Жузеппе Арчимбольдо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
(Өөрчлөлт алга)

05:11, 1 Арванхоёрдугаар сар 2009-ий байдлаарх засвар

Жузеппе Арчимбольдо(Giuseppe Arcimboldo, 1527 он - 1593 он7 сар 11 өдөр)нь ,ИталийнМилан хотын уугуул зураач юм.Маньеризмын нэг төлөөлөл. Жимс,ногоо,амьтан,ном зэргийн зургийг оролцуулан Зогсонги байдлын зургийн шиг маш нарийн зурсан сонирхолтой сэдэл бүхий хөрөг зурмалуудаараа алдартай.

Хавар(Цуврал бүтээл "4н улирал"-н нэг хэсэг),1573 он

Намтар

Арчимбольдо нь 1527 онд Милан хотын нэгэн зураачийн гэрт мэндэлсэн байна. 1549 оноос витраж буюу шилэн дээрх зургийн дизайн нийж эхлэн, нилээн хэдэн төлөөлөл болох бүтээлүүдээ Миланд бүтээсэн байдаг. 1556 онд Гиүсеппе Медатай хамтран Монзагийн цогчин дуганыханын зургийг зуржээ. 1558 онд Гэгээн эх Мариаг зурсан хивсэн бүтээл туурвиж эхэлсэн боловч одоо болтол дуусаагүй, Комогийн цогчин дуганд байгаа юм. 1562 оноос тэрээр Венд I Фердинанд хааны ордны зураач болж, I Фердинандын хүү II Максимилиан, ач II Рудольфын үед ч мөн ордоны зураачаар байсан байна. Арчимбольдо нь зөвхөн зураг зурах бус, ордны засал чимэглэл, хааны хувцасны дизайныг мөн хийж байжээ. Түүнчлэн ёслолын ажил, жадтай морьтонуудын тэмцээний зохион байгуулагчаас эхлээд, усан оргилуур, хөгжмийн зэмсэг,эргэдэг морин тойруулга зэргийг зохион бүтээжээ. Түүний бүтээсэн шашны сэдэвт бүтээлүүд нь бараг мартагдаэ эхэлсэн гэх боловч, жимс, ногоо, модны үндэс зэргийн зурагнаас бүтсэн зурмал хөрөг нь орчин үед ч гэсэн судлагдсаар байгаа юм. Тэрээр хааны ордон дахь албанаас чөлөөлөгдөн төрөлх нутаг Миландаа ирж нас баржээ(бөөрний дутагдал). Насан эцэслэхийнхээ өмнөхөн "Бурхан Вертумныг жүжиглэх II Рудольф" хэмээх алдарт бүтээлээ туурвиж Праг руу илгээсэн байна. Тухайн цаг үед байгаагүй бүтээл байсан тул II Рудольф нь түүнийг маш өндрөөр үнэлж байжээ. 1648 онд шведүүд Прагийг довтлох үедее II Рудольфын цуглуулганаас олон бүтээлүүдийг авч оджээ.

Бүтээл

Ишлэл

  Commons: Category:Giuseppe Arcimboldo – Викимедиа дуу дүрсний сан