"Монгол дахь Их Хэлмэгдүүлэлт"-ны өөр хувилбарууд

 
===I үе шат, 1922-1940===
Эхний үе шат [[Монголын ардчилсан хувьсгал|Монголын ардчилсан хувьсгалыг]] [[ЗХУ|Зөвлөлтийн]] загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ. [[Догсомын Бодоо|Бодоо]], [[Солийн Данзан|Данзан]], [[Дамбажав]] нарыг дараалан улс төрийн тавцангаас зайлуулж Коминтерний заавраар тайж угсаа, үндэстний хөрөнгөтөн, сэхээтэн лам нарын хөрөнгийг нийгэмчилж (10 сая төгрөгний үл хөдлөх хөрөнгө) [[1928]]-[[1932]] онд монголын эдийн засгийн гол баялаг мал 6 саяаар хоргодов. [[1932]] оны зэвсэгт бослогын дараа хэлмэгдүүлэлт бага зэрэг намжсан боловч ЗХУ, [[Коминтерн]] өөрсдөөсөө урвасан гэдэг ялт хэргийг буриадуудад тулгажаймшигтайгаартулгаж аймшигтайгаар устгах дараагийн үйл ажиллагаанд бэлтгэж байв. [[Ж. Лхүмбэ]], [[П. Гэндэн]], [[Г. Дэмид]], [[Д. Лувсаншарав]] нарын удирдсан [[япон|японыг]] түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллагын гэсэн хэд хэдэн хэргийг зохион байгуулж үүний үр дүнд 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг нь [[1937]]-[[1939]] онд шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) [[1937]] оны 10 сард байгуулагдан [[1939]] оны [[4 сарын 22]] хүртэл ажиллахдаа 50 удаа хуралдаж 25437 хүний хэргийг шүүж 20099 хүнд нь цаазаар авах ял оногдуулав.
 
===II үе шат, 1940-1955===
Anonymous user