Ядамжавын Цэвэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 3:
'''Намтарын хураангуй'''
 
*Ядамжавын Цэвэл (1902 - 1984)
*Төрсөн он: 1902. 7. 30 (Паспортод тэмдэглэсэнээр)
*Төрсөн газар: Сайн ноён хан аймагийн Чин сүзэгт номун хан хутагтын шавь, одоо Баянхонгор аймагийн Галуут сумын нутаг, Талын толгой
*Яс үндэс: Монгол
*Нас нөгчсөн: 1984 оны 8-р сарын 17-нд Улаанбаатар хотноо ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
:Боловсрол
*1910: Мандалын хүрээнд шавилан суужээ.
*1915: Чин сүзэгт номун хан хутагтын Шавьд байгуулсан сургуульд сурагч
:Эрхилж ирсэн ажил
*1917: Чин сүзэгт номун хан хутагтын Шавийн тамгын газарт тал бичээч, бичээч
*1923: Засагийн газар бичээч, нягтлан бодогч
*1924: Цэцэрлэг Мандалын аймагт суух Засагийн газарын төлөөний түшмэлийн туслах, төлөөний түшмэл
*1926: Ардыг Гэгээрүүлэх Яамнаа Ардыг боловсруулах хэлтэсийн хэлтэсийн дарга, мөн Яамны Эрхилэсэн түшмэл (буюу одоогийнхоор дэд сайд) бөгөөд Гадаадад суралцагчдыг эрхилэсэн комиссын нарийн бичигийн дарга
*1929: Монголын уран зохиолчдын анхны бүлгэмийн гишүүн
*1929: Судар бичигийн хүрээлэн, Шинжлэх ухааны хүрээлэн, одоогийн Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий хэлтэс, Улсын Архив, Номын санд газар, тасагийн эрхилэгч, дарга, эрдэм шинжилгээний ажилтан, ЭШ-ний ахлах ажилтан (Энэ үедээ Гадаад Явдалын Яамнаа нэгэн хэсэг хавсран ажиллаж байжээ)
*1978: Өндөр насны тэтгэвэрт
:Багшлах ажлын талаар
*1926-1930: Оюутны сургууль, Багш нарын давтан сургууль, Нутагийн захиргаа болон цааз хуулийн сургууль, Нягтлан бодох санхүүгийн түр сургууль, дундад сургууль;
*1934/1937: Цаг уурын тэмдэглэгч нарын түр сургууль; Номын санч нарын түр сургууль;
*1938: Эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх түр сургууль;
*1941: Монгол Улсын Их сургуулийн бэлэдхэл анги;
*1943: Цэргийн дарга нарын давтан сургууль;
*1960-1961: Номын санч нарыг бэлэдхэх курс; (Монгол хэл бичиг, монголын эртний хууль цааз, Үндсэн хууль, Нутагийн захиргааны дүрэм ... зэрэг хичээл зааж байжээ)
:ШУ-ны байгуулгаа олгосон цол
*1943: Шинжлэх Ухааны хүрээлэнгийн сурвалжлагч гишүүн;
*1946: Шинжлэх Ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүн;
*1951: Шинжлэх Ухааны хүрээлэнгийн тэргүүлэгч гишүүн.
:Шагнал
*1936: Засагийн Газарын хүндэт үнэмлэх;
*1943: Сайд нарын Зөвлөлийн хүндэт жуух;
*1944: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон;
*1946: Хөдөлмөрийн хүндэт медаль, Хорин таван жилийн ойн медаль, "Бид ялав" медаль;
*1951: Алтан гадас одон, 40 жилийн ойн медаль;
*1961: Алтан гадас одон; Ойн бусад медалиуд ...
*1967: Москва хотноо болсон Олон Улсын номын үзэсгэлэнгээс “Монгол хэлний товч тайлбар толь” III зэрэгийн диплом хүртжээ.
:Намын гишүүний байдал
*1924: Засагийн газарын дэргэдэх 8-р үүрт гишүүн; Намын 2-р шалгалтаар намаас хөөгдсөн. Дахиж элсээгүй
:Улсад хариулан тусласан байдал
*1939: Халх голын байлдааны үед цэргийн орон сууцны хэрэгцээнд таван ханат бүрэн гэр нэгийг зуух яндангийн хамт гэр бүлээрээ үнэ төлбөргүй сайн дураар туслажээ. (Хүлээн авсан комисс нь тэр үеийн ханшаар 1 300 төгрөг гэж үнэлэн бодсон баримт нь буй)
*1968: Зохиолч Д. Нацагдоржийн Мүзей байгуулахад өөрийн сууж ажиллаж байсан бичигийн ширээгээ үзмэрт нь шилжүүлсэн бөгөөд уг ширээ одоо хүртэл тэнд буй.
*1978-1984: 3 удаа тэр үеийн ханшаар нийт 100 000 төгрөгийг Хүүхдийн фонд болон 31-р сургуулийн номын санг өргөтгөхөд хандив өргөжээ .
*1981: Улсын Төв Мүзейд Угсаатны зүйн тасаг шинээр байгуулахад өөрийн сууж байсан таван ханатай бүрэн гэрээ үнэ төлбөргүй бэлэглэжээ.