Антон Павлович Чехов: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 6:
1876 онд худалдааны мухлаг нь дампуурч, гэр бүлээрээ шөнөөр зугтан Москва орсон байна. 1879 онд дунд сургуулиа төгсөж Москвагийн Их сургуулийн Анагаах ухааны ангид элсэн оржээ. Энэ үеээс л Антоша Чехонте хэмээх нууц нэр ашиглан богино хошин өгүүлэлүүд бичиж сэтгүүлд хэвлүүлж эхэлжээ. 1884 онд сургуулиа дүүргэж эмчийн эрхээ авав. Чехов нь хошин өгүүлэл бичиж эхэлсэн нь амьдрахын эрхэнд хийж байсан зүйл байв. 1886 онд түүний утга зохиолын амьдралдаа өөрчлөлт хийх шалтгаан болсон хөгшин зохиолч Дмитри Грегоровичтой учрав. Грегорович түүний утга зохиолын авъяасыг нь үнэлэхийн зэрэгцээ, хошин зохиолд зарцуулахад харамсалтай юм гэжээ. Үүнээс хойш Чехов бүрэн хэмжээний өгүүллэг, зохиол бичих ажилд шамдан оров. "Аз жаргал" "Зэгсэн бишгүүр" "Цөл" "Дэнлүү" зэрэг нэрд гарсан бүтээлүүд нь төрөн гарав. Мөн энэ үед бичсэн зохиолуудад нь Лев Толстойн сүүлийн үеийн бүтээлүүдээс нөлөө авсан зүйлүүд их байдаг.
1887 онд бичсэн анхны жүжгэн зохиол болох "Иванов" нь 1888 онд тайзнаа тоглогдож, 1889 онд Санкт Петербургийн Александрийн драмын театрт дахин тоглож, түүнд алдар хүндийг авчрав. Үргэлжлүүлэн тэтгэвэрт гарсан хөгшин профессорын тухай бичсэн "Нуршуу яриа" зохиолдоо Чехов өөрийн амьдралын зорилго алдсан үеийн айдас, эргэлзээгээ тусган бичсэн ч гэдэг. 1890 онд тэрээр тухайн үеийн цөллөгийн газар байсан Сахалин арал руу аялж, байглийн хатуу ширүүн, цөллөгийнхний амьдралыг нүдээрээ үзсэнээ "Сахалин арал" хэмээх аялалын тэмдэглэл болгон хэвлүүлжээ. Энэ аяллаар түүний нийгмийг харах үзэл бодол нь өөрчлөгдөж өргөссөн ч гэдэг. Дараа жил нь баруун европ руу аялсан байна.
==Уран зохиолын ид үе==
1892 онд Москвагаас 40 милийн зайд орших Мелихов хэмээх газрыг худалдан авч 1899 он хүртэл тэндээ амьдарчээ. 1895 онд "Цахлай" хэмээх жүжгэн зохиолоо бичиж Санкт Петербургийн Александрийн драмын театрт тоглосон боловч амжилтгүй болсноороо оросын драмын жүжгийн түүхэнд бичигджээ. Гэвч 2 жилийн дараа Москвагийн драмын театрт дахин тоглож түүнд дахин нэр алдрыг баталж өгчээ.
1899 онд Ялтад нүүн суурьшиж энд богино хэмжээний зохиол "Нохой дагуулсан эзэгтэй", мөн 1899 онд Москвагийн драмын театрт тоглосон "Нагац ах Ваня", 1901 онд анхлан үзэгчдийн хүртээл болсон "Эгч дүү 3" зэрэг жүжгэн зохиолуудаа тууривжээ. Тэрээр "Эгч дүү 3" жүжгийн Машагийн дүрд тоглосон Ольга Книппертэй 1901 оны 5 сарын 25ны өдөр хуримаа хийжээ. 1904 онд хамгийн сүүлийн жүжгэн зохиол "Сакүрагийн цэцэрлэг" нь олны хүртээл болжээ. Тухайн
[[1904]] ондоны буюу[[7 сарын 15]]-нд [[Герман|Германы]] [[Баденвайлер|Баденвайлерын]] [[эмчилгээний рашаан|эмчилгээний рашаанд]] [[1904]] оны [[7 сарын 15]]-нд [[уушигны сүреэ|уушигны сүреэгээсээ]] болж нас баржээ. Жүжгийн зохиолчийн богинохон амьдралдаа дөрвөн [[сонгодог зохиол]] болон зохиолч, шүүмжлэгчдийн өндөр хүндэтгэлийг хүлээдэг олон олон богино өгүүллэгийг бичжээ. Чехов мөн [[эмч|эмчээр]] ажилладаг байв. Тэрээр нэгэнтээ: "[[Анагаах ухаан]] бол миний хууль ёсны эхнэр, харин [[утга зохиол]] бол нууц амраг минь" гэж хэлжээ.
 
{{Link FA|en}}