Жэфри Чосер: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[Зураг:Geoffrey_Chaucer_(17th_century).jpg‎|thumb|150px|'''Жэфри ЧосерЧосерын хөрөг''']]
'''Жэфри Чосер'''({{lang-en|Geoffrey Chaucer}}; 1343 он -1400 он 10 сар 25 өдөр)нь Английн яруу найрагч. Тухайн үед шашины албан ёсны хэл нь латин хэл, мөн английг ноёлж байсан Норманд язгууртнуудын хэл франц хэл байсан боловч Чосер алийг нь ч хэрэглэлгүй энгийн ард түмний хэрэглэж байсан англи хэлээр бүтээлээ туурвиж байсан анхны утга зохиолч байсан гэдэг.
 
=Намтар=
Тэрээр Лондонд виноны худалдаачны гэрт төржээ. Тэднийх дунд зэргийн чинээлэг айлын тоонд орох өрх байв. Түүний ачаар өндөр боловсрол олж, 1357 оноос хойш аавынхаа нэр төрийн тусламжтайгаар дээдсийн хүрээлэнд орсон тэрээр 3-р Эдвард, 2-р Ричард хааны албанд зүтгэж байв. Төрийн албатан, гадаадад явах элч хийж байв. 3-р Эдвардийн албанщ зүтгэж байхдаа Франц руу яван нэг хэсэн сураг тасарч 1366 он хүртэл түүний хаана юу хийж байсан нь тодорхой бус байдаг.
1366 онд эх орондоо буцаж ирсэн тэрээр 3-р Эдвардын хатан Phillippa of Hainault-н туслах Philippa de Roet-той гэрлэжээ. Хааны гэр бүлтэй дотно харьцаатай болсон тэрээр тухайн үед хууль судалж байсан бололтой байдаг ч нотлох баримт нээх байдаггүй. 1367 оны 6 сарын 20-нд хаанаас Эсквайр (Squire) ноёны цол хэргэм хүртсэн байна. Энэ үедээ ч тэрээр олон удаа хааны элч төлөөлөгч болж гадаад зорчиж байсан гэх мэдээлэл олон байдаг.
Гадаад харилцааны элч төлөөлөгчөөр Италид айлчлах үедээ Италийн соён гэгээрүүлэгч, яруу найрагч Франческо Петраркатай дотночлон танилцжээ. Пeтраркагийн хэрэглэж байсан яруу найргийн бичлэгийн соннет хэлбэрийг Английн утга зохиолд нэвтрүүлсэн байна. Олон газар суралцсан, боловсрол мэдлэг бүхий түүний уран зохиол дахь хувь нэмрийг нь үнэлж "Английн яруу найргийн эцэг" гэж хүртэл хэлдэг.