Монгол Улсын Ерөнхий Сайд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
Мөр 4:
Монгол улсын ерөнхий сайд гэдэг албан тушаалыг 1912 онд буюу Хятадаас тусгаар тогтнолоо зарласны дараахан бий болгожээ. Энэ тусгаар тогтнолыг олон орон хүлээн зөвшөөрөөгүй билээ. [[1921 оны хувьсгал|1921 оны хувьсгалын]] дараа дахин тусгаарласны дараагаар ерөнхий сайдыг [[Монгол Ардын Хувьсгалт Нам]] томилдог байв. 1924 онд батлагдсан анхдугаар үндсэн хуулиар [[Бүгд Найрамдах Монгол Ард Улс]]ыг тунхаглаж, ерөнхий сайдын албан тушаалыг "Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны тэргүүлэгч" гэж нэрлэх болжээ. Энэ нь 1946 онд "Сайд нарын зөвлөлийн дарга" гэж өөрчлөгджээ. Монгол оронд ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос дахин Ерөнхий сайд гэж нэрлэж байна. Харин энэ нэрний өөрчлөлтүүдээс хамаарахгүйгээр одоогийн засгийн газар нь энэ албан тушаалыг 1912 оноос хойш тасралтгүй үргэлжилж байнаа гэж үздэг бөгөөд эзэмшигчдийг нь бүгдийг нь ерөнхий сайд гэж тооцдог.
 
Ерөнхий сайд албан тушаалыг анх хэн барьсан бэ гэдэг асуудал маргаантай байдаг. Түр засгийн газартай байх үед Цэрэн, эсвэл Цэрэнчимэд гэсэн нэртэй лам хүн "ерөнхий сайд" гэсэн албан тушаалыг хашиж байжээ. Иймээс заримдаа түүнийг анхны ерөнхий сайд гэж үздэг. Харин одоогийн засгийн газар нь тушаалыг анх албан ёсоор эзэмшсэн [[Сайн ноён хан]] [[Төгс-Очирын Намнансүрэн|Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнг]] анхных гэж үздэг. Мөн [[Дамбын Чагдаржав]]ын статус маргаантай байдаг. Зарим хүмүүс түүнийг зөвхөн үүрэг гүйцэтгэгч гэж үздэг бол зарим нь бүтэн ерөнхий сайд гэж үздэг.
 
== Ерөнхий сайдууд ==