"Оцон шувуу"-ны өөр хувилбарууд

no edit summary
(Шинэ хуудас: {{Taxobox |name = Оцон шувуу |fossil_range = Палеоцен-Одоо |image = Pygoscelis papua.jpg |image_width = 250px |ima...)
 
No edit summary
'''Оцон шувуу''' нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст, тэр дундаа [[Антарктид]]аар төвлөрөн амьдардаг усны, нисдэггүй шувуу юм. Усанд өндөр дасан зохицсон энэ шувуу нь энгэр цээж нь цагаан, нуруун хэсэг нь хар өдөөр бүрхэгдсэн байх ба далавч нь сэлүүрний үүрэг гүйцэтгэдэг.
 
Ихэнх оцон шувуу нь [[сам хорхой]], [[загас]], [[арваалж]] зэргээр хооллох бөгөөд амьдралынхаа хагасыг усанд, хагасыг хуурай газарт өнгөрөөнө. Бүх зүйлийн оцон шувуу нь өмнөд хагасаас гаралтай ч, ганц Антарктид гэлтгүй зарим зүйл нь сэрүүн бүсээр, [[Галапагос оцон шувуу]] хэмээх нэг зүйл нь [[экватор]]ын дэргэд амьдардаг. Оцон шувууны хамгийн том зүйл нь [[ИмператорХаан оцон шувуу]] бөгөөд нас бие гүйцсэн нь дундажаар 1.1 м өндөр, 35 кг жинтэй байна. Хамгийн жижиг зүйл нь [[Цэнхэр оцон шувуу]] ба 40 см өндөр, 1 кг жинтэй.
Том биетэй зүйлүүд нь голдуу хүйтэн бүсээр таарах ба жижиг зүйлүүд нь ерөнхийдээ сэрүүн, дулаан бүсээр нутаглана. Балар эртний үеийн зарим зүйл оцон шувуу нь насанд хүрсэн хүнтэй тэнцэхүйц өндөр, жинтэй байжээ.