Ядуурал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
124.158.71.23Яриа) хэрэглэгчийн 90860 засварыг цуцлах
Мөр 6:
Үнэмлэхүй ядуурал гэж улс гүрнүүд ба цаг хугацааны турш тогтмол байж ирсэн стандартыг хэлнэ. Үнэмлэхүйн хэмжилтийн жишээ гэвэл хүнд зайлшгүй хэрэгтэй хоол тэжээлийгээ (насанд хүрсэн эр хүнд 2000-2500 калор орчим) хүртэж чадахгүй байгаа хүн амын хувийг хэлнэ.
 
[[Дэлхийн Банк]] нь [[туйлын ядуурал |туйлын ядуурлыг]] өдөрт 1 [[америк доллар]]аас доош мөнгөөр амьдарч байгаа, дунд зэргийн ядуурлыг хоёр америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа хэмээн тодорхойлдог.
 
[[Image:Percentage_living_on_less_than_$1_per_day_1981-2001.png|thumb|right|200px|1 өдөрт 1 доллараас доош мөнгөөр амьдарч буй хүмүүсийн тоо, бүсээр (1981-2001 он)]]
 
2001 оны байдлаар 1.1 тэрбум хүн туйлын ядуу, 2.7 тэрбум хүн дунд зэргийн ядуу хэмээх үзүүлэлт байдаг.<ref name = "worldbank-Poverty">The World Bank, 2007, Understanding Poverty [http://web.worldbank.org/WBSITE/EXTERNAL/TOPICS/EXTPOVERTY/0,,contentMDK:20153855~menuPK:373757~pagePK:148956~piPK:216618~theSitePK:336992,00.html]</ref> Хөгжиж буй улс орнууд дахь туйлын ядуучуудын хувь нь 1990 онд 28 хувь байсан нь 2001 онд 21 хувь болсон байна. Эл дэвшлийн ихэнх хэсэг нь зүүн ба өмнөд Азид болсон. Зүүн Азид хоёр доллараар амьдарч байгаа хүн амын хувь 1990 онд 69 хувь байснаас 2007 онд 27 хувь болтлоо буурчээ.<ref name = "worldbank-Poverty"/><ref>Shaohua Chen and Martin Ravallion, 2007, "How Have the World's Poorest Fared Since the Early 1980s?" Table 3, p. 28. [http://econ.worldbank.org/external/default/main?ImgPagePK=64202990&entityID=000112742_20040722172047&menuPK=64168175&pagePK=64210502&theSitePK=477894&piPK=64210520] </ref>
 
Харин [[Сахарын цөл]]нөөс доошхи [[Африк]]т туйлын ядуурал 1981 онд 41 хувьтай байснаас 2001 онд 46 хувь болж өссөн байна. Үүнтэй зэрэгцүүлээд өсч буй хүн амын тоог нэмбэл туйлын ядуу хүмүүсийн тоо 231 саяаас 318 сая болсон байна.<ref>The Independent, 'Birth rates must be curbed to win war on global poverty', 31 January 2007 [http://news.independent.co.uk/world/politics/article2201090.ece]</ref>
 
Дэлхийн бусад бүсүүдэд харин өөрчлөлт бага байна. 1990 оны үеэс [[ЗХУ]] задарч зүүн Европ ба төв Азид тогтвор муутай, шилжилтийн эдийн засагтай шинэ улс гүрнүүд бий болсноор орлого эрс бууж, ядуурлын түвшин шинэ зуун гарах хүртэл 6 хувь хүртэл өссөний дараагаас л буурч эхлэжээ.<ref>[http://web.worldbank.org/WBSITE/EXTERNAL/TOPICS/EXTPOVERTY/0,,contentMDK:20153855~menuPK:373757~pagePK:148956~piPK:216618~theSitePK:336992,00.html Worldbank.org reference]</ref>
 
1990 оноос хойш дэлхийн ядуурлын түвшин ерөнхийдөө буурчээ<ref>{{cite web |url=http://iresearch.worldbank.org/PovcalNet/povDuplic.html |title=World Bank Regional aggregation using 2005 PPP and $1.25/day poverty line - PovcalNet |accessdate=5 December 2008 |work= |publisher=PovcalNet/World Bank |date= }}</ref>:
{|class="wikitable"
! Бүс||1990||1996||1999||2002||2005
|-
|[[Зүүн Ази]] ба [[Номхон далай]]||54.72%||36.00%||35.51%||27.59%||16.78%
|-
|[[Европ]] ба [[Төв Ази]]||1.96%||4.61%||5.13%||4.59%||3.56%
|-
|[[Латин Америк]] ба [[Карибын тэнгис]]ийн орнууд||11.32%||10.97%||10.89%||10.69%||8.19%
|-
|[[Ойрхи Дорнод]] ба [[Хойд Африк]]||4.31%||4.10%||4.22%||3.56%||3.60%
|-
|[[Өмнөд Ази]]||51.71%||47.05%||44.13%||43.80%||40.34%
|-
|Сахарын цөлнөөс доошхи Африк||57.58%||58.78%||58.37%||55.03%||50.91%
|-
|Нийт||41.69%||34.45%||33.73%||30.53%||25.19%
|-
|}
 
Хэдийгээр ядуусын тоо багасч байгаа нь тодорхой боловч бүсүүд доторх өөрчлөлт нь харилцан адилгүй байна. Жишээ нь хөгжиж байгаа орнууд дотор [[Хятад]] ба [[Энэтхэг]]ээс гадна дэвшил ахиц гарч буй орнууд маш цөөн байгаа, эсвэл дэвшин нь маш бага байна.<ref>[http://socialanalysis.org/ Institute of Social Analysis]</ref>
 
Гэхдээ дэлхийн хүн ам байнга өсч байгаа тул ядуусын тоо тогтмол байгаа явдал нь ядуусын харьцаа багасч байна гэсэн үг. Хятад ба Энэтхэгийг тооцохгүйгээр, 1 доллараас мөнгөөр амьдарч буй хүн амын хувь 1981-2004 онд 31.35%-с 20.70% хүртэл буурсан.<ref>Shaohua Chen and Martin Ravallion, 2007, "How Have the World's Poorest Fared Since the Early 1980s?"[http://www-wds.worldbank.org/servlet/WDSContentServer/WDSP/IB/2007/04/16/000016406_20070416104010/Rendered/PDF/wps4211.pdf]</ref>
 
[[Image:Life expectancy 1950-2005.png|thumb|right|200px|Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш [[дундаж наслалт]] хөгжиж буй орнуудад ихэд өссөн бөгөөд хөгжилтэй, хөгжиж буй орнуудын дундаж наслалтын өөрчлөлт багассаар байна (1950-2005)]]
 
Хүний хөгжлийн бусад үзүүлэлтүүд ч сайжирч байна. [[Дэлхийн хоёрдугаар дайн]]аас хойш дундаж наслалт хөгжиж буй орнуудад ихэд өссөн бөгөөд хөгжилтэй, хөгжиж буй орнуудын дундаж наслалтын өөрчлөлт багассаар байна.
 
Дэлхийн хамгийн хөгжилгүй орнууд байрлах Сахарын цөлнөөс доошхи Африкт ч гэсэн дундаж наслалт Дэлхийн хоёрдугаар дайны өмнө 30 жил байснаас 50 жил хүртэл дээшилж байсан. Гэвч үүнээс хойш [[ДОХ]] ба бусад өвчнүүд ихээр тархсны дараа буцаад доошилжээ (одоогоор 47 жил). Монгол нь дундаж наслалтаараа НҮБ-ын гишүүн орнууддаас 122-д орох ба дундаж наслалт нь 66.99 жил байна.
 
Дундаж наслалтаас гадна:
*Таваас доош насны хүүхдүүдийн нас баралт<ref>[http://www.theglobalist.com/DBWeb/StoryId.aspx?StoryId=2429 The Eight Losers of Globalization] By Guy Pfeffermann. </ref>
*Нэг хүнд оногдох хоол хүнсний хэмжээ (2,200 калораас бага тэжээл ноогдох хүн ам 1960-1990 он хүртэл 56 хувиас 19 хувь болсон)
*[[Бичиг үсэгт тайлагдах]] явдал (1950-1999 онд 52 хувиас 81 хувь болсон, үүнд эмэгтэйчүүдийн бичиг үсэгт тайлагдах явдал ихссэн явдал нь гол ахиц болсон)
*Ажиллахгүй байгаа хүүхдүүдийн тоо (1960 онд 76% байснаас 2000 онд 90% хүртэл ихссэн)
зэрэг бусад олон үзүүлэлтүүдэд ахиц гарчээ.
 
==Ядуурлын шалтгаан==