Наталья Кучинская: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: {{Инфобокс Тамирчин |нэр =Наталья Кучинская |бүтэн нэр =Наталья Александровна Кучин...
 
No edit summary
Мөр 25:
{{МедальХүрэл | [[1966 оны спортын гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн|Дортмунд 1966]] | Эмэгтэй Харайлт }}
}}
'''Наталья Александровна Кучинская''' буюу '''Наташа Кучинская''' (1949 оны 3 сарын 12-нд [[Ленинград]]ад төрсөн) нь [[Зөвлөлт Холбоот Улс]]ын гимнастикч юм.
 
Түүнийг цэцэрлэгт байхад нь гимнастикийн сургуульд сонгож авчжээ<ref name="redfiles1">{{cite web|url=http://www.pbs.org/redfiles/sports/deep/interv/s_int_natasha_kuchinskaya.htm7|title=Interview with Natalia Kuchinskaya|publisher=''The Red Files'' supplementary material, PBS|year=1999|accessyear=2009|accessdate=9 сарын 18}}</ref>. Наташа өөрөө балетчин болохыг хүсдэг байсан ч эцэг эх нь хоёул спорттой холбоотой хүмүүс байсан учир гимнастикаар хичээллэхийг нь дэмжжээ<ref name="redfiles1"/>. Эхлээд Владимир Рейсоны удирдлагад бэлтгэл хийдэг байсан ба хожим шигшээ багийн дасгалжуулагч [[Лариса Латынина]]гийн удирдлагад очжээ.
 
1965 онд 16 настайдаа Кучинская ЗХУ-ын аварга болов. Ирэх жил нь аваргаа хамгаалсан тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа болон хувийн дүнгээр мөнгөн медаль хүртэж, төрөл тус бүрийн дүнгээр 3 алт, 1 хүрэл медаль зүүв.
 
1968 оны [[Мехикогийн олимп]]ийн үеэр Кучинская ЗХУ-ын багийн хамгийн алдартай гишүүдийн нэг байлаа. Хувийн олон төрөлтөд Чехословакийн Вера Чаславска болон багийн анд Зинайда Воронинагийн дараа орж хүрэл медаль зүүсэн бол тэнцвэрийн төрөлд тэргүүлж, шалны төрөлд 3-р байр эзлэн, багийн хамт шагналын тавцангийн хамгийн өндөрт зогсчээ. Түүнийг Мексикийн хэвлэлүүд "Мехикогийн сүйт бүсгүй", "Мехикогийн хонгорхон бүсгүй" хэмээн нэрлэж, ардын дуу "Натали"-г түүнд зориулж байлаа<ref name="redfiles2">{{cite web|url=http://www.pbs.org/redfiles/sports/stry/sports_stry_script.doc|title=''Soviet Sports Wars''(transcript)|publisher=PBS|month=April | year=1999|accessyear=2009|accessdate=9 сарын 18|format=DOC}}</ref><ref name="legends">{{citeweb|url=http://www.intlgymnast.com/legends/kuchinskaya.html|title=Legends: Natalia Kuchinskaya|publisher=''International Gymnast''|accessyear=2009|accessdate=9 сарын 18}}</ref><ref name="favorites">{{citeweb|url=http://www.gymn-forum.net/Articles/SP-KucShu.html|title=Do favorites always win?|publisher=''Sport in the USSR''|month=August | year=1988|accessyear=2009|accessdate=9 сарын 18}}</ref>
 
Тэрхүү олимп нь Кучинскаягийн оролцсон сүүлчийн тэмцээн болжээ. [[Бамбай булчирхай]]н өвчин түүнийг спортоос хөндийрүүлсэн<ref name=legends /> бөгөөд 1990-ээд оны сүүлчээр өгсөн ярилцлагадаа гимнастикт хандах хандлага нь өөрчлөгдөж, дур сонирхол нь буурсан гэж хэлсэн байдаг<ref name=redfiles1 />.
 
Зодог тайлсныхаа дараа Кучинская ЗХУ, [[Япон]], [[АНУ]]-ын багийг дасгалжуулж байлаа. Тэрээр 1980 онд гэрлэсэн бөгөөд өдгөө АНУ-ын [[Иллиной]] муж улсад өөрийн гимнастикийн сургуулийг ажиллуулж байна.
 
Тэрээр 2006 онд гимнастикийн алдрын танхимд багтсан<ref name="legends">{{citeweb|url=http://www.ighof.com/honorees/honorees_kuchinskaya.html|title=Kuchinskaya's page at the IGHOF|publisher=International Gymnastics Hall of Fame|date=206|accessyear=2009|accessdate=9 сарын 18}}</ref>.
 
==Амжилт==
Доорх хүснэгтэд Кучинскаягийн олимпоос бусад тэмцээнүүдэд хэрхэн оролцож байсныг үзүүлэв.
{| border=1 cellpadding=1 cellspacing=2 style="border-collapse: collapse; text-align:center; font-size: 95%;"
|-
! align=center|Он
! align=center|Тэмцээн
! width=30px|Олон төрөлт
! width=30px|Баг
! width=30px|Харайлт
! width=30px|Хос савлуур
! width=30px|Тэнцвэр
! width=30px|Шал
|-
|rowspan="2"|'''1965'''||align=left|ЗХУ-ын АШТ||bgcolor=gold|1||||||||bgcolor=gold|1||
|-
|align=left|ЗХУ-ын цом||bgcolor=silver|2||||||||||
|-
|rowspan="3"|'''1966'''||align=left|[[1966 оны спортын гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн|Дэлхийн АШТ]]||bgcolor=silver|2||bgcolor=silver|2||bgcolor=CC9966|3||bgcolor=gold|1||bgcolor=gold|1||bgcolor=gold|1
|-
|align=left|ЗХУ-ын АШТ||bgcolor=gold|1||||||bgcolor=silver|2||bgcolor=gold|1||bgcolor=gold|1
|-
|align=left|ЗХУ-ын цом||bgcolor=gold|1||||||||||
|-
|rowspan="2"|'''1967'''||align=left|Европын АШТ||||||||||bgcolor=silver|2||bgcolor=silver|2
|-
|align=left|ЗХУ-ын АШТ||bgcolor=gold|1||||bgcolor=gold|1||bgcolor=gold|1||bgcolor=gold|1||bgcolor=gold|1
|-
|rowspan="1"|'''1968'''||align=left|ЗХУ-ын АШТ||bgcolor=gold|1||||||||||
|}
 
==Эшлэл==
{{reflist}}
 
==Гадны холбоос==
*{{fig|id=4873|name=Наталья Кучинская}}
 
{{DEFAULTSORT:Кучинская, Наталья}}