Бенжамин Франклин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: af:Benjamin Franklin
No edit summary
Мөр 1:
[[Зураг:Benjamin_Franklin_by_Jean-Baptiste_Greuze.jpg|Бенжамин Франклин, 1706-1790|thumb]]
 
'''Бенжамин Франклин''' ([[17051706]] оны [[1 сарын 617]] – [[1790]] оны [[4 сарын 17]]) [[Америкийн Нэгдсэн Улсыг үндэслэгч эцгүүд]]ийн нэг юм. Тэрээр [[зохиолч]], [[улс төрч]], [[эрдэмтэн]], иргэний идэвхтэн, [[дипломатч]] буюу [[улс төр]], [[бизнес]], [[шинжлэх ухаан]], [[уран эохиол]] гэсэн хүний үйл ажиллагааны дөрвөн өөр салбарт хосгүй амжилтад хүрсэн суут хүн байсан юм.
 
Бизнесийн салбарт түүний оргилд хүрсэн замнал нь одоогийн эалуу хүн бүрт үлгэр жишээ болохоор байдаг. [[Бостон хот]]од чинээлэг биш айлд төрж идэр залуудаа [[Филадельфи хот]]од энх очихдоо халаас хоосон байв. Гэвч хэвлэлийн бүтээгдэхүүний дэлгүүр ажиллуулах, сонин эрхлэн гаргах зэрэг үйл ажиллагаагаараа дөчин настайдаа гэхэд их баян хүн болж чөлөөт цагаараа гадаад хэл судалж шинжлэх ухаан сонирхож байв.
Мөр 9:
Б.Франклин цогтой ухуулагч, гарамгай зохион байгуулагч хүн байсан. Тухайлбал Филадельфиа хотод анхны эмнэлгийг санаачлагчдын нэг байсан бөгөөд эзэмшил нутгуудад галын аюулаас хамгаалах анхны багуудыг эмхлэн байгуулахад тусалж муж улсдаа цагдаагийн газар байгуулахад гар бие оролцож байв. Тэрчилэн эзэмшил нутгуудад нийтийн номын сангууд байгуулж, шинжлэх ухааны нийгэмлэг санаачлан сэдэж байжээ.
Гэхдээ аливаа хүний адил амьдрал, үйл ажиллагаандаа алдаа дутагдал гаргаж, сүйрэл, азгүй явдалтай байнга тааралдаж байсан ч хорвоогийн амьдралаа бахархам үр дүнтэй өнгөрөөсөн хүний түүхэн дэх сонгодог жишээ болсоор байна. 84 хүрч өндөр сайхан наслахдаа эрүүл саруул бие бялдартэй байж аз жаргалтай, атаархам амьдрал, тэмцэлийг туулжээ.
 
== Өсвөр үе ==
Бэнжамин Франклин 1706 онд Бостон хотод саван үйлдвэрлэгч Жосиах Франклины хүү болон мэндэлжээ. Түүний эцэг эх олон хүүхэдтэй, тарчиг амьдралтай байсан тул Бэнжамин хүү сургуулиа орхин аавынхаа ажилд туслахаас аргагүйд хүрчээ. Номонд дуртай хүүхэд байсан учир аав нь түүнийг 10 настай байхад нь ах Жэймсийнх нь хэвлэх үйлдвэрт ажиллуулахаар явуулсан байна. Хэвлэх цехэд өглөөнөөс орой хүртэл ажиллаж байсан Бэнжамин шөнийн цагаар ном уншиж, бичгийн чадвараа дээшлүүлэхийн тулд уйгагүй хичээллэдэг байлаа. Олдсон жаахан мөнгөө ном худалдаж авахад зориулдаг байсан түүнд цорын ганц амралт нь уншлагын цаг болдог байв. Гэвч түүнд дургүй ах нь сав л хийвэл зоддог байсан тул 17 настайдаа Филадельфи уруу оргохоор шийдсэн байна. Халаасандаа хэдхэн зоостой гарсан Бэнжамин Филадельфид очоод хэвлэгчийн ажилд оржээ. 1703 онд '''Дэбора Рийд''' хэмээх бүсгүйтэй гэрлэжээ. Мөнгө зээлэн хувийн хэвлэх үйлдвэртэй болж сонин гаргаж эхлэв. Түүний сониндоо бичсэн уран бичлэг, хурц агуулгатай нийтлэлүүд нь уншигчдыг байлдан дагуулах боллоо. Франклин 27 наснаас гадаад хэл үзэж эхлэн богино хугацаанд франц, итали, латин хэлүүдийг эзэмшсэн байна.
 
== Амьдрал ==
'''1749''' оноос бизнесээ орхин шинжлэх ухааны шинэ нээлт, туршилтуудад хүчээ сорих болов.
 
'''1753''' онд [[Иел]] болон [[Харвард]]ын Их Сургуулиас хүндэт гишүүний цол авсан.
 
'''1757''' оноос колони улсуудын төлөөлөгчөөр томилогдож [[Англи]]д ажиллах болсон.
 
'''1775''' онд Пенсильвани мужаас колони улсуудын 2-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдон, 1776 онд '''"Тусгаар тогтнолын тунхаглалын"''' эх хувилбарыг зохиох таван хүний бүрэлдэхүүнтэй багт орж, [[Томас Жэфферсон]]той хамт ажиллав.
 
'''1778''' онд Франц улстай '''"Холбоотны гэрээ"''' байгуулах ажлыг амжилттай гүйцэтгэжээ. Мөн Англи улстай найрамдлын гэрээ байгуулах ажлыг эхлүүлсэн ба 1783 онд хүчин төгөлдөр болсон байна.
 
'''1785''' онд Пенсильвани муж улсын гүйцэтгэх зөвлөлийн тэргүүнээр сонгогдож '''"Үндсэн хууль"''' батлах ажиллагаанд оролцсон.
 
'''1789''' онд '''"Боолчлолыг устгах гэрээнд"''' оролцов.
Бэнжамин Франклин 1790 онд таалал төгссөн бөгөөд түүнийг үдэх ёслолд 20,000 гаруй ард иргэд оролцон салах ёс гүйцэтгэжээ.
 
== Франклины 13 зарчим ==
'''1. Тохирсон хэрэглээ''': Хэтрүүлэн идэхгүй байх, согтотлоо уухгүй байх.
 
'''2. Чимээгүй байдал''': Өөрт болон бусдад хэрэггүй зүйлийн тухай ярихгүй байх.
 
'''3. Эмх цэгц''': Эд зүйлс, юмаа эмх цэгцтэй байлгах, эхэлсэн ажлаа хугацаанд нь дуусгах.
 
'''4. Шийдэмгий зан''': Хийхээр шийдсэн ажлаа заавал биелүүлэх.
 
'''5. Арвич хямгач''': Өөрт болон бусдад ашиг тус авчрахгүй зүйлд мөнгө зарцуулахгүй байх.
 
'''6. Үр бүтээлч''': Цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөж, хичээнгүйлэн хөдөлмөрлөх.
 
'''7. Үнэнч, найдвартай''': Худал хэлж бусдад төвөг учруулахгүй байх.
 
'''8. Ёс суртахуун''': Хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, бусдын эрх ашгийг хохироохгүй байх.
 
'''9. Уян хатан байдал''': Асуудлын нэг талыг баримтлахаас сэргийлэх. Мөн уур уцаараа тэвчих.
 
'''10. Цэвэрч байдал''': Орон гэр, хувцас хунарыг цэвэр цэмцгэр байлгаж, хувийн ариун цэврийг сахих.
 
'''11. Тогтуун дөлгөөн зан''': Аар саар явдал болон зайлшгүй тулгарсан хүнд асуудалд ч тайван хандах.
 
'''12. Ариун нандин байдал''': Шунал тачаалд автахгүй байх.
 
'''13. Даруу төлөв зан''': [[Есүс]] болон [[Сократ]]аас суралцах.