Хөх толбо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хөх толбоны тухай
(Өөрчлөлт алга)

01:50, 10 Есдүгээр сар 2009-ий байдлаарх засвар

Хөх толбо нь зүүн азийн хүн амын дунд элбэг бөгөөд зарим орны хүн амын 90-95% д тохиолдох байна. Мөн түүнчлэн Зүүн Африк, Америкийн Индиануудад элбэг тохиолддог энэхүү тэмдгийг 3 ангилдаг бөгөөд 1. Жирийн Хөх Толбо нь голцуу Өгзөг, Нуруун дээр байдаг бөгөөд 10 жилийн дотор арилдаг, 2. Гүн хөх толбо нь гар орчим байдаг бөгөөд Залуу нас хүртэл байж болно. 3. Хөнгөн Толбо нь бусад газар байрладаг бөгөөд хэдхэн жилийн дотор арилдаг юм.

Гарал

Хөх толбо нь арьсанд байрлах нөсөөт эсүүдээс үүсдэг бөгөөд ихэнхдээ нуруу, өгзөг, мөр, гарны орчим тохиолддог хүүхдийн хүйснээс хамаарадаггүй байна. Барууны орнуудад хүүхэд төрөхөд хөх толбо байвал энэ нь ямарваа нэгэн өвчин, хорт зүйл биш бөгөөд хүч хэргэлсний үр дагавар биш гэсэн утгаар төрсний гэрчилгээн дээр нь заавал тэмдэглүүлдэг байна.

Тархалт

Хөх толбо нь ихэнхдээ Монголчууд, Түргүүд болон Хятад, Япон болон Солонгос улсад (тус улсын хүн амын монгол угсаатнуудын дунд) тохиолдох бөгөөд эцэг эхийн аль нэг нь хөх толботой үед 90-95%-д нь харин зүүн африк болон индианчуудын 80-90%-д нь тус тус тохиолддог байна. Мөн Энэтхэгийн ойролцоох газар нутгийн, Энэтхэг, Пакистан, Афганистан, Бангладешд хүртэл тохиолдоно.

Европоос гаралтай цагаан аристнуудын дунд 1-10% тохиолддогийг төв азийн нүүдэлчидийн байлдан дагуулалттай холбон авч үздэг бөгөөд үүний нотолгоо нь төв азиас гаралтай Унгарчуудын 22,6%-д хөх толбо байдга дээр үндэслэгддэг байна.


References

Загвар:Gonadal tumors, paraganglioma, glomus, nevi and melanomas Загвар:Congenital malformations and deformations of integument mn:Хөх толбо