Билл Клинтон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 20:
}}
'''Уильям Жефферсон "Билл" Клинтон''' ({{lang-en|William Jefferson "Bill" Clinton}}, төрөхдөө '''Уильям Жефферсон Блайт III''' гэдэг нэртэй байв, [[1946]] оны [[8 сарын 19]]-нд төрсөн) нь [[Америкийн Нэгдсэн Улс]]ын 42 дахь [[Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч|ерөнхийлөгч]] юм. Түүний эхнэр [[Хиллари Родхэм Клинтон]] өдгөө тус улсын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
 
== Намтар ==
Тэрээр 1946 оны 8 сарын 19-нд Арканзас муж, Хөүп хотод төржээ. Биллийг төрөхөөс 3 сарын өмнө автомашины ослоор нас барсан эцгийн нэрнээс авж Уильям Жефферсон Блайт хэмээн нэрлэжээ. Биллийг төрсний дараа эх Виржини Дэлл Касиди нь сувилагчийн мэрэгжлээр сурахаар [[Нью-Орлеанс]]руу шилжиж, Билл 4 нас хүртлээ эхийн талын өвөө, эмээ дээр өсжээ. 1950 онд ээж нь буцаж ирэх ба машинй худалдаа эрхэлдэг Рожер Клинтонтой гэрлэж хойт эцгийн хамт гурвуул амьдрах болно. 1953 онд тэднийх нүүв. Хойт эцэг нь архаг архичин байсан ба гэр дотроо агсан тавьж, хэрүүл зодоон хийдэг байв. Биллийг бага ангийн сурагч байхад архинд согтсон эцгийнх нь буудсан сум чихийг нь шүргэсэн хэрэг гарах зэргээр хүүхэд нас нь хэцүүхэн өнгөржээ. 1956 онд дүүтэй болсон байна. Үүний дараа Билл өөрийн хүсэлтээр овгоо "Клинтон"болгожээ.
Түүний амьдралд нөлөө үзүүлсэн 2 үйл явдал тохиосон ба нэг нь 1963 оны зун, ахлах ангид байхдаа "Boys Nation"-н гишүүнээр [[Цагаан ордон]]д очиж ерөнхийлөгч [[Жон Кеннеди]]тэй гар барисан, нөгөө нь [[Мартин Лютер Кинг]]ийн алдарт "Надад мөрөөдөл бий" (''I have a Dream'') яриаг сонссон явдал байлаа.
1964 онд [[Жоржтауны Их Сургууль]]д гадаад харилцааны ангид элсэн орж, суралцаж байх хугацаандаа Фулбрайт гишүүний удирдлаганд Гадаад харилцааны хороонд ажиллав. 4-р курст байхад эцэг нь нас баржээ. 1968 онд сургуулиа төгсөөд Фулбрайт гишүүний сонгуулийн ажилд оролцсоны дараа [[Оксфордын Их Сургууль]]д явж 2 жил философи, улс төр болон эдийн засгаар сурсан байна. [[Англи]]д байхдаа үе үе [[Вьетнамын дайн]]ыг эсэргүүцсэн хөдөлгөөнд оролцож байв. Буцаж ирснийхээ дараа [[Иелийн Хуулийн Сургууль]]д орсон ба тэнд ирээдүйн эхнэр болох Хиллари Родхэмтэй танилцана. 1973 онд Хуульзүйн доктор зэрэгтэй төгссөн байна.
 
{{DEFAULTSORT:Клинтон, Билл}}