Чарльз Диккенс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: tl:Charles Dickens
Мөр 8:
Диккенс сонин хэвлэлийн газар ажиллаж байх үедээ [[Лондон]] хотын ядуусын хорооллынхны аж байдлыг дүрсэлсэн хэд хэдэн найруулал бичсэнээ Боз гэдэг хуурмаг нэрээр ''[[Бозын найрууллууд]]'' ([[1836]]) нэртэйгээр нийтлүүлсэн байна. Энэ номдоо Англид баян хоосны ялгаа зааг хэтэрхий гүнзгийрч, ядуу хүн хүний тооноос хасагдахад хүрээд байсныг харуусан бичсэн байдаг. Хүмүүсийн тухай бодол найруулалд "Лондон хотынхон хүний амьд явах, үхэх хоёрыг огт тоохоо больсон нь гайхмаар. Хүн нь хүнээ өрөвдөх, хайрлах, дайсагнахын аль нь ч алга. Хүн үхжээ л гэхэд тэр хүн одоо мартагдлаа гэж хэлэх ч арга алга. Учир нь, тэр хүнийг амьдад нь бас хэн ч дурсдаггүй байсан юм чинь" гэж бичсэн байна. Хүн гэдэг эрхэм нэр төр утга учраа алдсанд харуусан халаглах сэтгэлээ илтгэсэн энэ үг Диккенсийн уран бүтээлийн ерөнхий агуулгыг тодорхойлдог юм.
 
== Уран бүтээл ==
 
Түүний анхны томоохон бүтээл нь ''[[Пиквикийн клубын өөд болохын өмнөх тэмдэглэл]]'' ([[1837]]) хэмээх наргиантай шог роман юм. Үүний араас ''[[Оливер Твист]]'' ([[1838]]), ''[[Николас Никелбийн амьдрал, адал явдал]]'' ([[1839]]), ''[[Мартин Чезлвит]]'' ([[1844]]) зэрэг этгээд адал явдлын тухай өгүүлсэн роман, нийгмийн асуудлуудыг хурцатган үзүүлсэн ''[[Домби, хүү хоёр]]'' ([[1848]]), ''[[Хүйтэн байшин]]'' ([[1853]]), ''[[Бэрх үес]]'' ([[1854]]),'' [[Бяцхан Доррит]]'', гэмт хэрэг мөрдөгчийн тухай зохиолын элемент оролцсон ''[[Их горьдлого]]'' ([[1861]]), ''[[Бидний цөмийн нь найз]]'' ([[1865]]) зэрэг нийгэм-сэтгэхүйн романууд,'' [[Хуучны эд юмсын дэлгүүр]]'' ([[1841]]), ''[[Христийн мэндэлсэн өдрийн туужууд]]'' ([[1843]]-[[1846]]) зэрэг сургамжийн чанартай сентиментал роман, ''[[Барнаби Раж]]'' ([[1841]]), ''[[Хоёр хотын тухай тууж]]'' ([[1859]]) түүхэн роман, ''[[Дэвид Копперфилд]]'' ([[1850]]) хүмүүжлийн роман нь цувран гарсан байна.