Цаг агаар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: war:Panahon
б робот Нэмж байна: sr:Време (метеорологија); cosmetic changes
Мөр 1:
[[ImageЗураг:Navy-FloodedNewOrleans.jpg|thumb|right|240px|[[Катрина хар салхи]]ны дараа Шинэ Орлеаны [[үер]]т автагдсан байдал]]
'''Цаг агаар''' гэдэг нь тухайн цагт, [[агаар мандал|агаар мандлын]] тодорхой нөхцөл дэх бүх үзэгдлийн цогцыг хэлнэ. Энэ нэр томъёо нь [[цаг]], [[өдөр|өдрөөр]] хэмжигдэх богино хугацаанд хэрэглэгддэгээрээ [[уур амьсгал]]аас ялгаатай болно.
 
== Үндсэн механизм ==
Цаг агаар нь ихэвчлэн [[агаар мандал|агаарын]] температурын өөрчлөлтөөс хамаарна. Региональ хэмжээнд, агаарын температурын ялгаа нь доорхи байдлаар илрэнэ. [[Дэлхий]]н [[экватор]] орчимд нэгж талбайд ноогдох [[нар]]ны энерги нь [[туйл]] орчмынхоос илүү их байна. Орон нутгийн хэмжээнд, температурын ялгаа нь, [[далай]], [[ой]], мөстлөг, хүний гараар бүтээгдсэн зүйлс зэрэг газрын гадаргуугийн [[физик]] ялгаанаас өөрөөр хэлбэл дулааны энергийг ойлгох байдал ([[альбедо]]), агаарын болон [[хөрс]]ний чийгшилт зэргээс хамаарна.
 
Газрын гадаргуугийн температурын ялгаа нь [[даралт]]ын зөрүүг бий болгоно. Халсан газрын гадаргуу агаарыг халааж, агаарын даралтыг багасгана. Энэхүү [[агаарын даралт]]ын босоо чиглэл дэх өөрчлөлт нь [[салхи]] үүсэх нөхцөл (агаар нь их даралттай газраас бага даралттай газар луу шилжинэ) болно. Үүнд Дэлхийн эргэлт бас нөлөөлнө ([[Кориолис эффект]]).
 
[[Туйл]] болон [[тропик]]ийн бүсийн [[температур]]ын үлэмж ялгаа нь маш хүчтэй агаарын урсгалыг үүсгэх ба дунд өргөргийн цаг агаар энэхүү агаарын урсгалын нөлөөнд оршино. Тропикийн цаг агаар нь улирлын салхи ([[борооны улирал]] - monsoons) ба [[бороо|аадар бороо]]ноос хамаарна (thunderstorm systems).
 
[[Дэлхий#Дэлхийн эргэлт ба орбит|Дэлхийн эргэлтийн тэнхлэг]], [[Дэлхий#Дэлхийн эргэлт ба орбит|орбитын хавтгай]]тайгаа харьцуулахад тодорхой өнцгөөр хазайсан байдаг нь жилийн [[улирал]] үүсэх нөхцөл болно. Учир нь энэхүү хазайлтын нөлөөгөөр газрын гадаргууд [[нар]]ны туяаны тусах өнцөг өөрчлөгдөнө. 6-р сард, Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст нарны туяа харьцангуй эгц, харин 12-р сард өмнөд хасагт эгц тусна. Дэлхийн эргэлтийн тэнхлэг хэдэн зуу, мянган жилд аажим өөрчлөгдөж, үүнтэй холбоотойгоор [[Дэлхий]]д [[Нар]]наас ирэх дулааны энергийн хэмжээ өөрчлөгдөн, улмаар [[уур амьсгал]]ын өөрчлөлтийг бий болгоно ([[Миланковичийн цикл]] сэдвийг үзнэ үү).
 
== Эх газрын цаг агаар ==
Дэлхий дээр, цаг агаарын түгээмэл үзэгдэлд [[салхи]], [[үүл]], [[бороо]], [[цас]], [[шороон шуурга]], [[манан]] зэргийг багтаана. Мөн ховорхон тохиолдох [[хар салхи]], [[цасан шуурга]] зэргийг оруулна. Цаг агаарын дээр дурьдсан үзэгдлүүд [[агаар мандал|тропосфер]]т үүсэх ба нарийвчилсан механизм нь одоо болтол тодорхой биш байгаа болно<ref>{{cite web|url=http://www.gsfc.nasa.gov/topstory/20011018windsurface.html|title=Weather Forecasters May Look Sky-high For Answers|last=O'Carroll|first=Cynthia M.|publisher=[[Goddard Space Flight Center]] (NASA)|date=2001-10-18}}</ref>.
 
Дэлхийн [[агаар мандал|агаар мандлын]] нэг хэсэг дэх багахан өөрчлөлт нь нийт системд хүчтэй нөлөөлдөг тул цаг агаарын өөрчлөлтийг олон хоногийн өмнө урьдчилан, алдаагүй хэлэх нь одоогийн түвшинд боломжгүй байна.
 
=== Дэлхийн гадаргуугийн хэлбэрт нөлөөлөх ===
Цаг агаар нь Дэлхийн гадаргуугийн хэлбэрийг өөрчилдөг ([[өгөршил|өгөршлийг]] бий болгодог) нэг үндсэн хүчин зүйл юм. Өгөршлийн процесс нь [[чулуу|хад чулууг]] эвдэн, жижиг хэсэг болгоно. Өгөршил үүсэх үндсэн хүчин зүйл нь [[температур]]ын өөрчлөлт, [[дулаан дамжуулалт]] юм. Өгөршил нь газрын гадаргуугийн элэгдэлд гол үүрэг гүйцэтгэнэ.
 
=== Цаг агаарын урьдчилсан мэдээ ===
[[ImageЗураг:Newspaper_weather_forecast_-_today_and_tomorrow.svg|frame|right|Цаг агаарын хоёр өдрийн урьдчилсан мэдээ. АНУ, өдөр тутмын хэвлэл - сониноос]]
 
Цаг агаарын урьдчилсан мэдээ нь ирээдүйн цаг агаарын байдлыг урьдчилан таамаглах зорилготой шинжлэх ухаан технологийн аргачлал юм.
 
=== Цаг уурыг өөрчлөх, цаг уурын өөрчлөлт дэх хүний нөлөө ===
Эрт цагаас хүн төрөлхтний гол мөрөөдлүүдийн нэг нь цаг агаарын өөрчлөлтийг хянах, зохицуулах явдал байсан билээ. Орчин үед цэрэг дайны<ref>[http://www.ametsoc.org/policy/wxmod98.html American Meteorological Society]</ref> зориулалтаас эхлээд хөдөө аж ахуйн зориулалтаар цаг агаарыг өөрчлөхийг оролдсоор байна.
 
=== Цаг агаарын эрс тэс нөхцлүүд ===
 
Дэлхий дээр агаарын температур ±40&nbsp;°C хэлбэлзэлтэй байдаг. Дэлхийн хамгийн хүйтэн буюу -89.2&nbsp;°C-ыг, 1982 оны 6 сарын 21-нд [[Антарктид]] дахь Восток станц тэмдэглэсэн байдаг. Харин 1922 оны 9 сарын 13-нд [[Ливи]]д хамгийн халуун буюу 57.7&nbsp;°C болсон байна.
 
 
== Ишлэл ==
{{reflist}}
 
== Мөн үзэх ==
*[[Уур амьсгал]]
*[[Үүл]]
Мөр 41:
 
 
== Гадаад холбоос ==
*[http://www.ogimet.com/index.phtml.en Ogimet - online data from meteorological stations of the world]
 
 
[[CategoryАнгилал:Цаг агаар| ]]
 
[[an:Orache]]
Мөр 94:
[[sl:Vreme]]
[[sq:Moti]]
[[sr:Време (метеорологија)]]
[[sv:Väder]]
[[sw:Hali ya hewa]]