Жан Жак Руссо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
бNo edit summary
Мөр 7:
Тэрээр 1712 онд [[Швейцари]]йн [[Женев]] хотноо цагчны хүү болон мэндэлжээ. Эх нь түүнийг төрүүлээд 8 хоногийн дараа нас барсан байна. Руссо 7 настайгаасаа эхлэн аавынхаа хамт өгүүллэг, түүхийн номнууд унших болсон бөгөөд сэтгэл хөдлөлөөс илүү шалтгаан буюу учир ухагдахууныг эргэцүүлэн бодох болсон. 1725 онд аав нь аргагүй шалтгаанаар түүнийг орхиж явах болсон ба Руссо сүмийн номлогчийн гэрт байх болов. Үүний дараагаар төмрийн дархны гэрт шавь орсон ч 3 жилийн дараа оргон тэнүүлч амьдралаар хэсэг амьдарчээ. 1732 онд Женевийг орхин нэгэн дээдсийн эхнэрийн туслалцаатайгаар тал бүрийн мэдлэг боловсрол эзэмшин, улмаар тэр эмэгтэйн нууц амраг нь болдог. Тухайн үеэ хамгийн аз жаргалтай үе хэмээн дурссан байдаг.
 
Дээдсийн эхнэрээс салсны дараа 1740-1741 онд [[Лион]] хотод ирж нэгэн гүн ухаантны гэрт гэрийн багшаар ажиллав. Дараа 1742 онд [[Парис]] уруу явах ба [[Дидро]] (Францын гүн ухаантан, зохиолч) нартай нөхөрлөв. Үүний нөлөөгөөр "Нэвтэрхий толь" бүтээх ажилд оржээ. 1745 онд нэгэн буурчийн газар Терез хэмээх эмэгтэйтэй танилцан нууц амрагийн холбоотой болж 10 жилийн дотор 5 хүүхэдтэй болсон боловч бүгдийг нь асрамжийн газар өгсөн байна.
 
1750 онд Дижоны Академийн зохиосон уралдаанд "Боловсрол ба урлагийн дэвшилт нь Ёс суртахуунд хэрхэн нөлөөлснөөс хамаарах тухай" сэдвээр бичиж түрүүлсэн ба үүндээ урамшин эрчимтэйгээр уран бүтээлүүд туурвих болжээ..