"Муур"-ны өөр хувилбарууд

no edit summary
Үе мөч, [[булчин]], [[шөрмөс]] нь тун зөөлөн, уян хатан тул толгойнхоо эргэн тойрноос бусад бараг бүх биеийнхээ хэсгийг долоож чадна. Мөн өндөр үсрэх чавар сайн бөгөөд биеийн өндрөөсөө 5 дахин илүү 1.5м орчим үсэрч чаддаг. Цагт 60км орчим хурдлах чадвартай хэмээгдэх ба эгшин зуур богино зайд өндөр хурд гаргах боловч хол давхихгүй.
===Нүд===
Нүүрнийх нь хэмжээтэй харьцуулахад нилээн том нүдтэй. Харааны хувьд хөдөлгөөнт зүйлийг олж тогтоохдоо тун сайн ч, хөдөлгөөнгүй болон удаан хөдөлж буй зүйлийг олж харахдаа тийм сайн биш. 2-6м доторхийг тод сайн харах ба түүнээс ойр эсвэл хол зүйлийг харахдаа сайн биш гэж тооцогддог. Хүүхэн хараа нь хүнийхээс өөр, босоо нарийн байдаг нь хэмжээгээ хурдан өөрчлөхөд давуу талтай аж. Гэгээтэй газар нарийн босоо, бүдэг харанхуй орчинд хүүхэн хараа нь нүд дүүрэн нээгдэж гэрлийн нүдэнд тусах хэмжээг ихэсгэх ба сайн хардаг. [[Өнгө]]ний үндсэн 3 эх болох хөх, улаан, ногооныг ялгах боловч улаан өнгийг бүдэг ягаан болгож хардаг байна. Ерөнхийдөө юмс үзэгдлийг хар, цагаанаар харна.
 
===Хамар===
Хамар нь бусад амьтадтай харьцуулахад гоц сайн гэж ялгарах зүйлгүй ч хүнээс хэдэн 10 мянга дахин өндөр үнэрлэх чадвартай байна. Мууранд "хамрын хээ" гэж байх ба энэ нь хүнийхээр бол хурууны хээтэй адил бөгөөд муур болгоных өөр юм. [[Нохой]] шиг үнэрлэх чадвараа ашиглан ан хийх нь бараг үгүй. Муур нь хамраа өөрийн эзэмшил газраа шалгах болон идэж болох зүйл мөн бишийг ялгахад ашигладаг.
 
===Чих===
Муурын 5 мэдрэхүй дотроос хамгийн сайн нь сонсгол аж. 60 [[герц]]-65килогерц65 килогерц хүртэл гэж тооцогддог. (Нохой 40гц-47кгц, Хүн 20гц-20кгц)
Энэ нь [[хулгана]] зэрэг амьтдын гаргах чимээг олж сонсоход зориулагдсан. Мөн чихээ нэг нэгээр нь 2 өөр зүгт хөдөлгөн тэр зүгийнхээ дуу чимээг ялгаж сонсож чаддаг ба хаана яг аль зайд гарч буйг нь маш нарийн тогтоодог байна. Эдгээр нь шөнөөр ан хийхдээ олзоо хүлээн мярааж, гэтэж байгаад авлахад зохицон хөгжсөн чадвар юм.
 
=== Сүүл ===
Сүүл нь биеийн урттай ойролцоо байна. Зарим үүлдэрийнүүлдрийн муур маш богино эсвэл сүүлгүй байх нь бий. Гүйх, харайх, үсрэх зэрэгт хөдөлгөөний тэнцвэрээ олоход хэрэглэгдэх ба мөн юу илэрхийлж байгааг мэдэж болно.
'''Сүүлээ босгох'''- Харьцангуй сайхан ааштай үед. Алхаж байх үед босгосон байх нь элбэг.
'''Хажуу тийш хөдөлгөх'''- Тааламжгүй үед. Эзэн нь дуудахад мөн 2 тийш хэд хэд даллан хариулах үе бий. Бас ав хийх , тоглож байх зэрэг үед ажиглагдана.
 
== Хуруу ==
Урд хөл нь 5, хойд хөл нь 4 хуруутай байдаг. Гэвч зарим гажигаас болоод урд хөл нь 6, эсвэл хойд хөл нь 5 хуруутай муур цөөнгүй бий. [[Гиннесийн номондном]]д хойд, урд хөлөндөө тус бүр 7 хуруутай, нийт 28 хуруутай муур тэмдэглэгдсэн байдаг.
 
== Эшлэл ==
Anonymous user