"Антиох IV Эпифанес"-ны өөр хувилбарууд

no edit summary
(Шинэ хуудас: 250px|right|Антиох IV хааны зоос '''Антиох IV Эпифанес''' нь (Англи хэл:''Antiochus IV Epiphanes'...)
 
No edit summary
[[Image:AntiochusIVEpiphanes.jpg|250px|right|thumb|Антиох IV хааны зоос]]
'''Антиох IV Эпифанес''' нь ([[Англи хэл]]:''Antiochus IV Epiphanes'') (МЭӨ 215 оны орчимд төрж, МЭӨ 164 онд [[Иран]]ы Табаед нас барсан.) [[Сири]]йн Эллин хаант улсын Селевкид хаан (МЭӨ 175 – МЭӨ 164 он) юм. [[Антиох III]] –ийн хүү тэрээр [[Ромын БНУ|Ром]]ын барьцаанд байсан (МЭӨ 189 – МЭӨ 175 он) тул Ромын төрийн бүтцээс суралцжээ. Чөлөөлөгдснийхөө дараа Сирийг хууль бусаар захирагчдаас эрх мэдлээ булаан авчээ. Тэрээр [[АлександриаАлександрия]]гаас бусад бүх [[Египет]]ийг байлдан дагуулж (МЭӨ 169 он), өөрийн ач хүү [[Птолеми VI]] -г захирагчаар нь томилсон байна. Түүний холбоотон [[Македон]]чууд Ромд ялагдаж, [[Кипр арал|Кипр]], Египет дэх ялалт нь (МЭӨ 168 он) алдагдсан ч аль алиныг нь орхин өмнөд Сирийг хамгаалжээ. Тэрээр [[Иерусалим]]ыг авч (МЭӨ 167 он) хүчээр [[Грек]]жүүлэхээр оролдон [[Еврей]]чүүдийн ёслол, тайлгыг хориглосон байна. МЭӨ 164 онд Еврейн [[Маккаби]] болон Грекийн эсрэг үзэлтнүүд [[Иудей]]г байлдан дагуулж, [[Зевс]]ийн сүм, тахилгын эд зүйлсийг эвдлэн сүйтгэжээ. Антиох нутаг буцаж, зүүнээс довтлох [[Парфи]]чуудаас эзэнт гүрнээ хамгаалахын сацуу [[Армен]]ийг буцаан авч, [[Араб]]ын эрэг дэх Персис орох замдаа нас баржээ.
 
[[Category:Эртний Грек]]