Артаксиас I: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: en:Artaxias I
No edit summary
Мөр 3:
Тэрээр МЭӨ 189 онд төрж, МЭӨ 159 онд нас барсан гэж үздэг ч зарим судлаачид хугацааг нь нэг жилээр урагшлуулан тооцох нь бий.
МЭӨIII зууны төгсгөл үед Армени нутагт Нахарарууд хэмээх хангуудаар удирдуулсан 120 гаруй жижиг ханлиг оршиж байжээ. Эдгээр ханлигууд ёс төдийхөнөөр [[Их Армен|Их]] болон [[Бага Армен]]йн Оронтидын хаант улсын бүрэлдэхүүн гэж нэрлэгдэж байв.
Тухайн үед [[Македон]]чууд хүчирхэгийн туйлдаа хүрч Филипп , түүний хүү Александрын удирдлага дор бүх [[Эртний Грек]] төдийгүй, [[Бага Ази]]йг эзэлсэн байлаа. Арменийн ханлигуудад Грекийн соёл иргэншил маш хүчтэй нэвтэрсэн байсан нь [[АЛЕКСАНДР МАКЕДОНСК|Аугаа Александр]]т хүчтэй сэтгэгдэл төрүүлж, тэдгээр ханлигуудыг байлдан дагуулж зүрхлээгүй гэдэг. Александрыг зуурдаар нас эцэслэсний дараа түүний жанжин Антиох өөрийн улсаа байгуулан, Армены [[Оронтидын улс]]ыг байлдан дагуулахаар шийдсэн байна. Антиохын эсрэг Оронтидийг захирагч жанжин Артаксиас сөрөн зогссон юм.
МЭӨ190 онд [[Магнезийн тулаан]]д Артаксиасын эзэн, Армены хаан [[Ром]]чуудтай тулалдан ялагдснаар Армен нутаг Ромчуудын мэдэлд орсон ажээ. Энэ үед жанжин Артаксиас болон түүний хамтрагч [[Зариадрес]] нар өөрийн хааны эсрэг бослого гарган, Ромчуудын засаглалыг хүлээн зөвшөөрч, өөрсддөө автономит эрх олж, Артаксиас нь Их Арменыг захирч, Зариадрес нь Софене буюу Бага Армяныг захирах хаан болцгоосон байна.
Тэрээр [[Алан]]чуудын хааны охин Сатеникийг хатнаа болгосон бөгөөд тэд Артавасдес /Артавазд/, Вриур, Мажан, Зариадрес /Зарех/, Тиран болон [[Аугаа Тигранес|Тигранес]] /Тигран/ гэсэн зургаан хүүхэдтэй байсан.