II Агесилай: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: '''Агесилай II''' нь (Англи хэл:''Agesilaus II'') (МЭӨ 444 оны орчимд төрж, МЭӨ 360 онд Кирене дэх Киренайка хо...
 
No edit summary
Мөр 1:
'''Агесилай II''' нь ([[Англи хэл]]:''Agesilaus II'') (МЭӨ 444 оны орчимд төрж, МЭӨ 360 онд [[Кирене]] дэх Киренайка хотод нас барсан.) [[Спарт]]ын хаан (МЭӨ 399 – МЭӨ 360) бөгөөд [[Грек]] дэх Спартын засаглалын эриний (МЭӨ 404 – МЭӨ 371) турш Спартын армийг удирдсан жанжин юм. [[Эврипонтид]] ургийн удам тэрээр Спартын хааны титмийг [[Лисадер]]ийн туслалцаатайгаар авах үед Спарт [[Перс]]тэй дайтаж байв. Тэрээр [[Фиви]], [[Афин]], [[Арго]] ба [[Коринф]] хот улсуудын холбоотой дайтаж ялсан боловч Төв Грект амжилт олсонгүй. МЭӨ 394 онд Спартын флот Персийн флоттой хийсэн тулалдаанд ялагджээ. Агесилай [[Беотийн холбоо]]г тарааж чадсан ч Беотийн холбоо (МЭӨ 371) ба Фиви (МЭӨ 370, 361) хот улстай хийсэн олон тулалдаануудын эцэст Спартын Грек дэх ноёрхол төгсгөл болсон байна. Тэрээр [[Египет]]ийг [[Персийн эзэнт гүрэн|Персийн эзэнт гүрн]]ээс хөлсөөр хамгаалсны дараа төрөлх Спартад буцах замдаа нас эцэслэжээ.
 
[[Category:Эртний Грек]]