Банзарын Дамчаа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: '''Банзарын Дамчаа''' (1932 - 2009 оны 6 сарын 24) нь Монгол улсын ардын жүжигчин цолтой кино ж...
(Өөрчлөлт алга)

12:35, 25 Зургаадугаар сар 2009-ий байдлаарх засвар

Банзарын Дамчаа (1932 - 2009 оны 6 сарын 24) нь Монгол улсын ардын жүжигчин цолтой кино жүжигчин, кино найруулагч, дуу оруулагч, дуучин юм.

Намтар

Б.Дамчаа 1932 онд Ховд аймгийн Алтай Урианхайн хязгаар (одоогийн Баян-Өлгий аймгийн Буянт сум)-т төржээ. Сумандаа дунд сургууль дүүргээд Санхүүгийн техникум, төмөр замын машинистийн курс төгссөн байна. Ажлын гараагаа Баян-Өлгий аймгийн 1-р 10 жилийн сургуульд нягтлан бодогчоос эхэлж, 1954-1959 онд Улаанбаатар Төмөр замд машинист, 1959-1968 онд Төмөр замчдын соёлын ордонд жүжигчин, дууны багш, 1968-1990 онд Монгол Кино Үйлдвэрт жүжигчин, найруулагч, 1990-1994 онд кино урлагийн Бэрс дээд сургууль, 1998-1999 онд Кино урлагийн дээд сургуульд багшаар тус тус ажиллаж байв.

Түүнийг 2007 оны 11 сарын 26-нд Монгол улсын ардын жүжигчин цолоор шагнажээ. Тэрээр 400 гаруй кинонд дуу оруулсан байна.

Бүтээлүүд

Киноны дүрүүд

Найруулсан кинонууд

Дуу

  • Цэнгэлтэй үдэш
  • Дайсны цэргүүд ээ сонсоцгоо киноны дуу
  • Эх орон (Хурд хамтлагтай хамт)