"Артемисийн сүм"-ны өөр хувилбарууд

б
робот Нэмж байна: hi:अर्टेमिस का मन्दिर; cosmetic changes
б (робот Нэмж байна: ast:Templu d'Artemisa (Éfesu))
б (робот Нэмж байна: hi:अर्टेमिस का मन्दिर; cosmetic changes)
[[ImageЗураг:Ac_artemisephesus.jpg|thumb|300px|Артемисийн сүмийн туурь, Селкук тосгон, Эфесус,Турк.]]
'''Артемисийн сүм''' нь ({{lang-gr|Ἀρτεμίσιον}}) буюу '''Дианагийн сүм''' хэмээн нэрлэгддэг уг байгууламж нь Артемист зориулан байгуулагдсан бөгөөд [[Перс]]ийн [[Ахейменидийн улс]]ын (одоогийн [[Турк]]) нутаг [[Эфес]]т МЭӨ 500 оны орчимд баригджээ. Хүрлийн үеийн соёлын дурсгал, эртний дэлхийн 7 гайхамшгийн нэг уг сүмийг [[Лиди]]йн Кроесусын зарлигаар баригдсан бөгөөд 120 гаруй жилийн турш барьж байгуулсан байна. [[Сидоны Антипатер]]ийн тэмдэглэснээр [[Эртний Дэлхийн 7 гайхамшиг]]т орсон байдаг.
 
== Байршил ==
[[ImageЗураг:Artemis_Efes_Museum.JPG|thumb|left|Эфесийн хатагтай, МЭ I зуун (Эфесийн музей), Эфес хот, Турк]]
Артемисийн сүм нь эртний Эфес хотын ойролцоо байдаг ба өнөөгийн Турк улсын [[Измир]] хотоос өмнө зүгт 50 орчим км-т оршдог байв. Артемис нь эртний Грекийн шашны дарь эх бөгөөд [[Аполлон]]ы ихрийнм өрөөсөн, [[сар]]ны бурхан юм. Афинд дарь эхүүд дундаас Артемисийг илүү хүндэтгэн алдаршуулдаг байв. Эфест амьдрагч Грекүүд Артемисийг цог жавхлан төгс байдлаар илэрхийлдэг байсан бөгөөд эрдэнийн чулуугаар чимэглэсэн модон бурхад урладаг байв. Эфесийн Артемис нь гоо үзэсгэлэнт залуу бүсгүйн дүртэй бөгөөд түүний хувцасны чимэглэл нь [[Өндөг|өндгийг]] санагдуулам байдаг аж. Эртний Грекийн соёл иргэншлээс өмнөх шашны онцлог Артемисийн баримлуудад тусгалаа олсон байдаг
 
 
[[ImageЗураг:Temple_of_Artemis.jpg|thumb|250px|Артемисийн сүм, Мартин хээмскэрк, (1498 - 1574).]]
 
== Түүх ==
Энэ газарт Артемис нь маш эртнээс шүтээн болж байжээ. Эртний грекийн жуулчин, түүхч [[Паусаниас]] Артемис нь маш эртний шүтээн хэмээн дурдсан байдаг. Артемис нь [[Аполлон]] адил хүндлэгдэж байсан ба Грек, [[Лиди]]чүүдийн шүтээн байжээ. [[Амазон]]ы дайчдын тухай домог ч Артемисаас гаралтай гэж үзэх нь бий.
[[Дэлхийн нэгдүгээр дайн]]ы өмнө археологич Д.Г.Хогарт Эфест малталт хийсэн бөгөөд МЭӨ VIII зууны дунд үед хамаарах сүмийн тууриас Артемисийн баримлыг олсон байдаг. Түүний энэ ололт нь хүрлийн үед амьдарч байсан хүмүүст хамаарах бөгөөд магадгүй [[Бага Aзи]]йг [[эртний Грек]]үүд колоничлохоос өмнөх үед хамаарах болохыг харуулсан байна.
 
 
== Сүйрэл ==
Артемисийн сүм МЭӨ 321 оны 7 сарын 21-нд '''[[Геростратус]]''' хэмээх хүний санаатайгаар шатаасан үйлдлээс болж сүйрсэн. Түүхэнд тэмдэглэснээр тэрээр алдар нэртэй болохын тулд энэ үйлдлийг хийсэн гэдэг бөгөөд “'''Геростратусын алдар гавъяа'''” хэмээх хэлц үг бий болсон гэдэг.
 
Улмаар 401 онд бүр мөсөн нураажээ. Гэгээн [[Жон Хрисостом]] гэгч сүмийн чулууг ашиглан бусад барилга байгууламжийг байгуулахаар шийдэн нураалгасан байна. [[Хажи Софи]] нэрээрээ алдаршсан дуганы зарим багана нь Артемисийн сүмийн чулуунууд байдаг.
 
== Архитектур ==
[[Плини]] Артемисийн сүмийн хэмжээг нилээд нарийн тодорхой тэмдэглэсэн байдаг ч маш олон ялгаатай мэдээлэл өнөө үед хадгалагдан иржээ. Плинигийн тодорхойлсноор сүм 377 тохой (115метр орчим) урт, 180 тохой (55метр орчим) өргөн, бараг бүхэлдээ гантигаар хийгдсэн, [[Парфенон]]ы хэмжээнээс 3 дахин том байжээ. Сүм тус бүр нь 60 тохой (18 метр орчим) өндөртэй [[Ионик]] маягийн 127 баганатай байв.
Артемисийн сүмд олон тооны маш сайн урлагийн бүтээлүүд байдаг байжээ. Тухайн үеийн Эллиний соёлын сод барималчид болох [[Поликлитус]], [[Фейдиас]], [[Кресилас]], [[Фрадмон]]ы уран баримлуудаар чимэглэсэн ба алт мөнгөн шармалаар чимэглэсэн байдаг байжээ. Ихэнх барималууд нь Эфесус хотыг үндэслэгч Амазоны дайчдыг дүрсэлсэн урлагийн төгс бүтээл байжээ.
Артемис дарь эхийн үндсэн хөшөөг Дуадалусын шавь [[Афины Афинагорас]] гэж нэрлэгддэг Эндоеус урласан байна.
 
== Гадаад холбоосууд ==
* British Museum's [http://www.britishmuseum.org/explore/highlights/article_index/a/the_archaic_temple_of_artemis.aspx Temple of Artemis] (Ephesos) objects
* UnMuseum's [http://unmuseum.mus.pa.us/ephesus.htm The Temple of Artemis]
{{Эртний дэлхийн 7 гайхамшиг}}
 
[[CategoryАнгилал:Түүх]]
[[CategoryАнгилал:Архитектур]]
 
[[ar:هيكل آرتميس]]
[[gl:Templo de Artemisa]]
[[he:מקדש ארטמיס באפסוס]]
[[hi:अर्टेमिस का मन्दिर]]
[[hr:Artemidin hram u Efezu]]
[[hu:Epheszoszi Artemisz-templom]]
19,849

edits