Курилийн арлууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 26:
== Харилцаанд гарсан өөрчлөлтүүд ==
*Япон, Орос нь 1885 онд анх дипломат харилцаа тогтоосноос хойш ямагт дайны байдалтай байсаар ирсэн ба олон улсын харилцааны хоёр туйлт тогтолцоо задран унасан 1990-ээд оны эхээр Япон, Оросын харилцаа шинэ шатанд гарч ирсэн.
*Япон, Орос нь бүс нутгийн их гүрнүүд “[[Их наймНайм|Их 8]]”-ын гишүүн орнууд болохын хувьд олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүндрэлтэй асуудлуудад хамтдаа хариуцлага хүлээдэг, шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг зэрэгтэй холбоотойгоор Японы гадаад улс төрийн бодлого дахь Оросын чиглэл улам бүр чухал үүрэгтэй болж ирж байна.
*Орос, Японы харилцааны гол чухал асуудал бол дэлхийн 2-р дайныг албан ёсоор дуусгах энх тайваны гэрээнд гарын үсэг зурахаас татгалзахад хүргэж буй 4 аралтай холбоотой газар нутгийн маргаантай асуудал юм.
*Гэхдээ олон орны судлаач, ажиглагч нар газар нутгийн маргаантай асуудал дээр хоёр талын байр суурь ямар нэгэн онцгой зөвшилцөлд хүрнэ гэхэд хэт хол байна гэж үзэж байгаа юм. Учир нь ОХУ-ын ерөнхийлөгч асан [[Владимир Путин|В.Путин]] 2005 оны 9 сарын 27-нд “Москва нь Оросын хяналтанд байгаа арлуудыг Японы талд найр тавин өгөх асуудлыг хэлэлцэхэд бэлэн биш байна” гэж мэдэгдсэн, мөн Оросын телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож байхдаа “Курилийн эдгээр 4 арал бол Оросын мэдэлд оршиж байгаа бөгөөд энэ нь олон улсын эрх зүйгээр зохицуулагдсан асуудал юм. Энэ нь дэлхийн 2-р дайны шууд үр дүн мөн бөгөөд бид энэ талаар ямар нэгэн гэрээ, хэлэлцээр хийх төлөвлөгөөгүй байна” гэж мэдэгдэж байсан. Мөн тухайн үеийн В.Путины шадар туслахын хэлснээр “Хоёр улсын тэргүүлэгчдийн баталсан бүх хуучин бичиг, баримтуудын хүчинтэйг хүлээн зөвшөөрч байна. Иймд хуучин гэрээ, зөвшилцлүүдийг зохицуулах шинэ баримт бий болгох шаардлага алга” гэсэн тайлбар зэргээс үзвэл Оросын тал газар нутгийн маргаантай асуудалд ямар ч гэсэн буулт хийх сонирхолгүй нь харагдаж байгаа бөгөөд Японы тал ч үүнийг ойлгосон болов уу.