Курилийн арлууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: Курилын аралын тухай товчхон Курилын арал нь ОХУ-ын Сахалин мужид багтдаг галт уулын бүтэцтэй …
(Өөрчлөлт алга)

04:53, 4 Зургаадугаар сар 2009-ий байдлаарх засвар

Курилын аралын тухай товчхон

Курилын арал нь ОХУ-ын Сахалин мужид багтдаг галт уулын бүтэцтэй арал. Японы Хойкада арлаас 700 миль буюу 1300 км2 зайтай. Агнуурын тэнгис номхон далайн дунд 56 хадат чулуун цохионоос бүрдэнэ. Аралын түүх: Ainu хүмүүс бол арлын жинхэнэ оршин суугчид юм. Японы булаан эзлэгчдын үр дүнд тэд хүн амын цөөнх хэсэг болсон байна. Курилын арал нь Эдогийн эрин үед Матсума овгийн удирдлагад 370 гаруй жил оршин байжээ. Токугава шёогуны үед /1644 он/ “Шохо Онкуко Эзу” гэж газрын зураг дээр тэмдэглэгдэж байжээ. 39 том жижиг шүрэн аралаас бүрдэж байжээ.

Оросууд Курилын арал руу 18 зуунд анх очиж байжээ. Тэд олон удаа судалгаа шинжилгээний баг явуулж байсан бөгөөд харин хэзээ ч өмнөд Уруп арал дээр очиж байгаагүй ажээ. 18 зуунд Оросууд Итуруп арал дээр ирэхэд Токугава шёогун эргийн хамгаалалтыг чангатган хамгаалах шийдвэр гаргаж байжээ. 1811 онд Оросын ахмад Василий Головнины экипаж Кунаширт гидрографическийн судалгаа шинжилгээ хийсэн нь Намбу овогийн Матсумае эрх баригчидын сонирхолыг татжээ. Японы худалдаачин Такадаяа Каней анх Оросуудаас шилэн сав Куншарт аваачсан байна. Япон Оросын гаалийн хэлэлцээ болон хилийн гэрээ хийх эхлэл болжээ. Сахалин арал дээр хэзээ хүн амьдарч байсан нь тодорхойгүй юм. 1875 оны Санкт- Петербургийн (Санкт- Петербургийн гэрээ 1875 оны 5 сарын 7 нд Хаант Орос улс, Японы эзэнт гүрэн хоёрын хооронд байгуулагдсан. Японы тал Сахалин маргаангүйгээ, Курилын аралыг бүхэлд нь, Камчатакын хойгийг тус тус өгөхийг шаардсан. 1855 оны Шимодагийн гэрээгээр Орос, Японы хоорондох хилийг тодорхойлсон. Усан замын хил хязгаарыг Итуруп ба Уруп аралын хооронд тогтоосон байна. Энэ хилийн гэрээ батлагдаж Японы нутаг дэвсгэрийг тэлж Итурупаас өмнөх, Орос бас нутаг дэвсгэрээ Урупаас хойш тэлж хяналтаа тогтоохоор болсон байна. Сахалиныг нээлттэй үлдээсэн) гэрээгээр Япон найр тавин Сахалиныг Оростой наймаалцан Курилын аралаар сольсон. Хойд Уруп арал Японд очсон байна. 1904 – 1905 оны Орос – Японы хооронд дайн болсон. Японы чөлөөнд гарсан цэргийн хүн болох Шумшу өөрийн бүлэг хүмүүсийн хамт Камчатакын эрэгт халдсан байна. Орос улс өөрийн тусгай цэргийг илгээн тэдгээр бүлэг хүмүүсийг барьсан байна. Дайны дараагаар Орос- Японы загас агнуурын гэрээ 1945 он хүртэл үргэлжилсэн байна. 1918-1925 он хүртэл Япон улс нь Сибирь дэх мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох болсон байна. Японы зэвсэгт хүчин хойд Курилд, АНУ ба Еюропын зэвсэгт хүчин өмнөд Камчаткад түрээслэн байрлах болсон байна. Японы тэнгисийн цэрэг Петропавлоск-Камчаткад цохилт өгч байсан байна. Адмирал Ямамото Исороку эзэн хааны хуралдаан дээр Эзэн хааны тэнгисийн цэргийн хүчээр Хавайн бүлэг арлуудад цохилт өгөхөөр шийдэвэрлсэн байна. Дэлхийн 2-р дайнд Япон бууж өгсөнөөс 3 хоногийн дараа ЗХУ-ын цэргүүд Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай арлуудыг эзэлж авсан ба 17000 гаруй нутгийн иргэд дүрвэн гарсан байна. Эдгээр арал нь одоог хүртэл ОХУ-ын мэдэлд байна. 1905 îíû Õààíò Îðîñ ßïîí õî¸ð óëñûí õîîðîíä áîëñîí äàéíä Îðîñ óëñ ÿëàãäñàí áºãººä ãýðýýíä çààñàíû äàãóó Êóðèëèéí àðàëóóäûã ßïîí íü ýçýìøèõ áîëñîí þì. Óëìààð äýëõèéí õî¸ðäóãààð äàéíû ÿâöàä ÀÍÓ ÇÕÓ íü õàìòðàí òîõèðîëöñîíû äàãóó ÇÕÓ íü Êóðèëèéí äºðâºí àðàë Ñàõàëèí àðëûã á¿õýëä íü ýçýìøèõ ýðõòýé áîëæ ÀÍÓ íü ßïîíû áóñàä òîì àðëóóäûã ººðèéí ìýäýëä àâñàí þì. Өнөөдөр ойролцоогоор 16.800 хүн Курилийн арал дээр оршин сууж байна. Хүн амын тал хувь нь ядуурлын байдалтай байна. Загас агнуур гол амжиргааны эх үүсвэр нь юм. Загас агнуураас гадна өнгөт металл, рашаан ус, төмөрийн хүдэр олборлоно. Харилцаанд гарсан өөрчлөлтүүд Япон, Орос нь 1885 онд анх дипломат харилцаа тогтоосноос хойш ямагт дайны байдалтай байсаар ирсэн ба олон улсын харилцааны хоёр туйлт тогтолцоо задран унасан 1990-ээд оны эхээр Япон, Оросын харилцаа шинэ шатанд гарч ирсэн. Япон, Орос нь бүс нутгийн их гүрнүүд “Их 8”-ын гишүүн орнууд болохын хувьд олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүндрэлтэй асуудлуудад хамтдаа хариуцлага хүлээдэг, шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг зэрэгтэй холбоотойгоор Японы гадаад улс төрийн бодлого дахь оросын чиглэл улам бүр чухал үүрэгтэй болж ирж байна. Орос, Японы харилцааны гол чухал асуудал бол дэлхийн 2-р дайныг албан ёсоор дуусгах энх тайваны гэрээнд гарын үсэг зурахаас татгалзахад хүргэж буй 4 аралтай холбоотой газар нутгийн маргаантай асуудал юм. Гэхдээ олон орны судлаач, ажиглагч нар газар нутгийн маргаантай асуудал дээр хоёр талын байр суурь ямар нэгэн онцгой зөвшилцөлд хүрнэ гэхэд хэт хол байна гэж үзэж байгаа юм. Учир нь ОХУ-ын ерөнхийлөгч асан В.Путин 2005 оны 9 сарын 27-нд “Москва нь Оросын хяналтанд байгаа арлуудыг Японы талд найр тавин өгөх асуудлыг хэлэлцэхэд бэлэн биш байна” гэж мэдэгдсэн, мөн Оросын телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож байхдаа “Курилийн эдгээр 4 арал бол Оросын мэдэлд оршиж байгаа бөгөөд энэ нь олон улсын эрх зүйгээр зохицуулагдсан асуудал юм. Энэ нь дэлхийн 2-р дайны шууд үр дүн мөн бөгөөд бид энэ талаар ямар нэгэн гэрээ, хэлэлцээр хийх төлөвлөгөөгүй байна” гэж мэдэгдэж байсан. Мөн тухайн үеийн В.Путины шадар туслахын хэлснээр “Хоёр улсын тэргүүлэгчдийн баталсан бүх хуучин бичиг, баримтуудын хүчинтэйг хүлээн зөвшөөрч байна. Иймд хуучин гэрээ, зөвшилцөлүүдийг зохицуулах шинэ баримт бий болгох шаардлага алга” гэсэн тайлбар зэргээс үзвэл Оросын тал газар нутгийн маргаантай асуудалд ямар ч гэсэн буулт хийх сонирхолгүй нь харагдаж байгаа бөгөөд Японы тал ч үүнийг ойлгосон болов уу?2 Энх тайваны түр гэрээнд гарын үсэг зурсаны дараа Шикотан, Хамбомай арлуудыг буцааж өгөхөөр тохирсон заалт ЗХУ-Японы 1956 оны гэрээнд байгаа, ОХУ үүний дагуу дээрх маргаанаа шийдвэрлэхийг зорьж байгаа ч Японы тал татгалзсаар байгаа юм. 4 аралыг бүтэнээр нь авах зорилго Японы тал тавиад байгаа юм. Үүнээс гадна Японы талаас тавьж буй нэг санаачлага бол маргаантай арлуудын нэг Итруп болон маргааны субъект биш Оросын арал Уруппугийн хооронд хилийн шугам татах явдал бөгөөд ингэж чадвал үр дүнд нь маргаантай 4 арал Японы газар нутагт багтах юм. Японы зүгээс асуудлыг нааштай шийдвэрлэхэд дөхөм болно гэж үзэж байсан нэг зүйл нь Оросод үзүүлэх эдийн засгийн тусламж, зээл, хөрөнгө оруулалт байсан бөгөөд анх Япон нь 4 арлаа буцааж авахаас нааш ОХУ-тай эдийн засгийн харилцаа, холбоо хөгжүүлэхгүй гэсэн байр сууоьтай байсан ч 1996 оноос уг байр сууриа өөрчилсөн юм. Учир нь сүүлийн жилүүдийн нефьтийн үнийн огцом өсөлтөөс болж ОХУ-ын эдийн засаг тодорхой хэмжээгээр өсөх болсоноор Японы тал энэ байр сууриа өөрчлөхөд хүрсэн юм. 2005 оны 11 сарын 21 нд болсон дээд хэмжээний уулзалтаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Японы ерөнхий сайд Ж.Коизүми нар Оросын мэдэлд байгаа арлуудын талаархи удаан үргэлжилж буй асуудал дээр ямарч ахиц, дэвшилд хүрч чадаагүй бөгөөд харин терроризмтэй тэмцэх, худалдаа, эдийн засаг, аюулгүй байдлын тал дээр хамтран ажиллана гэсэн тохиролцоонд хүрчээ. 2006 оны сүүлээр ОХУ-ын В.Путины засаг захиргаа Шикотан, Хабомай арлуудыг Японы талд өгөх санал гаргасан боловч Японы тал өөр хоёр арал нэмж өгвөл энх тайвны гэрээнд гарын үсэг зурна гэж мэдэгдсэн. 2008 оны 2 сарын 6 нд “Japan Today” гэдэг англи хэл дээр бичдэг Японы нэг веб сайт дээр Оросын ерөнхийлөгчийн санал болгосноор Японы ерөнхий сайд Ясуо Фукудод Курилын арлуудын маргааныг нэг мөсөн дуусгах тухай захиа явуулсан гэж мэдээлжээ.