"Матай"-ны өөр хувилбарууд

no edit summary
{{Шинэ Гэрээ}}
'''Матай''' '''1'''.
'''1''' Абрахамын удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг. '''2''' Абрахам Исаакийн эцэг, Исаак Иаковын эцэг Иудагын болон ах дүүсийнх нь эцэг болой. '''3''' Иуда нь Перез, Зера нарын эцэг бөгөөд тэд Тамараас төржээ. Перез Хезроны эцэг, Хезрон Рамын эцэг,''' 4''' Рам Амминадаб Нахшоны эцэг, Нахшон Салмоны эцэг юм.
'''5''' Салмонд Рахабаар Боаз, Боазд Рутаар Обед төржээ. Обед бол Иессийн эцэг,
'''6''' Иесси нь Давид хааны эцэг билээ.
Уриагийн эхнэрээс Давидад Соломон төрсөн
'''7''' бөгөөд Соломон Рехобоамын эцэг, Рехобоам Абиагийн эцэг, Абиа Асагийн эцэг юм.
'''8''' Аса Иехошафатын эцэг, Иехошафат Иорамын эцэг, Иорам Уззиагийн эцэг,
'''9''' Уззиа Иотамын эцэг, Иотам Ахазын эцэг, Ахаз Хезекиагийн эцэг,
'''10''' Хезекиа Манассегийн эцэг, Манассе Амоны эцэг, Амон Иосиагийн эцэг юм.
'''11''' Вавилон уруу цөлөгдөх үед Иосиад Иекониа болон ах дүүс нь төржээ.
'''12''' Вавилон уруу цөлөгдсөний дараа Иекониад Шеалтиел, Шеалтиелд Зеруббабел нар төрөв.
'''13''' Зеруббабел Абихудын эцэг, Абихуд Елиакимын эцэг, Елиаким Азорын эцэг,
'''14''' Азор Задокийн эцэг, Задок Ахимын эцэг, Ахим Елиудын эцэг,
'''15''' Елиуд Елеазарын эцэг, Елеазар Маттаны эцэг, Маттан Иаковын эцэг юм.
'''16''' Иаков бол Христ хэмээгддэг Есүсийг төрүүлсэн Мариагийн нөхөр Иосефын эцэг болой.
'''17''' Ийнхүү Абрахамаас Давидыг хүртэл бүгд арван дөрвөн үе, Давидаас Вавилон уруу цөллөгдөх хүртэл арван дөрвөн үе, Вавилон уруу цөлөгдсөнөөс Христийн үеийг хүртэл арван дөрвөн үе байв.
'''18''' Есүс Христ ингэж мэндэлжээ. Есүсийн эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ өмнө хэвлийдээ Ариун Сүнсээр хүүхэдтэй болсон байлаа.
'''19''' Нөхөр нь болох Иосеф зөвт хүн байсан бөгөөд Мариаг гутамшиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байжээ.
'''20''' Харин түүнийг тийн бодож байх үед Эзэний тэнгэр элч зүүдэнд нь үзэгдэж,
-Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм.
'''21''' Түүнийг Хүү төрүүлэхэд, чи Түүнийг Есүс гэж нэрлэ. Учир нь Тэр Өөрийн ард түмнийг нүглээс нь аварна гэж хэлэв.
'''22''' Эдүгээ энэ бүхэн тохиолдсон нь Эзэн эш үзүүлэгчээр дамжуулан айлдсан нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ
'''23''' "Харагтун, онгон бүсгүй Хүүхэдтэй болж Хүү төрүүлнэ. Тэгээд тэд Түүнийг Иммануел (орчуулбал "Бидэнтэй хамт буй Бурхан") гэж нэрлэнэ" гэсэн юм.
'''24''' Иосеф нойрноосоо сэрж, Эзэний тэнгэр элчийн тушааснаар Мариаг эхнэрээ болгоод,
'''25''' Хүүг төрүүлтэл түүнийг онгон хэвээр нь байлгасаар байв. Иосеф Түүнийг Есүс гэж нэрлэв.
 
'''Матайн сайн мэдээ''' ({{lang-gr|Κατὰ Ματθαῖον εὐαγγέλιον}}) нь ''[[Шинэ Гэрээ]]'' номд багтсан 4 Сайн мэдээний (эвангель) нэг юм. ''Шинэ Гэрээний'' хамгийн эхний бүлэг болгон оруулдаг уламжлалтай. Тус бүлэгт [[Есүс Христ]]ийн амьдралыг голчлон өгүүлдэг. Түүний өвөг дээдэс, төрөх үеийн гайхамшиг, хүүхэд нас, усан баталгаа, сургаалиуд, түүний үзүүлсэн гайхамшгууд, мөн цаазаар авахуулсан, дахин амилсан зэргийг харуулна.
 
[[Ангилал:Христийн шашин]]
 
[[ang:Godspell Mattheus]]
'''2'''.'''1'''Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотод Есүсийг төрсний дараа дорно зүгээс зурхайчид Иерусалимд хүрч ирээд,
[[ar:إنجيل متى]]
'''2''' -Саяхан мэндэлсэн иудейчүүдийн Хаан хаана байна вэ? Бид зүүнтэйд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ.
[[arc:ܟܪܘܙܘܬܐ ܕܡܬܝ]]
'''3''' Херод хаан болон бүх иерусалимчууд үүнийг сонсоод бачимдаж гэнэ.
[[ast:Evanxeliu de Matéu]]
'''4''' Тэгээд бүх ахлах тахилч болон хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаана төрөх ёстойг тэр лавлаж эхлэв.
[[bg:Евангелие от Матей]]
'''5''' Тэд түүнд
[[br:Aviel Mazhev]]
-Иудейн Бетлехемд, учир нь эш үзүүлэгчийн бичсэнээр
[[bs:Evanđelje po Mateju]]
'''6''' "Иуда нутгийн Бетлехем ээ!
[[ca:Evangeli segons Mateu]]
Чи Иудагийн дээдсийн дунд огтхон ч дорд биш.
[[cs:Evangelium podle Matouše]]
Учир нь Миний ард түмэн Израилийн хоньчин болох Удирдагч чамаас гарна"
[[cy:Yr Efengyl yn ôl Mathew]]
'''7''' Херод зурхайчдыг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлаж асуужээ.
[[da:Matthæusevangeliet]]
'''8''' Тэр тэднийг Бетлехем уруу явуулж,
[[de:Evangelium nach Matthäus]]
-Яв, тэр Хүүхдийг сайтар хай. Түүнийг олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж Түүнд мөргөнө гэлээ.
[[el:Κατά Ματθαίον Ευαγγέλιον]]
'''9''' Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Тэгтэл тэдний зүүнтээд харсан од тэдний өмнө явсаар Хүүхдийн байсан газар хүрээд тогтов.
[[en:Gospel of Matthew]]
'''10''' Тэд одыг хараад, үлэмж баяр хөөр болж ихэд баярлажээ.
[[eo:Evangelio laŭ Mateo]]
'''11''' Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив.
[[es:Evangelio de Mateo]]
'''12''' -Херод уруу бүү буцаж оч гэж Бурхан зүүдэнд нь анхааруулсанд, тэд ондоо замаар нутгийн зүг одлоо.
[[et:Matteuse evangeelium]]
'''13''' Тэднийг явсны дараа, Эзэний тэнгэр элч Иосефын зүүдэнд үзэгдэж
[[eu:Mateoren Ebanjelioa]]
-Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод Хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ.
[[fa:انجیل متی]]
'''14''' Иосеф босоод шөнөөр Хүүг эхтэй нь авч Египетийг зорин хөдөллөө.
[[fi:Evankeliumi Matteuksen mukaan]]
'''15''' Тэгээд Херодыг нас бартал тэндээ байв. Эзэн эш үзүүлэгчээрээ дамжуулан "Би Хүүгээ Египетээс дуудан гаргав" гэсэн нь ийнхүү биелжээ.
[[fj:Ai Tukutuku-vinaka sa vola ko Maciu]]
'''16''' Херод зурхайчдад мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн, тэднээс тодруулж авсан цагийн дагуу хүн явуулаад, Бетлехем болон түүний ойр орчимд хоёр болоод түүнээс доош насны эр хүйстэй бүх хүүхдийг хөнөөлгөв.
[[fr:Évangile selon Matthieu]]
'''17''' Эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан хэлсэн нь тэр цагт биелэгдсэн агаад ингэхдээ
[[fur:Vanzeli seont Mateu]]
'''18''' "Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов.
[[fy:Evangeelje fan Matteus]]
Рахел тайтгарлыг авахаас татгалзан,
[[ha:Matiyu]]
Хүүхдүүдийнхээ төлөө уйлна.
[[hak:Mâ-thai-fuk-yîm]]
Учир нь тэд нар нь байсангүй"
[[he:הבשורה על-פי מתי]]
'''19''' Харин Херодыг нас барсны дараа Египетэд Эзэний тэнгэр элч Иосефт зүүдэнд нь үзэгдэж,
[[hr:Evanđelje po Mateju]]
'''20''' -Бос, Хүүг эхийнх нь хамт авч, Израиль нутагт оч. Хүүхдийн амийг хайгчид үхсэн гэв.
[[ht:Matie]]
'''21''' Тэр босож Хүүг эхтэй нь авч, Израиль нутагт ирэв.
[[hu:Máté evangéliuma]]
'''22''' Харин Архел эцэг Херодынхоо оронд Иудейг хаанчилж байгааг тэр сонсоод тийш очихоос айжээ. Бурхан зүүдэнд нь сэрэмжлүүлснээр, тэр Галилын нутаг уруу явав.
[[hy:Ավետարան ըստ Մատթեոսի]]
'''23''' Тэгээд Назар гэгдэх хотод очиж суурьшив. "Назарынх гэж Түүнийг дуудах болно" гэж эш үзүүлэгчдээр айлдуулсан нь ийнхүү биелэгджээ.
[[ia:Evangelio secundo Mattheo]]
 
[[id:Injil Matius]]
 
[[it:Vangelo secondo Matteo]]
 
[[ja:マタイによる福音書]]
'''3'''.'''1'''Тэр өдрүүдэд баптисм хүртээгч Иохан ирж, Иудейн цөлд сургаал айлдаж,
[[jv:Injil Matius]]
'''2''' -Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж байлаа.
[[ko:마태오 복음서]]
'''3''' Яг түүний тухай эш үзүүлэгч Исаиа
[[la:Evangelium secundum Matthaeum]]
"Цөлд хашхирагч нэгний дуу,
[[ln:Sango Malamu ya Matié]]
"Эзэний замыг бэлтгэцгээ,
[[lv:Mateja evaņģēlijs]]
Түүний замыг шулуун болгоцгоо" гэнэ"
[[ml:മത്തായി എഴുതിയ സുവിശേഷം]]
'''4''' Иохан тэмээний ноосон дээл өмсөж, суран бүс бүсэлсэн байв. Хоол хүнс нь царцаа, зэрлэг зөгийн бал байсан аж.
[[nds:Matthäusevangelium]]
'''5''' Тэгэхэд иерусалимынхан, бүх Иудей мөн Иордан хавийн бүх газар нутгийнхан түүн уруу ирж байлаа.
[[ng:Mateus]]
'''6''' Тэд нүглээ улайгаад, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв.
[[nl:Evangelie naar Matteüs]]
'''7''' Харин фарисайчууд болон садукайчуудаас олон хүн баптисм хүртэхээр ирж буйг тэр хараад, тэдэнд
[[nn:Evangeliet etter Matteus]]
-Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугт гэж хэн та нарт сануулсан юм бэ?
[[no:Evangeliet etter Matteus]]
'''8''' Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимс гарга.
[[pl:Ewangelia Mateusza]]
'''9''' "Абрахам бол бидний эцэг" гэж дотроо бүү бод. Би та нарт хэлье, Бурхан энэ чулуунуудыг ч Абрахамын хүүхдүүд болгож чадна.
[[pt:Evangelho segundo Mateus]]
'''10''' Моддын үндсэнд сүх хэдийн зоогджээ. Иймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчуулан, галд хаягдах болно.
[[ro:Evanghelia după Matei]]
'''11''' Миний хувьд гэвэл, гэмшлийн чинь төлөө би та нарт усаар баптисм хүртээдэг. Харин миний араас Ирэгч надаас илүү хүчтэй бөгөөд Түүний шаахайг тайлах нь ч надад зохисгүй. Тэр та нарт Ариун Сүнсээр хийгээд галаар баптисм хүртээнэ.
[[ru:Евангелие от Матфея]]
'''12''' Түүний гарт нь шигшүүр байна. Тэр үтрэмээ гүйцэд цэвэрлээд, Өөрийн улаан буудайг саравчинд овоолж, харин хивэг хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв.
[[scn:Vancelu di Matteu]]
'''13''' Тэгээд Есүс Иоханаар баптисм хүртэхийн тулд Галилаас Иорданд түүн дээр ирэв.
[[sh:Evanđelje po Mateju]]
'''14''' Харин Иохан
[[simple:Gospel of Matthew]]
-Би Танаар баптисм хүртэх учиртай байтал Та над уруу ирнэ үү? гээд, Түүнийг болиулахыг оролдтол,
[[sk:Evanjelium podľa Matúša]]
'''15''' Есүс хариуд нь
[[sl:Evangelij po Mateju]]
-Энэ удаад үүнийг зөвшөөр. Ингэснээрээ аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэх нь бидэнд зохицож байна гэж хэлэхэд тэр Түүнд зөвшөөрөв.
[[sm:O le Evagelia a Mataio]]
'''16''' Есүс баптисм хүртээд, голын уснаас тэр даруй гарах үед тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа лугаа адил бууж, Түүн дээр ирэхийг тэр харав.
[[sr:Јеванђеље по Матеју]]
'''17''' Тэнгэрээс
[[sv:Matteusevangeliet]]
-Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог гэх дуу гарлаа.
[[sw:Injili ya Mathayo]]
 
[[ta:மத்தேயு நற்செய்தி]]
 
[[th:พระวรสารนักบุญแม็ทธิว]]
 
[[tl:Ebanghelyo ni Mateo]]
'''4'''.'''1'''Есүс диаволд соригдохоор цөл уруу Сүнсээр хөтлөгдөв.
[[tr:Matta İncili]]
'''2''' Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны эцэст өлсжээ.
[[ug:Metta bayan qilghan xush xewer]]
'''3''' Соригч ирээд, Түүнд
[[uk:Євангеліє від Матвія]]
-Хэрэв Чи Бурханы Хүү мөн бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа гэв.
[[ve:Mateo]]
'''4''' Гэвч Есүс
[[vi:Phúc âm Matthew]]
-"Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна" гэж бичигдсэн байдаг гэж хэлэв.
[[xh:Mateyu]]
'''5''' Тэгэхэд диавол Түүнийг ариун хотод аваачиж, сүмийн орой дээр зогсоогоод,
[[zh:馬太福音]]
'''6''' Түүнд
[[zh-min-nan:Má-thài Hok-im]]
-Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол доошоо үсэр. Учир нь
"Тэрээр тэнгэр элч нартаа Чиний талаар тушаана.
Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ
Тэд гар дээрээ Чамайг өргөн явна"
'''7''' Есүс
-"Өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь" гэж бас бичигдсэн байдаг гэв.
'''8''' Диавол дахин Түүнийг асар өндөр ууланд аваачаад дэлхийн бүх хаанчлалыг болон сүр хүчийг нь үзүүлээд,
'''9''' -Хэрэв Чи сөхрөн, надад мөргөвөл, энэ бүхнийг би Чамд өгье гэж хэлэхэд
'''10''' Есүс
-Зайл, Сатан аа! "Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил" гэж бичигдсэн байдаг юм гэж хэллээ.
'''11''' Тэгээд диавол Түүнийг орхиход, тэнгэр элч нар ирж Түүнд үйлчилж эхлэв.
'''12''' Есүс Иоханыг баривчлагдсаныг сонсоод, Галил уруу буцлаа.
'''13''' Тэр Назарыг орхиж, Зебулун болоод Нафталийн мужийн нуурын эрэг дэх Капернаумд ирж суурьшив.
'''14''' Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн бөгөөд
'''15''' "Иорданы чанад тэнгис хүрэх зам дээрх Зебулуны болоод Нафталийн нутаг,
харь үндэстнүүдийн Галил,
'''16''' харанхуйд суугч хүмүүс агуу их гэрлийг харж,
үхлийн нутагт ба сүүдэрт суугчдын дээр гэрэл тусав"
'''17''' Тэр цагаас эхлэн Есүс
-Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж тунхаглаж эхлэв.
'''18''' Тэр Галил нуурын эргээр явж байхдаа ах дүү болох Петр гэгддэг Симон, түүний дүү Андрей нарыг нууранд тор тавьж байгааг харжээ. Тэд загасчид аж.
'''19''' Есүс тэдэнд
-Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно гэв.
'''20''' Тэд тэр даруй тороо орхиж Түүнийг дагалаа.
'''21''' Тэр тэндээсээ цааш явж байгаад өөр нэг ах дүү болох Зебедеен хөвгүүн Иаков, түүний дүү Иохан хоёрыг завин дотроо эцэг Зебедеенхээ хамт загасны тороо сэлбэж байгааг хараад дуудав.
'''22''' Тэр даруй тэд эцгээ завьтайгаа орхиж Түүнийг дагалаа.
'''23''' Есүс бүх Галилаар явахдаа синагогуудад нь сургаал айлдаж, хаанчлалын сайн мэдээг тунхаглаж, олон түмний доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.
'''24''' Түүний тухай зар бүх Сири даяар тархсанд, хүмүүс зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, унаж татдаг өвчтэй, саа өвчтэй бүхнийг Түүн дээр авчрахад Есүс тэднийг эдгээжээ.
'''25''' Галил, Декаполис, Иерусалим, Иудей түүнчлэн Иорданы тэртээгээс үй олон хүн Түүнийг дагалаа.
 
 
 
'''5'''.'''1'''Есүс олон түмнийг хараад, уул өөд гарав. Түүнийг суусны дараа шавь нар нь Түүн дээр ирлээ.
'''2''' Тэр ам нээн, тэдэнд сургаж эхлэв.
'''3''' -Сүнсэн дотроо ядуу хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм.
'''4''' Гашуудаж буй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд тайвшрал авах болно.
'''5''' Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд дэлхийг өвлөн авах болно.
'''6''' Зөвт байдлын төлөө өлсөж цангагч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд хангалуун болох болно.
'''7''' Энэрэнгүй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд өршөөл энэрлийг хүртэх болно.
'''8''' Зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханыг харах болно.
'''9''' Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно.
'''10''' Зөвт байдлын төлөө хавчигдсан хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм.
'''11''' Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ!
'''12''' Тэнгэр дэх шагнал тань агуу учир баярлацгаа, мөн баяр хөөртэй байцгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм.
'''13''' Та нар бол газрын давс. Хэрэв давс амтаа алдвал дахиад яаж давслаг болгох вэ? Энэ нь гадагшаа хаягдаж, хүмүүсийн хөл доор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болдоггүй.
'''14''' Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна.
'''15''' Хүмүүс дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ.
'''16''' Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.
'''17''' Хуулийг эсвэл Эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм.
'''18''' Үнэнээр Би та нарт хэлье, тэнгэр газрыг алга болтол, бүгд биелэгдтэл Хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй.
'''19''' Хэн боловч эдгээр тушаалуудаас хамгийн өчүүхнийг нь ч үл тоомсорлож, бусдад тийн сургавал тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нэгэн гэгдэх болно. Харин хэн боловч тэдгээрийг сахиж, сургавал тэнгэрийн хаанчлалд агуу нэгэн гэгдэх болно.
'''20''' Би та нарт хэлье, хэрэв та нарын зөвт байдал чинь фарисайчууд болон хуулийн багш нараас илүү гарахгүй л бол, та нар тэнгэрийн хаанчлалд орохгүй.
'''21''' "Хүн алж болохгүй, хүний амийг хөнөөсөн хэн боловч шийтгүүлбэл зохино" гэж эртний хүмүүст айлдсаныг та нар сонссон.
'''22''' Харин Би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгч алив хүн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ "Хоосон толгой" гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө буруутай. "Мунхаг" гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор хангалттай буруутгагдах болно.
'''23''' Иймээс, хэрэв чи тахилын ширээнд өргөл өргөх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал,
'''24''' өргөлөө тахилын ширээний өмнө орхиод замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж өргөлөө өргө.
'''25''' Замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болохоор түргэн сайдах хэрэгтэй. Эс тэгвэл арцалдагч хүн чинь чамайг шүүгчид өгч, шүүгч түшмэдэд хүргэж, чи шоронд хаягдах вий.
'''26''' Үнэнээр Би чамд хэлье, чи эцсийн кодрантыг төлтлөө тэндээс гарахгүй.
'''27''' "Завхайрч болохгүй" гэснийг та нар дуулсан.
'''28''' Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм.
'''29''' Хэрэв баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл, ухаж аваад хая. Учир нь чиний бүтэн бие тамд хаягдсанаас биеийн чинь нэг эрхтэн байхгүй байх нь чамд дээр.
'''30''' Хэрэв баруун гар чинь чамайг бүдрүүлбэл, тастаж хая. Учир нь чиний бүтэн бие тамд хаягдсанаас биеийн чинь нэг эрхтэн байхгүй байх нь чамд дээр.
'''31''' Мөн "Хэн боловч эхнэрээсээ салбал салалтыг гэрчилсэн бичиг түүнд өг" гэж хэлсэн байдаг.
'''32''' Харин Би та нарт хэлье, хэн боловч садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салбал эхнэрээ завхайруулж буй хэрэг бөгөөд хэн боловч салсан эмэгтэйтэй гэрлэвэл завхайрч буй хэрэг мөн.
'''33''' Эртний хүмүүст "Хуурамчаар бүү тангарагла, харин ЭЗЭНд амласнаа биелүүл" гэж хэлснийг та нар мөн сонссон.
'''34''' Харин Би та нарт хэлье. Юугаар ч бүү тангарагла. Тэнгэрээр ч болохгүй, учир нь энэ нь Бурханы сэнтий юм.
'''35''' Газраар ч болохгүй, учир нь энэ нь Түүний хөлийн гишгүүр юм. Иерусалимаар ч болохгүй, учир нь энэ бол аугаа их Хааны хот юм.
'''36''' Толгойгоороо ч чи тангараглаж болохгүй, учир нь чи ширхэг үсийг ч цагаан юмуу хар болгож үл чадна.
'''37''' Харин үг чинь "За, за" эсвэл "Үгүй, үгүй" байг. Эдгээрээс цааших нь муугаас гардаг хэрэг юм.
'''38''' "Нүдийг нүдээр, шүдийг шүдээр" гэснийг та нар дуулсан.
'''39''' Харин Би та нарт хэлье, хар санаатай хүнийг бүү эсэргүүц. Харин хэн баруун хацрыг чинь алгадна, түүнд нөгөө хацраа бас тавьж өг.
'''40''' Хэрэв хэн нэг хүн чамтай заалдаж, цамцыг чинь авахыг хүсвэл дээлээ бас түүнд өг.
'''41''' Хэн нэг хүн чамайг нэг бээр газар явахыг хүчилбэл түүнтэй хамт хоёр бээр яв.
'''42''' Чамаас гуйсан хүнд өг, чамаас зээлэхийг хүссэн хүнээс бүү зайлсхий.
'''43''' "Хөршөө хайрла, дайснаа үзэн яд" гэж хэлснийг та нар сонссон.
'''44''' Харин Би та нарт хэлье. Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир.
'''45''' Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно. Учир нь Тэр Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг юм.
'''46''' Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт ямар шагнал байх вэ? Татвар хураагчид ч хүртэл үүнтэй адилыг хийдэг бус уу?
'''47''' Хэрэв та нар зөвхөн ах дүүстэйгээ мэндэлбэл, бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Харь үндэстнүүд ч хүртэл мөн ингэдэг бус уу?
'''48''' Тиймээс тэнгэрлэг Эцэг тань төгс байдаг шиг та нар мөн төгс бай.