"Wikipedia:Stub"-ны өөр хувилбарууд

no edit summary
(Uuganaa casper (Яриа) хэрэглэгчийн 35915-р засварыг буцаах - this doesn't belong here)
'''Стаб''' гэдэг нь Википедиа дахь дэлгэрэнгүй бус бичлэг юм. Хэрэв тийм бичлэг олж харвал, эсвэл шинээр үүсгэвэл, <nowiki>{{stub}}</nowiki> гэж бичлэгийн доор оруулж бичнэ үү.Ямар хувцасан дээр ямар оймс өмсөх ёстой вэ? /эрчүүдэд/
 
139 хоногийн өмнө - 71 удаа уншигдсан
 
bernankesocks.jpg
Эрчүүд хэдий сайхан хувцас, сайхан костьюм өмссөн ч оймсоо өмсөхдөө алдсанаар бүх зүйлийг балладаг. Хүмүүс оймсыг тоож авч үздэггүй боловч оймс өмсөх гол хэдэн дүрэм журам гэж байдаг.
Танд одоо ямар үед ямар оймс өмсөх ёстой талаар зааж өгье. Та доорхи зүйлсийг хэрэгжүүлж сурсанаар бусад хүмүүст өөрийгөө дээд зэрэглэлийн хүн гэдгээ батлах болно.
 
Цагаан оймсыг зөвхөн спортод өмсдөг.
 
Гэтэл хүмүүс цагаан оймсыг ихэнхдээ ямар ч үед өмссөн харагддаг. Гэтэл энэ бол маш том алдаа юм. Хэдий та тэгэж бодохгүй байгаа ч хүмүүс таныг хараад хувцаслах соёлгүй хүн гэж бодох болно. Жишээ нь хар костьюм, хар гутал өмссөн залуу хэдий дэгжин сайхан харагдаж байх ч өмдөн доороос нь цухуйх цагаан оймс түүний гадаад үзэмжийг гутаах болно.
 
Албаны гутал
 
Та хэрвээ албаны уулзалтад, албаны ажилд явах гэж буй бол спортын оймсыг ер өмсөж болохгүй. Тухайн оймс ямар өнгөтэй байх нь ер хамаагүй юм. Хар өнгөтэй байлаа ч та зориулалтын гутландаа таарсан оймсыг өмсөх ёстой юм. Яагаад гэвэл спортын оймснууд харваас болхи, зузаан байдаг. Тиймээс зориулалтын гутландаа зориулалтын оймсыг нь л өмсөх ёстой.
upimg0165cmember_9526.jpgОймсоо гутландаа бус өмдөндөө тааруул.
 
Та костьюмны өмд эсвэл энгийн өмд алийг нь ч өмсөж байсан оймсоо гуталныхаа өнгөнд бус харин өмднийхөө өнгөнд нь тааруулах ёстой юм. Хэрвээ та хар өмд өмсөж байвал хар оймс, бор өмд өмсөж байвал бор оймс өмсөх ёстой гэсэн үг.
 
Оймсоо бүү доош нугалж хуниралдуулаарай.
 
Ингэх нь маш буруу. Таныг сууж босох үед энэ нь таны хөлийг болхи, бүдүүлэг харагдуулах ба мөн та хөлөндөө үстэй бол таны хөл хүмүүсийн нүдэндээр ил харагдах болно. Тиймээс та оймсоо бүрэн дээш нь өмсөх хэрэгтэй.
 
Шортон дээр хэзээ ч бүү оймс өмс.
 
Энэ бол маш том алдаа ба харамсалтай нь хүмүүс ийм алдааг маш их хийдэг. Энэ таны өнгө үзэмжийг дараад зогсохгүй таныг маш намхан харагдуулдаг юм. Тэгэхээр та богино оймс авах ёстой болж таарч байна. Мэдээж та яаж оймсгүй гутал өмсөх билээ дээ.Хөлөн дэх урлаг оймс
Та зүгээр л оймс гэж бүү бод. Өдөр бүр өмсдөг оймс маань хэр урт түүхтэй болохыг харцгаая. Эртний Грекийн яруу найрагч Хесидос амьтны ноосоор хийсэн гутлын дотрын талаар яруу найрагтаа дурдсан байдаг. Ромчууд хөл, бугуй орчимоороо арьс эсвэл даавуугаар хийсэн ороолт зүүдэг байсан байна. Хамгийн анх МЭ-ний 200 жилээс эхлэн амьтны арьсаар хийсэн, дарайсан оймстой адил зүйлийг хийж байсан нь мэдэгджээ.
Оймс хийсэн материал, чимэглэл зэрэг нь өөр өөрийн утга санааг агуулан хийсэн хүний сэтгэл байдлыг бусдад гарган хэлдэг байлаа. Хайр дурлал, уйтгар гуниг хүртэл эндээс харагддаг байжээ.
Ноосон оймсны өлмий, өсгий нь маш хурдан урагддаг. Ахин нөхөөс тавихгүйн тулд оймс нэхэх үедээ өсгийний хэсгийг орхин эх биеийг нь дуусгасны дараа гурвалжин хэлбэртэйгээр тусад нь нэхдэг байжээ. Ингээд хуучирч муудсан үед нь тэр хэсгээ ахин хөвж шинээр нэхдэг байсан байна. Бидний худалдаанаас авдаг оймс залгаа байдаг тул цоорвол шууд нийлүүлэн оёхоос өөр аргагүй юм.
 
Эртний Европчууд оймсыг мэддэггүй байсан гэж хэлж болно. Англи хэлний оймс гэсэн утгатай “sock” гэдэг үг нь Латин хэлний намхан өсгийтэй, хөнгөн гутлыг нэрлэсэн “soccus” гэсэн үгнээс гаралтай. Ромчууд үүнийг эртний грекчүүдийн өмсдөг “skyhos” гэгддэг арьсаар хийсэн, хөнгөн гутлаас үлгэрлэн авсан бөгөөд Британий арлуудыг эзлэх үед нь гутлын дотор өмсөж болохыг нь үзээд Англо-саксончууд уламжлан авчээ. Эхний үед Европт урт оймсыг зөвхөн эмэгтэй хүнийх гэж үздэг байсан бол 14-р зууны үеэс оймс өмдний халааг авч урт, нарийхан оймс эрэгтэйчүүдийн хувцасны чухал хэсэг болсон байна.
 
Гараар нэхсэн оймс нь өнөөгийн хэлбэрээ 17-р зуунаас олжээ. Нэхмэлийн машиныг зохион бүтээсэн Уиллям Лидийн сүлжсэн оймс нь Испаниас оруулж буй олсоор хийсэн оймсноос илүү ширүүн байна гээд хатан хаан I Елизавет зохиогчийн эрхийг өгөөгүй байна. Тэр дараа нь машинаа сайжруулан илүү зөөлөн оймс сүлжсэн боловч гараар оймс нэхэгчдийн дургүйцлийг төрүүлэхээс эмээж мөн л эрх өгсөнгүй. Харин түүнийг 1610 онд Францад нас барсных нь дараа дүү нь Англид буцан ирж машинаар оймс нэхэж эхэлжээ.
 
Лидийн машин нь хэдэн зууны турш хэрэглэсэн нэхмэлийн машин бөгөөд орчин үеийн машинуудад ч урт, дэгээтэй зүүг нь ашигласаар байна. 19-р зууны дунд үеэс оёдолгүй оймснуудыг дугуй хэлбэрийн машинд нэхэж эхэлсэн байна. Сүлжээний тоогоо хасч нэмж болдоггүй байснаас, өсгий хэсэг нь хөлийн хэвээр биш урт хоолой шиг юм л харагддаг байжээ. Мэдээж одоогийнх шиг агшиж сундаггүй байсан нь тодорхой.
 
Францын нэвтэрхий тольчид болох Дидерот, Даламберт нар өөрсдийн толины хамгийн чухал зүйлсийн тоонд оймсыг оруулсан бөгөөд нэхэх машин нь тухайн үеийнхээ хамгийн дэвшилтэт техник байсан нь үүнд нөлөөлжээ. Тэд ийнхүү тодорхойлсон байна:
 
“Хөлөө хучихад хэрэглэдэг, арьс ноос, даавуу олсоор хийдэг зүйлийг оймс гэдэг. Зүүгээр сүлжиж эсвэл машинаар нэхдэг. Бид энд машинаар нэхсэн оймс болон хэрэглэх байдлыг нь тодорхойлно… Энэхүү машин нь хамгийн цогц машинуудын нэг юм. Машины эд ангиуд хоорондоо үнэхээр гайхалтай холбоотой бөгөөд аль нэг хэсгийг нь хэрэггүй гээд авахад машиныг бүхэлд нь эвддэг… Оймс нэхэх чадвар нь ч үнэхээр гайхалтай. Хүн нэг хөдлөхдөө ганц сүлжээс хийж байхад машин хүний хэдэн цагт хийх ажлыг ганц хөдөлгөөнөөр хийдгийг та юу гэж ойлгох вэ?” гэх мэтээр тайлбарлажээ.
 
1938 онд неолоныг гаргаж ирсний дараа үйлдвэрүүд ноос хэрэглэхээ больсон бөгөөд неолонон оймс буюу “шилэн оймс” аажмаар зах зээлд түрэн орж эхэлжээ. Гайхалтай эрэлт хэрэгцээтэй байсан бөгөөд Америкт анх неолоныг гаргасан өдөр гэгдэх 1940 оны 5-р сарын 15-нд анхны шилэн оймс худалдаанд гарсан гэдэг. Энэ өдөр дэлгүүрүүд нээгдэхээс өмнө урт гэгчийн цуваа үүсч оймс ч өдөртөө дуусчээ. Дэлхийн 2- р дайны үед неолоныг цэргийн шүхэр, майхны материалд хэрэглэдэг болсон тул шилэн оймсны үнэ хаджээ. Тэр үед зарим эмэгтэйчүүд шилэн оймс өмссөн мэт харагдахын тулд хөлөө хул өнгөөр будаад дээр нь оёдлын хар мөр хүртэл зурдаг байжээ.
 
Неолон оймсны хөврөн урагддаг нь олон жилийн турш эмэгтэйчүүдийг үнэхээр залхааж байна. Энэ нь неолон оймсны чанарт анхаарах цаг болсныг, бас хүмүүс хөвөн даавуу илүү их өмсөх болсон нь бас нэгийг бодогдуулна. Түүнийг уртасган тирко болгосон нь өвлийн хүйтэн өдөр эмэгтэйчүүдийн хувьд хамгийн тохиромжтой дулаан хувцас болж, нөгөө талаас энэ нь дундад зууны үеийн язгууртнуудын гоёл байсан бариу өмдийг ахин гаргаж ирсэн бөгөөд аль ч насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс өмсдөг энгийн хэрэглээ болжээ.
 
Хамгийн эцэст нь гэж хэлэхэд мэдээж оймсоо цэвэрхэн байлгах хэрэгтэй юм.
Anonymous user