Хэлэлцүүлэг:Нүүр хуудас: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Guugii (Яриа) хэрэглэгчийн 726852 засварыг цуцлах
Tags: Undo Reverted
Хуудсыг хоослов
Tags: Blanking Reverted
Мөр 1:
'''''Bold text''''--[[Тусгай:Contributions/86.190.192.30|86.190.192.30]] 19:38, 29 Гуравдугаар сар 2023 (UTC)Italic text[[Before|Gaze]]

[[Файл:Jud|Wwwpx|thumb|alt=Away|See]]
{{Infobox language/quilt}}

=== Heading text ===

===== Heading text =====

# Bulleted list item<nowiki>

Insert non-formatted text hereBig textSuperscript text
<gallery>
#ЧИГЛҮҮЛЭГ [[Example.jpg|Caption1
Example.jpg|Caption2]]
{| class="wikitable sortable"
|+ Caption text

! Header text !! Header text !! Header text

| Example || Example || Example

| Example || Example || Example

| Example || Example || Example

</gallery>
</nowiki>

Тус хуудсанд зөвхөн Нүүр хуудасны талаар бичнэ үү. Бусад бүх хэлэлцүүлгийг [[Wikipedia:Хурал|Хурал]]-аас

{| class="wikitable" style="text-align:right; float:right; margin-left:18px;"

| align="center" | [[File:file.svg|50px]] '''Архив'''

| align="center" | [[Хэлэлцүүлэг:Нүүр хуудас/Архив/1]]

== Шинэ нүүр хуудас ==
[[Хэрэглэгч:Chinneeb/1]] хуудсанд нүүр хуудасны дизайныг өөрчилж байна. Vector-2022 skin нь дефолт болох тул responsive болгож арай хялбаршуулж туршиж үзэж байна. Санал бодол байвал хэлээрэй 👍 [[User_talk:Chinneeb|chinneeb]] 14:24, 24 Есдүгээр сар 2022 (UTC)
: Мөн үүнтэй холбогдоод css файлуудад өөрчлөлт оруулах шаардлага байгаа тул interface admin болох хүсэлт тавьлаа: [[Wikipedia:Хурал/Ерөнхий#Interface_Admin_болох_хүсэлт]]. --[[User_talk:Chinneeb|chinneeb]] 14:27, 24 Есдүгээр сар 2022 (UTC)
::Responsive болгохдоо бусад хэлний викитэй ижилдүү темплейттэй байвал зүгээр байнаа(width 100%). Одоо байгаа нь уншихад болон хэл солиход их төвөгтэй юм. [[Хэрэглэгч:Uuganmn|Uuganmn]] ([[Хэрэглэгчийн яриа:Uuganmn|talk]]) 03:46, 15 Арванхоёрдугаар сар 2022 (UTC)
:::Аан, width: 100% гэсэн нь бол цаанаасаа Vector (2022) гээд шинэ skin-г rollout хийж байгаатай холбоотой байхаа - тохиргооны хэсгээсээ Vector legacy -г сонговол яаж байна? [[User_talk:Chinneeb|chinneeb]] 09:46, 15 Арванхоёрдугаар сар 2022 (UTC)

== Нүүр хуудсаа шинэчлэх тухай ==

Тус нүүр хуудасны дизайнд айхтар төм өөрчлөлт ороогүй удаж байгаа юм чинь [[Хэрэглэгч:Chinneeb/1]] хуудсанд шинэ дизайн туршаад явж байна. Ялгаатай зүйлс нь:

* Мобайл төхөөрөмжүүдэд нийцтэй (responsive) - хуучин (одоогийн) нүүр хуудас нь хүснэгт ашиглаж байсан, flexboxтой div-ээр солив.
* Онцлох зурагний хэсгийг хассан - хэлэлцүүлгийг (бас) энд: [[Wikipedia-н хэлэлцүүлэг:Онцлох зураг]]
* Интро хэсгийг нилээд өөрчилсөн - идэвхтэй хэрэглэгчийн тоог харуулсан
* Бусад хэлний Википедиагийн жагсаалтийг 500'000+ -т хязгаарлаж, тува + казак хэлийг нэмсэн
* Танилцуулгын хэсгийг дээшлүүлж, хялбаршуулсан
* Викимедиа төслүүдийн хэсгийг өөрчилж, Commons ийг коммонс гэж нэрлэсэн (викимедиа агуулах эсвэл Вики хөмрөг гэх мэт орчуулгыг хэрэглэсэн нь дээр гэвэл саналаа өгнө үү)
* Яваандаа тэгээд ангиллын хэсгийг яваандаа [[Портал:Техник]] шиг порталны жагсаалт болговол сайн л байна.

Эдгээрээс гадна css файлд хэд хэдэн өөрчлөлтийг [[Хэрэглэгч:Chinneeb/common.css]] хуудсанд туршиж байна. Эдгээр өөрчлөлтүүдийг сайтын common.css -т нэмснээр "ө", "ү" үсгийг саппорт хийхгүй фонтыг саппортлодог фонтоор сольж харагдацийг арай сайжруулна байх гэж бодож байна.

Эдгээр өөрчлөлтүүд болж байна уу? Аливаа санал онолоо хэлээрэй, тэгээд энд давхар санал асуулга тавьчихлаа.

Аливаа өөрчлөлийг эсэргүүцсэн олон хүн байхгүй тохиолдолд 7 хоног орчмын дотор хуудсаа шинэчлэе гэж бодох байна. Жич: Хуучин нүүр хуудсаа [[Нүүр хуудас/6]] хуудсанд архивласан.

-- [[User_talk:Chinneeb|chinneeb]] 03:11, 2 Аравдугаар сар 2022 (UTC)

===Санал асуулга===
'''Санал асуулга''': Онцлох зурагтай байхаа болих
<nowiki>'''✅ Дэмжинэ''' --~~~~</nowiki> эсвэл <nowiki>'''❌ Дэмжихгүй''' --~~~~</nowiki> гэж оруулаад саналаа өгнө үү

====Дэмжиж байна ====
* '''✅ Дэмжинэ''' --[[User_talk:Chinneeb|chinneeb]] 03:11, 2 Аравдугаар сар 2022 (UTC) (санал асуулгыг эхлүүлсэн хүний хувьд)
* '''✅ Дэмжинэ'''. Өмнөх Нүүр хуудасны дизайныг ([[Нүүр хуудас/6]]) 2015 онд Франц зэрэг хэд хэдэн википедиаг судалж байгаад оруулсан юм. Хуучин дизайн өнгө будаг, агуулгын хувьд одоо хүртэл надад таалагддаг боловч, үүргээ нэгэнт гүйцэтгэсэн түүх гэж үзээд шинээр солихыг дэмжиж байна. Шинэ дизайн мобайл төхөөрөмжүүдэд нийцтэй гэж дээр бичсэнчлэн үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна. --[[Хэрэглэгч:MongolWikiNew|MongolWikiNew]] ([[Хэрэглэгчийн яриа:MongolWikiNew|talk]]) 04:58, 30 Арваннэгдүгээр сар 2022 (UTC)
====Дэмжихгүй ====
* '''❌ Дэмжихгүй'''

'''Тод'''''''Дээр байршуулаxДоор байршуулаxДундуураа зураастайКомпьютерийн кодДоогуураа зураастайLanguageSmall[[Justify]]@ [[Тусгай:Contributions/2A00:23C7:DB01:4A01:A81F:A0C9:332D:DF59|2A00:23C7:DB01:4A01:A81F:A0C9:332D:DF59]] 19:35, 29 Гуравдугаар сар 2023 (UTC)

== Шүтэн барилдлагын магтаал ==

'''Шүтэн барилдлагын магтаал.'''

/Богд Зонхов бээр 41 насандаа хоосон чанар оносон үедээ Бурхан багшид харилтгүй гайхамшигт сүсэг төрөн хоосон чанарын сургаалын үүднээс Бурхан багшийг магтсан энэхүү бүтээлээ туурвижээ./

Алин нэгнийг болгоон, зарлигласан

Билиг нь ханьцашгүй үзүүлэгч багш

Шүтэн барилдаж бүтэхүйг болгоосон

Увдислагч ялгуусан түүнд сөгдмүй.

Ертөнцийн доройтол хэдий буй

Түүний үндэс нь мунхаг учир

Шүтэн барилдаж бүтэхүй алинг

Үзсэнээр түүнийг буцаахад зарлиглажээ.

Тэр цагт оюун төгөлдөртөн

Шүтэн барилдаж бүтэхүйн мөрийг

Таны сургаалын аньс ямагтад

Хэрхэн дотроо үл ухаарах билээ!

Тэр мэт учир итгэл танд

Шүтэн барилдаж бүтэхүйг зарлигласнаас

Илүү гайхамшигаар магтах үүдийг

Хэн нэгэн яахан олно!

Нөхцөлөөс харгалзсан алин бүр нь

Өөрийн чанараар хоосон хэмээх

Энэ зарлигаас сонин гайхам

Сайн увдис юу байна?

Алинд барьснаар нялхс нугуудын

Туйлшрах үзлийн хүлээс нь чангармуй.

Цацралын торыг хоцроолгүй таслагч нь

Тэр ямагтад мэргэшихүй мөн.

Энэ сургаал нь бусдад үзэгддэггүй

Тиймээс таныг л үзүүлэгч хэмээн

Үнэгэнд арслан гэдэг мэт

Тэрсүүд үзэлтэнд ч царайчлах үг.

Аяа үзүүлэгч, аяа аврал

Аяа итгэл, өгүүлэгчийн манлай

Шүтэн барилдан бүтэхүйг зарлигласан

Үзүүлэгч түүнд би мөргөмүй.

Амьтанг эмнэхийн тухайд хайрласан

Тусыг зохиогч таны зарлигийн

Сургаалын шим хоосон чанарыг

Магадлах ханьцашгүй учир шалтгаан

Шүтэн барилдаж бүтэхүй ёсыг

“Харшилсан” /зөрчилдсөн/ хийгээд “эс нотлогдох”-уйд

Үзэхүй үүгээр таны ёсыг

Хэрхэн дотроо багтааж чадмуй.

Та, “хэзээ хоосон чанарыг

Шүтэлцэн бүтэхүйн утганд үзвэл

Мөн чанараараа хоосон бөгөөд

Үйл, үйлдэлийн зохицол нь харшлахгүй ээ

Түүнээс буцаан үзэх аваас

Хоосонд үйл болшгүй бөгөөд

Үйлд хоосон үгүйрэх учир

Аюумшигт халилд унахыг” таалжээ.

Тиймийн учир таны сургаальд

Шүтэлцэн бүтэхүйг үзсэн нь сайшаагдмуй.

Тэрийг ч, бүгдэд байхгүй болон

Мөн чанараараа буйгаар бус

Үл харгалзах огторгуйн цэцэг шиг

Үл шүтэлцэх нь тиймээс үгүй ээ.

Өөрийн чанараар бүтвэл бүтээгч

Шалтгаан, нөхцөлд харгалзсан нь харшилмуй.

Тиймийн учир шүтэлцэн бүтэхүйгээс

Ангид юмс үгүй учир

Мөн чанараараа хоосоноос ангид

Алин юмс байхгүйд зарлиглажээ.

Мөн чанар нь няцаагдашгүй учир

Юмсад зарим мөн чанар байваас

Гаслангаас нөхцөхүй нь болшгүй бөгөөд

Цацрал бүхэн буцашгүйд зарлиглажээ.

Тиймд мөн чанараас хагацсан хэмээн

Арслангийн дуугаар олон дахин

Мэргэдийн чуулганд сайтар зарлигласан

Үүнд хэн сөргөлцөж чадна!

Мөн чанар юу ч үгүй

Үүнд шүтээд энэ бүтсэн

Агуулга бүгд зохилдох хоёр нь

Харшлалгүй хуралдах /уялдах/-ыг өгүүлэх юун

Шүтэн бүтсэний учир шалтгаанаар

Туйлын үзэлд шүтэхгүй хэмээн

Сайтар зарлигласан нь авралт таны

Ханьцашгүй өгүүлэгч болсон шалтгаан.

Энэ бүгд уг чанараар хоосон

Үүнээс энэхүү үр гарсан

Хоёр магадлал нь харилцан хоорондоо

Саад үгүй нөхөрлөн үйлдэх

Үүнээс илүү гайхамшиг болсон

Үүнээс илүү бишрим нь алин

Энэ ёсоор танд магтвал

Магтсан болохоос бусдаар бус

Тантай өширхөх алин нэгнийг

Мунхаг бээр барлагдаа барьжээ

Тиймээс тэрээр мөн чанаргүйн дууг

Үл тэсвэрлэхүйд гайхах юун байнам

Таны зарлигийн нандин санг

Шүтэлцэн бүтэхүйд хүлээн зөвшөөрөөд

Хоосон чанарын архиралтыг тэсдэггүй

Үүнд би гайхан суумуй.

Мөн чанаргүйд хөтлөх ханьцашгүй үүд

Шүтэн барилдаж бүтэхүйн нэр томьёог

Гагцаар шалтгаалан мөр чанарт барьвал

Эдүүгээ харин энэ төрлөхтөн нь

Дээд хутагтуудын сайтар зорчсон

Гарам нөхөрөөс хагацсан учир

Таны баяссан сайн мөрд

Алин аргаар хөтлөн үйлдэнэм

Харгалзалгүй, засрашгүй мөн чанар

Харгалзах, засрах шүтэн барилдлага

Хоёр нь яахан нэгэн сууринд

Харшлалгүй ямагт хурах билээ

Тиймээс шүтэлцэж бүтсэн алин нь

Мөн чанараар угаас үгүйрсэн ч

Нэн түүнд үзэгдэх учир

Бүхнийг илбэ мэтэд зарлиглажээ та.

Таны ямарчлан үзүүлэн айлдсанд

Сөргөлдөх зарим нь ч номтой зохилдсон

Гэм эс олдохуйг зарлигласанг ч

Энэ ямагтаар сайтар ухаармуй.

Юун хэмээвэл үүнийг номлосноор

Үзэгдэх хийгээд үзэгдэхгүй зүйлд

Хэтрүүлэг болон гүжирднн гүтгэхүйн

Боломжийг алсруулан зохиосны учир.

Таны өгүүлэхүйг ханьцашгүйд үзсэн

Учир шалтгаан шүтэлцэн бүтэхүйн

Энэ л мөрөөр бусад зарлигийг ч

Хуурмаггүй болох магадлал төрмүй.

Утгачлан болгоож сайтар зарлигласан

Таны араас даган суралцахад

Доройтол бүхэн алсран одох нь

Гэм бүгдийн үндэс буцсаных.

Таны сургаалаас гадагш зүглэгч нь

Алжаалыг удаан шүтэн үйлдлээ ч

Улам хойшдоо гэмүүд нь дэвэрсээр

Би-д үзэх нь батжах учир.

Аяа мэргэд энэ хоёрын

Ялгааг дотроо багтаах болвоос

Тэрхэн цагт зүрхний гүнээс

Танд яахан бишрэхгүй байх.

Таны олон зарлиг байтугай

Хэсэгхэн нэгний утга төдийхөнд

Тойм төдий магадлал олсон ч

Түүнд дээдийн амгаланг өгдөг.

Мунхагаар дарлагдсан хөөрхий би

Ийм гайхам эрдэмийн цогцод

Эртнээс аврал одуулсан авч

Эрдэмийн хэсэгхэнг эс оножээ.

Гэлээ ч үхлийн амруу зүглэсэн

Амьны үргэлжлэлээ мөхөх хүртэл

Танд өчүүхэн итгэл төрсөн

Үүнийгээ л сайн хувьд бодном.

Үзүүлэгчийн дотор шүтэн барилдлагыг үзүүлэгч хийгээд

Билигийн дотор шүтэн барилдлагыг мэдсэн хоёр нь

Ертөнц даяар ялгуусны их эрхэт мэт

Гайхамшигийг сайтар та л болгоож ээ! бусад нь бус.

Таны хэдий хайрласан зарлиг нь

Шүтэн барилдлагаас л эхлэн ордог.

Тэр нь ч гаслангаас гэтэлгэхийн учир

Амирлуулахгүй зохиол танд үгүй.

Ай таны үзүүлсэн сургаал

Алины чихний мөрд одон

Тэд бүхнийг амирлуулах учир

Сургаалыг тань баримтлахад хэн дургүйцна

Чанад сөргөлдөгч бүхнийг даран

Дээд, доодын харшлалаар хоосрон

Төрлөхтөний хоёр тусыг өгөгч

Энэ ёсонд дуршил минь дэгжлээ.

Үүний тулд та бээр

Заримдаа биеэ, өөр үед амиа

Гуа садан, төгс эдлэлээ

Тоолшгүй галавт олонтой өгсөн.

Алины эрдэмийг үзэж таньсанаар

Дэгээнд загас татагддаг мэт

Таны таалал татагдсан номыг

Танаас сонсоогүй нь хувь дутсаных

Тэрхүү энэлэл гаслангийн хүчээр

Хайрт хүүдээ эхийн сэтгэл

Даган татагддаг ямар мэт

Миний сэтгэл орхиж чадахгүй нь

Энэхэндээ таны зарлигийг санахуйд

Бэлгэ, үлгэрийн цогоор бадарсан

Гэрлэн тороор бүрэн хүрээлэгдсэн

Үзүүлэгч таныг эсрэнгийн эгшигээр

Үүнийг иймд зарлигласандаа хэмээн

Чадагчийн дүр сэтгэлд минь ургаснаар

Халуунаар энэлэгчдэд сарны цацраг шиг Тэрхэн дариуд эмнэн тусламуй.

Тэр мэт онцгой нэн гайхам

Сайн ёсыг ч мэргэшээгүй төрлөхтөн

Нарийн цагилдраг өвс мэт

Бүхэнд тийн хутган холимуй.

Энэхүү ёсыг хараад би

Шамдал ихээр олон мэргэдийн

Араас даган таны таалалыг

Ахин дахин эрэн хайлаа.

Тэгэхүйд өвөр, бусад аймгийн

Олон гол номлолыг судлахад

Улам хойшид эргэлзээ тороор

Миний сэтгэл нэн цөхөржихүй.

Таны тэнцэшгүй хөлгөний ёс

Байгаа, үгүйн туйлыг эвдэн

Ямарчлан тайлахыг эш үзүүлсэн

Нагаржунайн номлолын гүмүда цэцэрлэгийн

Хиргүй болгоолын хот мандал нь дэлбээлсэн

Эрхэм зарлигийн огторгуйд төрвөлгүй зорчих

Туйлд барих зүрхний харанхуйг арилган

Мугуйд өгүүлэх ододыг сүрээрээ дарагч

Цог төгөлдөр Сарангийн сайн номлолын

Цагаан гэрэлт эрхисийн тодруулж өгсөнг

Багшийн ачаар харсан дариуд

Миний сэтгэлийн алжаал тайлагдав.

Зохиол бүхнээс зарлигийн зохиол нь

Дээд болмуй, тэр нь ч бас

Энэ л мөн учираас мэргэд

Үүнээс бурханыг дурдан санаарай.

Үзүүлэгч түүнийг даган машид гараад

Ялгуусны зарлигт багагүй судалж суралцсан

Егүүзэрийн явдалд хичээгч нэгэн гэлэн

Их арш түүнд тэр мэт биширмүй.

Ханьцашгүй үзүүлэгч таны сургаал лугаа

Ийн золгосон нь багшин ачлал учир

Энэ буянаа ч амьтан бүгд хоцролгүй

Дээд садангаар хөтлөгдөх шалтгаанд зориулмуй.

Тус зохиогчийн сургаал нь ч орчлонг барагдтал

Муу бодлын салхиар хэзээд хөдлөлгүй

Сургаалийн чанарыг мэдэн багш түүнд

Сэтгэл итгэмжлэлээр мөнхөд дүүрэх болтугай.

Шүтэлцэж бүтсэн гагц түүнийг тодруулсан

Чадагчийн сайн ёсыг төрөл үе тутамдаа

Амь, биеэ ч огоорон барин нэн тогтооход

Агшин төдий ч үл шантрах болтугай.

Дээд татагч тэрээр үлшгүй их бэрхшээлээр

Шамдан хичээж шимд бүтээсэн үүнийг

Алин аргаар арвижуулж болох бол хэмээн

Тийн шинжлэлээр өдөр, шөнийг нөхцөөх болтугай.

Үлэмж ариун санаагаар энэ ёсонд хичээхэд

Эсрэн хийгээд Хурмаст, ертөнцийг тэтгэгч хаад

Сайн цогт Махгал тэргүүтэй сахиус нугууд ч

Алгасрал үгүй үргэлжид нөхөр зохиох болтугай.

Хэмээн ертөнц бүхний адилтгашгүй их садан, ханьцашгүй их багш, ялж төгс нөгцсөн бурхан багшид шүтэн барилдан бүтсэн гүн утгыг айлдсан үүднээс магтсан сайн номлолын шим хэмээх үүнийг олонтой сонссон Лувсандагвабал бээр цастын орны цаст уулсын манлай Одэгүнжалын газар, тэнгэрийн хормойд аглаг орон Бурхадын дээд газар буюу өөр нэр нь Тийн ялгуусан тив хэмээхүйд найруулсаны бичээч нь Намхайбал болой. [[Хэрэглэгч:Guugii|Guugii]] ([[Хэрэглэгчийн яриа:Guugii|talk]]) 06:46, 10 Дөрөвдүгээр сар 2023 (UTC)
Return to "Нүүр хуудас" page.