Хэлэлцүүлэг:Нүүр хуудас: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Reverted Mobile edit Mobile web edit New topic
Tags: Reverted Mobile edit Mobile web edit New topic
Мөр 546:
 
Хэмээн ертөнц бүхний адилтгашгүй их садан, ханьцашгүй их багш, ялж төгс нөгцсөн бурхан багшид шүтэн барилдан бүтсэн гүн утгыг айлдсан үүднээс магтсан сайн номлолын шим хэмээх үүнийг олонтой сонссон Лувсандагвабал бээр цастын орны цаст уулсын манлай Одэгүнжалын газар, тэнгэрийн хормойд аглаг орон Бурхадын дээд газар буюу өөр нэр нь Тийн ялгуусан тив хэмээхүйд найруулсаны бичээч нь Намхайбал болой. [[Хэрэглэгч:Guugii|Guugii]] ([[Хэрэглэгчийн яриа:Guugii|talk]]) 06:46, 10 Дөрөвдүгээр сар 2023 (UTC)
 
== Бодь мөрийн зэрэг ==
 
Богд Зонховын гэгээний туурвисан “'''Мөрийн зэргийн туршлагат дуулал” хэмээн алдаршсан шастир оршвой.'''
 
Энэ ном нь Их, Дунд бодь мөрийн зэрэг хоёрын утгыг шүлэглэн багцалсан бүтээл бөгөөд Богд Зонховын “таван мөрийн зэрэг” гэдэг төгс гэгээрэлд хөтлөх хөтөч болсон гайхамшигт таван бүтээлийнх нь гурав дахь бүтээл билээ.
 
 
(Дамжлага, язгуурын багш нарын ачийг дурдан санаж хүндэтгэл үзүүлэх
 
Тахилын өгүүлэл)
 
Намо гүрү манзү гоха я.
 
Хотол төгс жива буянаар мэндэлсэн лагшинт
 
Хязгаар үгүй амьтаны горилолыг хангах зарлигт
 
Мэдэгдэхүүн бүхнийг хоцроолгүй ямарчлан болгоох таалалт
 
Ханьцашгүй дээд Шагжийн эрхэм түүнд мөргөмүй.
 
Тэнсэшгүй багш түүний хөвгүүдийн дээд
 
Ялгуусан бүхний зохиолыг үүргэнд барин
 
Тоолшгүй оронд хувилгаан чадлаар тийн цэнгэгч
 
Майдар хийгээд Манзуширын өлмийд сөгдөн мөргөмүй.
 
Үлэхүйеэ үлэмж нэн бэрх ялгуусны эх (Чанадад хүрэхүйн сургаал) -ийн
 
Таалал утгыг ямарчлан тайлбарлагч замлингийн чимэг
 
Нагаржунай болон Асанга хэмээн гурван газарт
 
Огоот алдаршсаны өлмийд би сөгдөн мөргөмүй.
 
Хоёр их морин тэрэгч (Нагаржунай, Асанга) -ээс сайтар дамжсан
 
Гүн үзэл, аугаа их явдалын мөрийн
 
Эндүүрэл үгүй, бүрэн гүйцэт аньсыг хураасан
 
Увдисын их санг баригч Дибамгараад мөргөмүй.
 
Машид хэтэрсэн эрхэм зарлигийг үзэх нүд
 
Сайн хувьтын гэтлэхүйд зорчих дээд олом
 
Энэрэлээр хөдөлсөн мэргэн аргат үйлс зохиолоор
 
Гийгүүлэн зохиогч буяны садангуудад бишрэн мөргөмүй.
 
(Бодь мөрийн зэргийн гурван онцлог)
 
Замлингийн их мэргэд бүгдийн оройн чимэг
 
Яруу алдарын торгон дуаз нь амьтанаа илхэн
 
Лусын бүтээлч, Төрвөлгүй хоёроос зэрэгчлэн дарааллаж
 
Сайтар дамжсан энэ мөрийн зэрэг нь
 
Төрлөхтөн бүхний хүслийг үлдээлгүй хангах учир
 
Увдисын эрхэт үнэлшгүй их эрдэнийн хаан
 
Гол номлолын мянган мөрөн хурсан учир
 
Цог төгөлдөр сайн номлолын далай ч мөн.
 
(Бодь мөрийн зэргийн дөрвөн их эрдэм)
 
Сургаал бүхнийг үл харшлуулж онох бөгөөд
 
Эрхэм зарлиг хоцроолгүй бүгд увдисанд ургах
 
Ялгуусны таалалыг амар хялбар олох хийгээд
 
Их гэмт явдалын халилаас ч мөн сахих болмуй.
 
(Бодь мөрийн зэрэгт суралцсаны тус эрдэм)
 
Тиймийн учир Энэтхэг, Төвдийн мэргэн төрлөхтөн
 
Төгөлдөр хувьтан олноороо шүтсэн дээд увдис
 
Гурван төрлөхтний эрхэм сайн мөрийн зэргээр
 
Сэтгэл нь булаагдахгүй шинжлэл төгөлдөртөн хэн байх
 
Эрхэм зарлиг бүхний шимийг хураан хураасан
 
Энэ ёсыг нэжгээд тун номлож, сонссон ч
 
Дээдийн номыг номлон, сонссоны тус эрдэмийн
 
Аугаа чуулганыг хураах нь магадтай! Утгыг нь сана.
 
(Судар, тарнийн мөрд хэрэгтэй нийтлэг мөрийн зэрэг:
 
1. Мөрийн үндэс багшийг шүтэх ёс)
 
Энэ, хойдын сайн буян буй бүхний
 
Шүтэн барилдлагыг сайтар жигдлэх уг үндэс
 
Мөрийг үзүүлэгч дээд саданг шамдал хичээлээр
 
Санаа, найрлагаар ёсчлон шүтэхэд үзэн ойлгоод
 
Амьны тулд ч зарлигийг огоорч үл орхин
 
Зарлигчлан бүтээх тахилаар нэн баясган үйлдэе
 
Егүүзэрва би ч анхааран авлагыг тэрчлэн үйлдсэн
 
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй.
 
(2. Бага төрлөхтөнтэй нийтлэг мөрийн зэрэг:
 
Чөлөө, учралт хүний төрөл олоход бэрх, хэрэг нь их, эвдрэх нь хялбар)
 
Чөлөөт шүтээн энэ нь чандмань эрдэнээс ч нэн үлэмж
 
Ийм нэгнийг олсон буй нь эдүүгээ төдий
 
Олоход бэрх, огторгуйн цахилгаан мэт эвдрэх нь хялбар
 
Ёс үүнийг санан дурдаад ертөнцийн үйлийг
 
Хийсэн хаягдах буудайн хальс мэт онож ухаараад
 
Өдөр, шөнө бүгдэд шимийг авах хэрэгтэй.
 
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
 
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй.
 
(3. Аврал одуулахуй болон үйлийн үр)
 
Үхэн егүүтээд муу заяанд үл төрөх нь
 
Батгүй бөгөөд түүний аюулаас магад аврах нь
 
Чухаг дээд гурав учир аврал одуулгыг
 
Машид бататган, суртгаалыг  бүү доройтуулж үйлд
 
Тэр нь ч мөн хар, цагаан үйлийн үрийг санан
 
Авах, орхихуйг ёсчлон бүтээхэд харгалзах болмуй.
 
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
 
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй.
 
Дээд мөрийг бүтээхүйд бэлгэ чанар бүрдсэн шүтээн
 
Олохыг хүртэл газрын ахиц үл ирэх тул
 
Түүний үл бүрдэх нь үгүй шалтгаанд суралц
 
Хилэнц уналын хирээр буртаглагдсан гурван үүдний
 
Үйлийн түйтгэрийг ариусгах нь үлэмж аньстай тул
 
Дөрвөн хүчийг үргэлж бүрдүүлэн эрхэмлэн шүт.
 
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
 
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй.
 
(4. Дунд төрлөхтөнтэй нийтлэг мөрийн зэрэг:
 
Хутагтын дөрвөн үнэнтэй уялдуулсан магад гарахуй сэтгэл)
 
“Зовлон үнэн” -ий гэм үрийг санахад эс шамдвал
 
Гэтлэхүйн хэргийг чухалчлах оюун ямарчлан эс төрмүй
 
Орчлонд орчих зэрэглэл “Бүхэн гарахуй”-г (Зовлонгийн шалтган) мөн эс санавал
 
Орчлонгийн үндэсийг тастах аргыг эс мэдэх тул
 
Орчлонгоос уйссан магад гарахуйг машид бататган
 
Орчлонд алинаар хүлэгдсэнээ мэдэх нь эрхэм.
 
Егүүзэрва би ч анхааран авлагыг тэрчлэн үйлдсэн
 
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй.
 
(5. Их төрлөхтөний мөрийн зэрэг:
 
Бодь сэтгэл)
 
Дээд хөлгөний мөрийн амин мод сэтгэл үүсгэхүй нь
 
Аугаа их явдалуудын суурь хийгээд шүтээн мөн.
 
Хоёр чуулган бүгдийг алтанд хувилгагч бодис мэт
 
Машид хэтэрсэн буяны чуулганыг хураагч сан
 
Тэр мэт мэдээд баатар ялгуусан хөвгүүд нар
 
Эрдэнийн дээд сэтгэлийг таалал анхаарлын төвд баринам
 
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
 
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй.
 
(6. Зургаан чанадад хүрэхүй:
 
Өглөгийн чанадад хүрэхүй)
 
Өглөг нь, амьтаны горилолыг хангах чандмань эрдэнэ бөгөөд
 
Харамын зангилааг таслах хурц дээд мэс ба
 
Мохошгүй зориг хүчийг үүсгэсэн бодьсадвын явдалын
 
Яруу дээд алдарыг арван зүгт алдаршуулах суурь
 
Тэр мэт мэдээд бие хийгээд эдлэл, буяныг
 
Огоот орхих сайн мөрийг мэргэд бээр шүтнэм
 
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
 
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй.
 
(7. Шагшаабадын чанадад хүрэхүй)
 
Шагшаабад нь, гэмт явдалын хирийг угаагч ус бөгөөд
 
Нисванист халуун энэлгээг арилгах сэрүүн сарны гэрэл
 
Төрлөхтөн бүхний дунд сүмбэр уул мэт жавхлант
 
Чадал хүчээр аюулгүй бөгөөд амьтан бүгд сөгдмүй
 
Тэр мэт мэдээд үнэн ариун авсан сахилыг
 
Дээдс нугууд нүдний цөцгий мэт сахин зохиомуй.
 
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
 
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй.
 
(8. Хүлцэлийн чанадад хүрэхүй)
 
Хүлцэл нь, хүч чадалтан нугуудад чимэгийн дээд бөгөөд
 
Зүдэл нисванисын энэлэлийг чадагч бүхнээс онцгой
 
Гараар явагч (могой, лус. Ёгт.н) дайсан ууранд огторгуйн гарьд
 
Хурц ширүүн үгийн мэсэнд бөх хуяг
 
Тэр мэт мэдээд хүлцэлийн дээд хөө хуягт
 
Элдэв тийн арга ёсоор дадлагажин зохио
 
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
 
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй.
 
(9. Хичээнгүйн чанадад хүрэхүй)
 
Үл буцах бат хичээнгүйн хувцасыг өмсвөл
 
Эш, онолын эрдэм шинийн саран мэт арвижиж
 
Явдал мөр буй бүхэн хэрэг төгөлдөр болмуй
 
Алин туурвисан үйлийн хязгаарууд ч сэтгэлчлэн бүтнэ
 
Тэр мэт мэдээд залхуурал бүхнийг арилган арчих
 
Аугаа их хичээл шамдалыг бодьсадва нугууд туурвина
 
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
 
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй.
 
(10. Самадийн чанадад хүрэхүй)
 
Самади нь болвоос сэтгэлээ эрхшээн залах хаан бөгөөд
 
Тогтоон агуулвал үл хөдлөх уулын эрхэт шиг
 
Тавин залвал буяны зоригдол бүхэнд ормуй
 
Бие, сэтгэлийг үйлэнд болгох их амгаланг татна
 
Тэр мэт мэдээд егүүзэрийн эрх баялагт нугууд
 
Тийн алгасралт дайсанг дараад дияаныг үргэлж шүтмүй.
 
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
 
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй.
 
(11. Билигийн чанадад хүрэхүй)
 
Билгүүн нь болвоос гүн чанарыг үзэх нүд бөгөөд
 
Орчлонгийн үндэсийг угаас нь сугалан гаргагч мөр
 
Эрхэм зарлиг бүхнээс магтсан эрдэмийн сан
 
Мунхагийн харанхуйг арилгагч зулын дээдэд алдаршсан
 
Тэр мэт мэдээд гэтлэхүйг хүсэгч мэргэд бээр
 
Тэрхүү мөрийг шамдал ихээр үүсгэн зохиомуй
 
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
 
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй.
 
(12. Хоосон чанарыг оносон Амирлан оршихуй, Үлэмж үзэхүй хоёрыг хослуулах)
 
Нэгэн үзүүрт самади төдийд зүдэлт орчлонгийн
 
Үндэсийг тастагч хүч үл үзэгдэх бөгөөд
 
Амирлан оршихуйн мөрөөс хагацсан билгүүн түүгээр
 
Хэдий шинжилсэн ч зүдэл нисванис буцахгүй тул
 
Мөн ёсыг эцэслэж шийдсэн билиг оюун
 
Үл хөдлөх амирлан оршихуйн моринд мордоод
 
Хязгаараас хагацсан төв ухааны хурц мэсээр
 
Хязгаарт баригчийн хоргодох цэг бүхнийг эвдэгч
 
Ёсчлон шинжлэх уужим саруул билиг ухаанаар
 
Тэр ямагтыг онох оюуны чадлыг тэл
 
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
 
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй.
 
Нэгэн үзүүрт төвлөрлийг дадуулснаар дияан бүтэхийг
 
Өгүүлэх хэрэг юун билээ, ёсчлон шинжилж
 
Ангид ялгах тунгаалт бодлоор ч оршихуй ёсонд
 
Хөдлөл үгүй машид баттай оршин тогтох
 
Дияан үүсгэхүйн чухалыг үзээд амирлан, үлэмжийг
 
Хослуулан барилдуулж бүтээлд шамдагчид аяа гайхамшигтай.
 
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
 
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй.
 
Тэгш агуулахуйн огторгуй мэт хоосон чанар
 
Дараа олохуйн илбэ мэт хоосон хоёрыг
 
Сайтар бясалгасан арга, билигийг хослуулж барилдуулснаар
 
Ялгуусан хөвгүүний явдалын чанадад хүрэхийг сайшаасан
 
Тэр мэт оноод мөрийн хэсэг бусагт
 
Үл ханах нь сайн хувьт бүхний ёс
 
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
 
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй.
 
(13. Тэр мэт судар, тарни хоёрын нийтлэг мөр гурван төрлөхтөний мөрийн зэрэгт оюунаа сургаад тарнийн ёсонд орохуй)
 
Тэр мэт шалтгаан, үрийн их хөлгөний
 
Дээд мөр хоёуланд хэрэгтэй нийтийн мөрийг
 
Ямар мэт тэрчлэн үүсгээд мэргэн сартваахад
 
Шүтэн тулж тантарын аймгийн далайд оршин
 
Огоот бүрэн төгс увдисыг шүтсэн түүгээр
 
Олсон чөлөө, учралыг хэрэг төгөлдөр үйлд
 
Егүүзэрва би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн
 
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй.
 
(Зориулга ерөөл)
 
Өөрийн сэтгэлд дадуулж үйлдэхийн тулд хийгээд
 
Хувь сайт бусдад ч мөн туслахын тулд
 
Ялгуусанг баясгах огоот бүрэн төгс мөрийг
 
Ойлгох хялбар үгээр номлосон буян түүгээр
 
Амьтан бүгд ч асар ариун сайн мөртэй
 
Хагацал үгүй болтугай хэмээн ерөөл талбимуй.
 
Егүүзэрва би ч ерөөл зориулгыг тэрчлэн үйлдсэн
 
Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн талбиарай.
 
Хэмээн бодь мөрийн зэргийн анхааран авлагын агуулгыг товчлон хурааж санах тэмдэглэлд бичиглэсэн үүнийг олонтой сонссон аяга тахимлаг, тэвчин татгалзагч Лувсандавгабал (/Са./Сүматикиртишри. /Мо/. Сайн оюунт алдарын цог) бээр хөдөө их уулт Төгс буянт тийн ялагч тивд найруулавай.
 
Орчуулсан: Эрдэнэ Гүндээ [[Хэрэглэгч:Guugii|Guugii]] ([[Хэрэглэгчийн яриа:Guugii|talk]]) 06:50, 10 Дөрөвдүгээр сар 2023 (UTC)
Return to "Нүүр хуудас" page.