Бэгзийн Явуухулан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 135:
Б. Явуухулан өөрөөсөө өмнөх бүхий л цаг үеийн монголын яруу найргийн ололт хийгээд өөрийн цаг үеийг эзлэн дагуулагч нь төдий бус өөрөөсөө хойших залгамжлах үеийн яруу найргийг бойжуулахад маш хүчтэй нөлөө үзүүлсэн яруу найрагч бөгөөд өдгөөгийн Монголын яруу найргийн гол төлөөлөгчид болох [[Шаравын Сүрэнжав|Ш. Сүрэнжав]], [[Зундуйн Дорж|З. Дорж]], [[Дөнгөтийн Цоодол|Д. Цоодол]], [[Бавуугийн Лхагвасүрэн|Б. Лхагвасүрэн]] [[Данзангийн Нямсүрэн|Д. Нямсүрэн]], [[Очирбатын Дашбалбар|О. Дашбалбар]] нар бол түүний шууд үргэлжлэл юм.
 
Эдүгээ XXI зууны монголын яруу найрагт хамгийн их нөлөөтэй байгаа Д. Нямсүрэн, О. Дашбалбар нараас суралцагч залуус тэдний өмнөх Б. Явуухулантай заавал ч үгүй холбогдох тавилантай ажгуу.
 
Б. Явуухулангийн яруу найраг нь урлан туурвихуйн томоохон дэг сургууль, яруусал төгс уянгалахуйн гайхамшигт үлгэр, дотоод сэтгэлийн гэрэл цацарсан дуулал юм. Тэрбээр монгол хэлний шүлэглэл зүйн дээд боломжийг төгс эзэмшсэн урлахуйн ухааны инжаан, шүлгээр аялгуу эгшиг бүтээхүйн их туурвигч бөлгөө.