Хавтгай: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 30:
Хавтгай Төв, Дундад Азийн говь цөлд түгээмэл тархацтай байжээ.<ref>{{cite web |url=https://web.archive.org/web/20071109170350/http://www.baabarpedia.mn:80/index.php5?title=%D0%A5%D0%B0%D0%B2%D1%82%D0%B3%D0%B0%D0%B9 |title=Хавтгай (Baabarpedia) |last= |first= |date=2007-11-09 |publisher=Internet Archive |accessdate=2022-10-27 |quote=}}</ref> Хавтгай тэмээ Төв, Дунд Азийн говь цөлд түгээмэл дэлгэр тархацтай байжээ. Хятадын Лоб нуураас умард, дорно зүгт Ачикийн хөндий, Аржин шан уул, түүний умард залгаа аараг толгодын дагуу тархдаг. Монгол дахь хавтгай тэмээний үндсэн тархац нутаг Алтайн өвөр говь, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн 44.000 км2 нутгийн ихэнх хэсэгт буюу 30-35 км2 нутгийг бүрэн хамран байршдаг. Цөөн тохиолдлоор ихэвчлэн өвлийн улиралд цөөн тооны бодгалиуд Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь сумын урьд говь, Өмнөговь аймгийн Гурвантэс, Нэмэгтийн хоолой, Ингэн хөөврийн хоолой, Сэрвэй сумын урьд говиор тохиолдоно.
 
===== ХавтайныХавтгайны амьдарлын онцлог =====
Буурны ороо I-II сард орж, нэг буур 10-20 ингэ хураана. Ингэ хээлээ 410-425 хоног тээж, III сарын эхнээс IV сарын дунд хүртэл ботголно. Орсон буур орооныхоо үед идээшлэхгүй, гэдсээ татна. Ингэ булаг, шандаас алс нөмөр нөөлөг газар ботголж, 15-20 хоногтой ботгоо байнга дагуулан 13 сар хөхүүлээд, V-VIII сард эх үрийн харьцаанаас сүргийн харьцаанд шилжинэ. 3-4 настайдаа бэлгэ боловсорч үржилд орно. Жил өнжиж төллөнө. Гэрийн тэмээтэй үржилд орно. Нэгдүгээр үеийн эрлийз бие галбир, авир төрхөөрөө хавтгайн шинжтэй байдаг. Хавтгай, гэрийн тэмээ хоёрын дундаас гарсан эрлийз тэмээг ''бэсрэг'' гэж нэрлэдэг.