Казак: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary Tags: Mobile edit Mobile web edit |
No edit summary Tags: Mobile edit Mobile web edit |
||
Мөр 6:
Казакууд нь доод [[Днепр мөрөн|Днепр]], [[Дон мөрөн|Дон]], [[Терек]], [[Урал гол|Урал]] мөрний сав газарт хүн ам цөөтэй бүс нутаг, арлуудад нутаглаж байсан бөгөөд Украин, Оросын түүх, соёлын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэжээ.
''Казак'' гэх нэр нь [[Түрэг хэлний бүлэг|түрэг хэлний бүлгээс]] гаралтай ''«чөлөөт дайчид»'' гэсэн утгатай үг бөгөөд [[Хасагууд|хасагуудтай]] үгийн гарал зүйн хувьд ижил боловч [[Ард түмний нэр|угсаатны зүйн]] хувьд огт хамааралгүй юм.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа [[Зөвлөлт Холбоот Улс|ЗХУ]] өөрийн армийн бүрэлдэхүүнд байсан казак цэргийн ангиудыг татан буулгасан байна. 1980-аад оны сүүл үед ЗХУ-ад өрнөсөн "перестройка" хэмээх [[Өөрчлөн байгуулалт (Перестройка)|өөрчлөн байгуулалтын]] үйл явцын үеэр казакуудын удам үндэсний уламжлалаа сэргээх ажлуудыг хийж эхэлсэн. 1988 онд ЗХУ урьдын казакийн байгууллагуудыг сэргээн байгуулах болон мөн тиймэрхүү байгууллагуудыг шинээр нэмж байгуулахыг зөвшөөрсөн хууль гаргасан байна. 1990-ээд онд бүс нутгийн олон эрх баригчид орон нутгийн захиргааны болон цагдаагийн зарим үүргийг казакийн байгууллагуудад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.
|