Идигинь хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Мөр 1:
'''Идигинь''' (?-779) цол '''Бөгү хаан''' бол [[Уйгурын хаант улс]]ыг 759-779 оны хооронд захирч байсан 3 дахь хаан юм. Жинхэнэ нэр нь '''Яклакар Идигинь''' (藥羅葛移地健), хаан болохын өмнөх цол нь '''Үлү Билгэ Төлэс Шад''' ([[Орхон-Руни бичиг|Түрэг бичиг]]: 𐰆𐰞𐰆∶𐰋𐰃𐰠𐰏𐰀∶𐱅𐰇𐰠𐰾∶𐱁𐰑, Их Билгэ зүүн мэргэн ноён) бөгөөд Баянчор хааны отгон хөвүүн. Тэрээр [[Баянчор хаан]]ыг залгамжлан их сууринд суугаад, өмнөх хааны бодлого шийдвэрийг үргэлжлүүлж байв. Түүнийг Уйгурын хүчирхэг хаадын нэгд тооцдог.
 
== Хаанчалын үе ==
Баянчор хааны үед зүүн гарын мэргэн ноён байсан. 759 онд уйгурын хаан болсны дараа хятадын босогч жанжин Ши Чаои элч илгээж, Тан улсын эсрэг байлдах холбоо тогтоох санал хүргүүлжээ. Уг саналыг хүлээн авч зуун мянган цэргээр Тан улсын хилд довтлон ирэх чимээгээр [[Тан улс|Тан улсын]] [[Дайзон|Дайзон хаан]] элч илгээн найрамдахыг гуйсан ч, хятадын хот тосгодыг довтлон түйвээсэн. Бөгү хаан 765-768 оны хооронд [[Төвөдийн хаант улс|Төвөдийн]] эсрэг [[Тан улс|Тан улстай]] хамтран байлдав. Түүний хаанчлалын үед Тан улстай гэрээ байгуулж, найрамдсан ч, хэд хэдэн удаа хятадын хилийг давж дээрэм тонуул хийж байв.
 
Хятад дахь манихэйн шашны зарим хуврагууд уйгур улсад очиж, шашинаа түгээсэн нь амжилтанд хүрч, 763 оноос [[Манихэйн шашин|Манихэйн шашныг]] төрийн шашнаар тунхаглаж, [[Хар балгас|Орду балик]] хотод манихэйн шашны сүм байгуулж, Уйгурт уг шашин хөгжиж эхэлсэн. Улмаар Тан улс манихэйн шашныг хориглож, шийтгэсэнээр уйгур дахь манихэйн хуврагууд Бөгү хааныг хятадын эсрэг байлдахыг ятгаж, уйгурын улс төрд нөлөөлж эхэлсэн. 779 онд уйгурын сайд [[Дуньмохэ хаан|Тун Бага Тархан]] төрийн эргэлт хийж, Бөгү хаан Идигинь тэргүүтэй 2000 гаруй ноёд, хан хөвүүд, манихэйн хуврагыг хүйс тэмтэрч, өөрөө уйгурын хаан суусан.
 
==Гэр бүл==
Line 5 ⟶ 10:
* Хатад: [[Гуанцинь хатан]] (?-768)<ref>Гуанцинь хатан хэмээх нь Тан улсын жанжин [[Пүгү Хуайэнь]] ноёны охин. </ref>, [[Чонхүй гүнж]]<ref>768 онд Гуанцинь хатан нас барсан тул, Пүгү Хуайэнь ноёны өөр нэг охиныг Идигинь хаанд хатан болгож соёрхсон. </ref>
* Ах, дүү: [[Үлү билгэ тардуш ябгу]], [[Чабыш тэгин]]<ref>Чабыш тэгин бол Дуньмохэ хааны эцэг юм.</ref><ref>2012 онд [[Шиань]] хотод байдаг [[Тан улс|Тан улсын]] [[Чан ань хот|Чан ань хотын]] Миндө хаалганы орчимд байсан Тан улсын үеийн булш дундаас [[Уйгур улс|Уйгурын]] '''Гэчуай ханхүүгийн булш'''ийг олсон. Тэрхүү Булшний чулууны бичигт Гэчуай ханхүүг [[Баянчор хаан|Баянчор хааны]] хүү [[Чабыш тэгин|Чабыш тэгиний]] хүү гэж тодорхой бичсэн байна. (回鹘葛啜王子墓志-Huíhú gé chuài wángzǐ mùzhì)</ref>
{{stub}}
 
==Холбоотой өгүүлэл==
* [[Баянчор хаан]]