Бенито Муссолини: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Мөр 13:
Цэргийн алба хаахаас зайлсхийхийн тулд Муссолини 1902 онд [[Швейцар]] руу цагаачилжээ. Тэрээр [[Женев]] хотод нэг хэсэг чулуу бутлагчаар ажилласан ч байнгын мэргэжлийн ажил олж чадалгүй тэнүүчилжээ. Бенито ном уншиж, бичиж, чөлөөтэй уран ярихаас гадна франц хэлээр гайгүй ярих чадвараараа Италийн цагаачдаас хурдан ялгарч байв. Суралцаж байх хугацаандаа Муссолини илтгэх урлагт донтож, алга ташилт, олны анхаарлыг татаж чаддаг болжээ. Тэрээр 18 настайгаасаа эхлэн өөрийгөө уран илтгэгчийн дүрд тоглож, цөөхөн үзэгчдийн өмнө үг хэлж байсан байна.
 
1910 он гэхэд "Дучэ" [[Италийн Социалист намднам]]<nowiki/>д хурдан нэр хүндтэй болсон байна. Үүнд сэтгүүлчийн авьяас түүнд хэрэг болсон байна. Тэрээр өгүүлэлээ олон тоогоор амархан, хурцадмал байдалгүйгээр, олон нийтэд хүртээмжтэй энгийн хэлээр бичиж, үгийн сандаа ёс суртахуунгүй үг ихэд хэргэлж анхаарал татдаг байв. Тэрээр сэтгэл татам гарчиг гаргаж, уншигчдын сэтгэлийг бусдаас илүү догдлуулсан сэдвүүдийг сонгож, олон түмний сэтгэл санааг мэдэрч, юу сонсохыг хүсч байгаагаа урьдчилан мэддэг байжээ.
 
[[Дэлхийн нэгдүгээр дайн]] дууссаны дараа Муссолини социализмыг сургаал болгон бүтэлгүйтсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. 1918 оны эхээр Муссолини Итали үндэстнийг сэргээхэд "хатуу, эрч хүчтэй хүн" хэрэгтэй гэж мэдэгдэв. 1919 оны 3-р сарын 23-нд Миланд[[Милан]]<nowiki/>д Бенито Муссолини "Италийн тэмцлийн холбоо" хэмээх шинэ байгууллагыг үүсгэн байгуулах хурлыг хийж байсан.
 
1921 оны 5-р сарын сонгуулиар Муссолини Ерөнхий сайд болон Либерал намын дарга Жованни Жолиттиг дэмжсэн байна. Үүний үр дүнд фашист намын Муссолини тэргүүтэй 35 депутат италийн парламентад орж чаджээ. 1921 оны 11-р сарын 7-нд «Италийн тэмцлийн холбоо» [[Италийн Үндсэний фашист нам]] болж өөрчлөгдсөн байна.
 
Ром хот руу Үндэсний фашист намаа удирдан жагссаны үр дүнд 1922 оны 10-р сард Засгийн эрхэнд гарчээ. 1924-1939 онд Муссолини Засгийн эрхэнд байхдаа Понтины намагийг хурайшуулах, өмнөд италийн мафийг устгах, иргэдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн тогтолцоог шинэчлэх зэрэг нийгмийн ажлуудын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадсан байна.
 
Муссолинигийн эрх барих үед хүний эрх, эрх чөлөө нэг хэсэг хязгаарлагдаж, фашизмыг эсэргүүцэгчдийн эсрэг улс төрийн хэлмэгдүүлэлт хийсэн. Долоон яамны (Батлан ​​хамгаалах, дотоод хэргийн яамыг оруулаад) дарга бөгөөд Ерөнхий сайдын хувьд нэгэн зэрэг бараг л хязгааргүй эрх мэдэлтэй болж, "[[Цагдаагийн төрт улс]]"-ыг бий болгосон байна. Гадаад бодлого доо "Ромын эзэнт гүрний"-г сэргээх босгох нэрийдлээр эзлэн түрэмгийлэх бодлого 1935-1936 онд явуулж [[Этиоп]], 1939 онд [[Албани]] улсыг эзлэсэн байна.
 
[[Дэлхийн хоёрдугаар дайн|Дэлхийн хоёрдугаар дайны]] үед Гитлерийн[[Адольф Хитлер|Хитлер]]<nowiki/>ийн фашист Германтай цэрэг-улс төрийн холбоотон болж "Берлин-Ром тэнхлэг" гэсэн нэрээр олон түмэн мэддэг. Холбоотнууд 1943 оны зун Италийн газар нутагт ороход Муссолиниг огцоруулж баривчилсан боловч удалгүй германы тусгай ажиллагааны үр дүнд суллагдсан байна.
 
1945 оны 4-р сард Итали дахь германы болон Муссолинигийн цэргүүд холбоотнуудын цэрэгт бут цохиулсаны дараа түүнийг Италийн партизанууд баривчилж Гитлерийг амиа хорлохын 2 хоногийн өмнө буудан хороосон байна.