Солонгос хэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Reverted Visual edit
2.134.102.101 (Яриа) хэрэглэгчийн 705750 засварыг цуцлах
Tag: Undo
Мөр 36:
МЭ-ий 1-р зуунд, өвөг гурван улсын үед хятадын дүрс бичиг буддизмын шашинтай цуг солонгост орж ирцгээв. Дүрс бичгийг солонгосчууд өөрийн анхдагч бичиг үсгээ болгон ханжа(угтаа ханз) гэж нэршүүлэн авсны дараа олон төрлийн авианы бичгийн тогтолцоо зохиогдсоныг дурдалтай. Үлгэрлэвэл: идү, күгьёл, хьянчал. Язгууртан дээдэс ханжаг бичиж уншиж сурдаг бөгөөтөл энгийн ард бичиг үсэггүй туйлын харанхуй байсан.
 
15-р зуунд Сэжөн хаан өнөөгийн хангул үсгийг боловсуурсан ажээ. Тэр бээр "хятад дүрс үсэг манай солонгос хэлэнд үлэмж үл тохирч, бичлэг ихтэй, энэ нь [https://ganada.edu.mn/surah-shildeg-app/ сурахад] тээр болж байна" хэмээн үзэн зохиосон. Хунминчонум гэгч хэлний зүйн бичигт хангулыг боловсруулснаа эмхэтгээд, нийтэд түгээнгүүт Солонгос даяар тархан, хүн ард сурч эхэлсэн билээ. Тухайн үедээ энэ хангулыг "эмсийн бичиг" хэмээн шоовдорлон, ханжаг "жинхэнэ бичиг" гэж дээдсүүд үзсээр байв. Үүнтэй зэрэгцэн төрийн албан хэрэг цөмийг хангулаар бичдэг болсон ба ард түмэн ханжа мэдэхгүй тул нийтэд сонсгох зарлиг бичгийг хангулаар тэмдэглэх болжээ. 16-р зуун гэхэд солонгосын бараг бүх давхаргын хүмүүс, зарцас, ихэс нар хангулд нэвтэрч оржээ. 17-р зуунд бичиг үсэг мэдэгчид туйлын дээд түвшиндээ хүрсэн бөлгөө. Одоо цагт солонгосчууд ханжаг хэрэглэхгүй ба шаардлагатай зарим тохиолдолд ханжаг ашигладаг байна.
 
Хятан хэлэнд монгол ба түнгүс хэлэнд байдаггүй ч, солонгосынхтой адил олон үгс бий. Үүнийг цаашдаа судалбал зохино.