Мугулюй: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Мугулюй''' нь 330-550 онд оршин тогтнож байсан [[Нирун улс|Их Нирун]] (хятадаар: Жужан) улсыг үндэслэгч. [[Тоба]]гийн Вэй улсын судартүүхийн номон (Вэй ном)-т Ливэй хааны (220-272) сүүлээр Табгачийн морьт цэрэг тонуул хийж явахдаа үс нь хөмсөг хавиас эхэлж ургасан, овгийн нэр, өөрийн нэрээ сайн хэлж мэдэхгүй жаал хүү олзолжээ. Олзолсон эзэн нь түүнийг Мугулюй гэж нэрлэв. Тэр өсөж том болоод цэргээс зугтаж, говиос умарш нутагт зугтан ирээд нэгэн аймагт толгой хоргодосон. Үсийг нь хуссан, мухар толгойт гэсэн үг. “Мугулюй”, “Юйцзюлюй” хоёр ойролцоо дуудлагатай тул Мугулюйн үр ач нар хожим Юйцзюлюйг овог, ургийн нэрээ болгожээ. Түүний хүү [[Чаругуй]] дайнч баатарлаг учраас, цэрэг элсүүлж, хүчирхэгжсэн. Энэ үе нь 330 оны орчим бололтой. Түүний үр хойчис өсөж олшироод [[Нирун улс|Нирун улсыг]] байгуулж, 555 он хүртэл оршин тогтноод [[Хөх Түрэгийн хаант улс|Түрэгийн хаант улсад]] эзлэгдэн мөхсөн.
 
Нирун угсаатны цөм болсон овгийн нэр болж хувирсан Мугулюйн талаар 1851 онд Н.Я.Бичурин “Мугулюй бол хятад хүний дуудлагаар гажсан монгол үг” гэж тайлбарласан. 1903 онд К.Ширатори Мугулюй бол [[монгол хэл]]ний “Muxur (Muhhu-rh)”, [[манж хэл]]ний “Muhelien” буюу дундад үеийн монгол хэлний “Mokhor”, “Mukhur” гэж, А.Будберг 1939 онд Мугулюйг монгол хэлний мулгуу, мухар (эвэргүй) хэмээх утгатай Мохотур эсвэл манж хэлний “Moχolo” юм гэсэн. Ц.Хандсүрэн Мугулюйг “мухар” гэдэг үгнээс гаралтай гэж 1968 онд бичсэн. 1965 онд Н.Ишжамц Мугулюйг мухар (muqur, мухур) гэдэг үгнээс гаралтай Мухулай (Muqulai) гэсэн. В.С.Таскин 1984 онд муу үс гэсэн утгатай “Maγurāwa” гэж тайлбарласан. 2007 онд А.Вовин Мугулюй бол [[wikt:мухар|мухар]], халзан/үсгүй гэсэн утгатай монгол хэлний Мухоло/Мохоло үг мөн гэхдээ Табгач хэлний үг гэсэн.