Гадинбалын Чагдаржав: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Undid edits by 202.55.188.99 (talk) to last version by Munkhzaya.E
→‎Төрийн түшээ замнал: The word "Role" isn't in mongolian language so we just use the english word with cyrillic letters wich might be confusing for some so i just removed it all together.
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 11:
Тусгаар тогтнолоо сэргээж, улсаа тунхаглан зарлаж, Богдыг хаан ширээнээ залахад чухамдаа Чагдаржав л Богдод төрийн тамгыг гардуулснаас үзвэл бодоход тэрээр улс орондоо хааны дараа орох хоёр дахь хүн байсан байна. Ханддорж хундага өргөсөн, Намнансүрэн өргөмжлөл уншсан, Цэрэнчимэд ерөөл айлтгасан гээд зиндаагаараа ёсчлон журамлагдсан нь тэмдэглэгдэн үлджээ. Анхны Бүх засгийн газар байгуулж Чагдаржавыг Сангийн сайдаар томилсон байна. Тэр үед Ерөнхий сайдын алба үгүй байв. Сайд нарыг томилоход хамгийн эхэнд Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайдад Чагдаржав гэжээ.
 
Шинэ тулгар улс хөрөнгө мөнгөний гачаалтай тул Сангийн яамны үүрэг роль маш их байлаа. Гааль татвар, эрдэс баялаг, гадаад дотоод худалдаа гээд хамаг юмыг энэ яам зохицуулна. Төрийн аль ч яам мөнгөгүйгээр ажлаа явуулах бололцоогүй нь ойлгомжтой. Харъяат хошуудын малыг нарийвчлан бүртгэж тоолох ажил 1912 оноос эхэлсэн бололтой. Жасаа гэж хүрээ хийдэд хамааралтай газар маш баян, тэр болгоныг бүртгэх татвар гаальд хамруулах асуудал бослоо. Сургууль байгуулан хүүхэд сургаж иртэл тэдний хүнс хэрэглэлд гаргах мөнгө байдаггүй. Тэдний хэрэгцээг хангах мөнгөтэй болтол сайд нар өдөрт нэг лан, дэд сайд өдөрт таван цэн хувиасаа хоолонд нь гаргаж байхаар тохирч байв.
 
1915 оны Хиагтын Гурван улсын гэрээнд Чагдаржавыг хэлэлцээ хийх бүрэлдэхүүнд багтаасан юм. Энэ хэлэлцээ бараг жил үргэлжилсэн. Хэлэлцээний явцад Орос, Хятадын зүгээс эсэргүүцэл гарган Монголын төлөөлөгчдөөс нэр бүхий хүмүүсээ татаж авахыг шаардсан дотор Чагдаржав багтсан юм. Хүрээнд татагдаж ирсэн Чагдаржав тун удалгүй нас баржээ.