Алтай хэлний язгуур: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
бNo edit summary
Мөр 1:
[[File:Lenguas altaicas.png|thumb|Алтай язгуурын хэлний тархалт]]
'''Алтай хэлний язгуур''' бол маргаантай санал болгож буй хэлний гэр бүл юм.<ref>Martine Robbeets & Alexander Savelyev, "Introduction", ''The Oxford Guide to the Transeurasian Languages'' (2020, Oxford, pp. 1-3). "The Transeurasian languages are among the most fervently debated language families in modern linguistics..." (pg. 1)</ref> [[Еврази]]д өргөн тархсан [[Түрэг хэлний бүлэг|Түрэг]], [[Монгол хэлний бүлэг|Монгол]], [[Манж-Тунгус хэлний бүлэг|Манж-Тунгус]] гэх үндсэн 3 хэлний бүлэгт цааш хуваагдах [[хэлний язгуур]]. Мөн [[Солонгос хэл]] болон [[Япон хэлний бүлэг|Япон хэлний бүлгийг]] зарим тодорхойлолтоор тус язгуурт багтаан ангилдаг.
 
Нийт 350 сая гаруй хүн тус язгуурт багтах аль нэг хэлээр ярилцаж байна. [[Хэл]]ний гарал үүслээр нь Алтай гэсэн нэгдмэл нэг хэлнээс одоогийн уг хэлний язгуурт багтах хэлүүд үүссэн гэх онолыг хэл шинжээч эрдэмтэн [[Рамстедт]] анх гаргажээ. Тэрээр Түрэг, Монгол, Манж зэрэг хэлүүдэд үг зүй, өгүүлбэр зүй болон үг судлалын харьцуулсан судалгаа хийсний үр дүнд эдгээр нь Алтай хэлний язгуурын хэлүүд бөгөөд Алтай уулаар нутаглагчид олон тийш нүүдэллэн явснаар нэгдмэл Алтай хэлнээс бие даасан хэлүүд үүссэн гэдгийг баталсан байна. Түүний онолыг [[Оросын Холбооны Улс|Оросын]] эрдэмтэн Владиморцов, [[Мажар]]ын эрдэмтэн Немет, хэл шинжээч эрдэмтэн Аалто, Поппе зэрэг эрдэмтэд үргэлжлүүлэн судалж боловсронгуй болгосон юм.