Гадинбалын Чагдаржав: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Reverted Mobile edit Mobile web edit
б Undid edits by 202.55.188.99 (talk) to last version by Munkhzaya.E
Мөр 5:
 
== Төрийн түшээ замнал ==
Хятадад хувьсгал гарч Манж Чин улс мөхөх нь тодорхой болох үед (hello prople :) халх монголчууд тусгаар тогтнолоо сэргээхээр үгсэн, үүнийг сурвалжит язгууртнууд, ихэс лам нар толгойлох болжээ. Тэд Тусгаар тогтнолоо зарлахын өмнө Хүрээний газрын Бүгд хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар буюу одоогийн хэлээр Түр Засгийн газар байгуулж Чагдаржавыг Ерөнхий сайдаар томилжээ. Тус засгийн газрыг Сэцэн ханы Гомбосүрэн, Сайнноён ханы Цэдэнсоном, Түшээтханы Намсрай, Их шавийн Цэрэнчимэд нар бүрдүүлсэн. Чагдаржавыг Түр Засгийн газрыг толгойлохынх нь өмнөх бүх эд хогшлыг нь бүртгэсэн данс архивт байдаг. “Ноётны өргөө нь 5 төө хатгуур тооно, унь 81, 15 толгойтой хана 5, будаг самбар цүү цуургатай хаалга 1 гэх мэтчилэн тоочиж байснаа хүрэн сандал ширээ 2, тамхины цохиур 2, хайрцаг 2, өвсөн туужуур 1” гэж бүртгэсэн байна.
 
1911 оны 12-р сарын 29-нд тусгаар Монгол улсыг зарлаж Богдыг хаан ширээнд залах хүртлэх хугацаанд Түр засгийн газар асар их ажил хийж амжуулсан байдаг. Тусгаар улсаа зарлахаар бэлдэж байгааг улс орны бүх нэгжид мэдээлсэн, Манж Чингийн төлөөлөгчийг хөөсөн, мөн Улиастайн жанжинг орхиж явуулахыг сануулсан, Хиагтын гаалийг мэдэлдээ авсан, зэр зэвсэг цэрэг цуух цуглуулсан, улсаа тогтнуулах ухуулах тараасан зэрэг бүхий л бичиг баримт тушаал шийдвэр Түр засгийн Ерөнхий сайд Чагдаржавын нэрээр үйлдэгджээ.