Тогоонтөмөр хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 41:
 
1340 онд хаан өөрийн [[Хүслэн хутагт хаан|эцэг]], [[Маалайдай хатан|эх]], [[Бабуша хатан|бага эхийг]] нь алж, өөрийг нь цөлсөн өсийг санаж Төвтөмөр заяат хааны тахилын сүмийг нурааж, Будшир хатны хэргэм зэргийг бууруулан Дунань аймаг руу цөлж, түүний хүү Янтөгсийг Гуулин улс руу цөлөв. Хаан болоход нь Будшир хатан Янтөгсийг дараагийн хаан болгох тохироо хийж байжээ.
 
Түүний тушаалаар [[Алтан улс]]ын түүх, [[Сүн улс]]ын судар, [[Кидан|Кидан Улсын]] судар зэрэг түүхийн бүтээлийг туурвисан. Энэ үеэс эхэлж түүний засаглалын ноёдын дотоод тэмцэл эхэлсэн. Энэ тэмцэлд Мэргидийн [[Баян чинсан|Баян]], [[Тогтох чинсан|Тогтох]], [[Хама]], [[Бортөмөр жанжин|Бортөмөр]]... зэрэг цэргийн томоохон зүтгэлтнүүд нэг үе оройлж байсан боловч цөм Тогоонтөмөрийн нөлөөгөөр үхсэн. Мөн 1360 аад оноос түүний хүү Аюушридар нь хаан сэнтийг булаах оролдлого удаа бүр хийж байсан нь Юань улсын хүчийг мохооход хүргэсэн ба энэ нь өмнөд Хятадад гарч байсан бослогуудыг дарахад хүндрэл учруулж байв.
 
Line 48 ⟶ 49:
 
==Нас барсан нь==
1370 онд хонгирад аймгийн нутаг дахь [[Инчан|Инчан хотод]] 51 насандаа таалал төгсчээ. Түүнийг нас барахад түүний мэдэлд цагаан хэрмээс хойших газар үлдсэн байсан.
 
== Гэмшилийн шүлэг ==
{{quote|Элдэв зүйл, эрдэнэсээр шулуухан
 
Сайхнаар бүтсэн Дайду минь,
 
Эртний хаадын суусан зуслан
 
Шандугийн Шар тал минь,
 
Сэрүүн сайхан Хэйбун Шанду минь,
 
Улаан халзан туулай жилээ алдсан
 
Хайран Дайду минь,
 
Өглөө манагар өндөр дээр гарваас, сайхан униар чинь
 
Ухаант хаан миний өмнө
 
Лаган, Ибагу хоёр хийж бүлгээ.
 
Ухаж мэдэж, тавьж илгээвэй, хайран Дайдуг
 
Ухаан үгүй төрсөн ноёд, улсаан харж эс үзэлцвэй,
 
Уйлж хоцорвой, би
 
Нутагт хоцорсон улаан бяруунд адил болбой, би
 
Элдэв зүйлээр бутсэн
 
Найман талт цагаан суврага минь,
 
Их улсын нэр төрийг аван суусан
 
Есөн эрдэнэсээр бүтсэн Дайду хот минь,
 
Дөчин түмэн Монгол улсынхаа
 
Нэр төрийг аван суусан
 
Дөрвөн хаалгат дөрвөлжин их Дайду хот минь,
 
Шашин номыг дэлгэрүүлэн явтал
 
Төмөр шат хугарч хайран Дайду хот минь,
 
Нэр төр минь,
 
Хаанах яанах Монгол улсаа
 
Харуулан гайхлагч хайран Дайду минь,
 
Өвлийн өвөлжих өгүй балгас минь,
 
Зуны зуслан Хэйбун Шанду минь,
 
Сайхан Шар тал минь,
 
Лаган, Ибагу хоёрын үгэнд эс орсон хорон минь,
 
Хутагтан байгуулбай, хулсан ордыг,
 
Хувилгаан сэцэн хаан зуснам бүлгээ, Хэйбун Шандуг
 
Хумьж автвай, Хятад улсад
 
Хурьцах муу нэрийг Ухаант хаанд тавивай.
 
Хамгаар байгуулбай, хан Дайдуг
 
Харшлан авалцам булгээ, хайран Дайдуг
 
Хамж автвай, Хятад улсад
 
Харшлах муу нэрийг Ухаант хаанд тавивай.
 
Элдвүүдээр байгуулбай, эрдэнэ Дайдуг
 
Эрхлэн зусам булгээ, Хэйбун Шандуг
 
Эндэж автвай, Хятад улсад
 
Эргэх муу нэрийг Ухаант хаанд тавивай.
 
Хаан эзэний зөөсөн их нэр төрийг,
 
Гайхамшиг Сэцэн хааны барьсан хайран Дайдуг,
 
Хамаг улс шүтээн тулга эрдэнэт хотыг,
 
Хамж автвай, Хятад улсад, хайран Дайдуг.
 
Хан тэнгэрийн хөвгүүн Чингис хааны алтан ураг
 
Хамаг бурханы хувилгаан
 
Сэцэн хааны алтан харшийг
 
Хамаг Бодисун нарын хувилгаан Ухаант хаан
 
Хан тэнгэрийн заяагаар алдвай, хайран Дайдуг.
 
Хан эзэний хасбуу тамга ханцуйлж гарвай.
 
Хамаг дайсны дотроос хатгалдаж гаргавай.
 
Буха төмөр чинсан булха дотроос.
 
Хан эзэний урагт хан орон болтугай, түмэн үед.
 
Гэнэдэж алдвай, хайран Дайдуг
 
Гэрээс гарахуйд, эрдэнэ шашин ном хоцорвой, тэр цагт
 
Гэгээн билигт Бодисун нар ялгатугай, хойд цагт
 
Хэрж ирж тогтугай.
 
Чингис хааны алтан урагт.<ref>Лувсанданзан. ЭРТНИИ ХААДЫН ҮНДЭСЛЭСЭН TӨP ЁСНЫ ЗОХИОЛЫГ ТОВЧЛОН ХУРААСАН АЛТАН ТОВЧ ХЭМЭЭХ ОРШВОЙ. Монгол бичгээс хөрвүүлж, тайлбар зүүлт хийсэн Ш.Чоймаа. УБ. 2006. 232-234 </ref>}}
 
== Гэр бүл ==