Үндэстнүүдийн Лиг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 39:
| Anmerkungen =
}}
'''Үндэстнүүдийн Лиг''' (англ (англи.:League League of Nations, франц. Société des Nations, испани. ''Sociedad de las Naciones'') нь [[Дэлхийн 1-р дайн]]ы сургамжид үндэслэн [[1920 он]]д байгуулагдсан,байгуулагдаж 1946 онд оршин тогтнохоо больсон дэлхийн анхны олон улсын энхтайвны байгууллага. Төв нь [[Швейцар]]ын [[Женев]] хотноо байрлаж байсан.
 
== Үндэстнүүдийн Лигийн түүх ==
[[Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч]] [[Вудроу Уилсон]]ы [[14 нөхцөлт энхтайвны зарчим]]д анхлан дурьдагдаж, [[Версалийн гэрээ]]ний 1-р заалтад үндэслэн Үндэстнүүдийн лигийн дүрмийг баталснаар уг байгууллага байгуулагджээ. Анх 42 гишүүн улстайгаар байгуулагдаж байсан бөгөөд нийтдээ 60 гаруй58 гишүүн улстай болж байсан.
 
Санаачлагч нь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан [[Америкийн Нэгдсэн Улс]] нь [[Монрогийн номлол]]ыг дагагч [[Америкийн Нэгдсэн Улсын сенат|сенат]]ын эсэргүүцлээс болж (Ерөнхийлөгч Уилсон Ардчилсан Намаас нэр дэвшиж сонгогдсон бол сенатад Бүгд Найрамдах Нам олонх байжээ) Үндэстнүүдийн Лигт элсээгүй. Мөн [[Октябрийн хувьсгал]]ын үр дүнд байгуулагдсан [[Зөвлөлт Холбоот Улс]] (1934 онд гишүүнээр элссэн) болон дайнд ялагдсан [[Герман]] (1926 онд элссэн) нь анхандаа элсэх асуудал нь зөвшөөрөгдөөгүй байна. Ийнхүү томоохон гүрнүүд оролцоогүйгээс болж уг байгууллагын үндэс суурь нь бат бэх биш болжээ.
 
1920-иод онд бага зэргийн хямралыг амжилттай зохицуулж ирсэн жишээ байдаг ч дэлхийн хоёрдугаар дайны өмнөх жилүүдэд [[1933 он]]д [[Япон]] болон [[Нацист Герман]], [[1937 он]]д [[Итали]] улсууд Лигээс гарч, Тэнхлэгийн талын жижиг улсууд ч дагалдан гарснаар томоохон хямралыг зохицуулах чадваргүй байгууллага болон хувирсан. Мөн [[1925 он]]д [[Коста-Рика]] улс бүс нутгийн хямралыг зохицуулж чадахгүй байна гэсэн шалтгаанаар, [[1926 онд]] [[Бразил]] улс Байнгын зөвлөлд оруулаагүйгээс уг байгууллагын орхин оджээгарчээ.[[1939 он]]ы 12-р сард хуралдсан байнгын зөвлөлийн хурлаас [[Финланд]]ад халдан довтолсон учраас ЗХУ-ыг Лигээс хөөсөн шийдвэр гаргасан бөгөөд уг хурал, уг шийдвэр нь Үндэстнүүдийн Лигийн хувьд эцсийнх байлаа. [[Дэлхийн хоёрдугаар дайн|Дэлхийн 2-р дайн]] эхэлмэгц үндсэндээ уг байгууллага үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд оршин тогтнохоо больсон билээ.
 
[[Нэгдсэн Үндэстний Байгууллага]] байгуулагдсаны дараа [[1946 он]]ы 4-р сард 21 дэх удаагийн Ассемблей болж, санал хураалтын үндсэн дээр Үндэстнүүдийн Лигийг тарааж, хөрөнгийг нь НҮБ-д шилжүүлсэн байна. [[Олон Улсын Шүүх]], [[Олон Улсын Ажилчны Байгууллага]] зэрэг харьяа байгууллагууд нь НҮБ-ын харьяанд очсон юм.