Үжүлю-руоди шаньюй: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 29:
Тэр Шаньюй болохоос өмнө [[Фүжүлэй-роди шаньюй|Фүжүлэй шаньюйгийн]] үед '''баруун гарын лүли ван''', [[Чөяа шаньюй|Чөяа шаньюйгийн]] үед '''зүүн гарын сянь ван''' байв. Чөяа шаньюй тэнгэрт хальсны дараа шаньюй болж, Үжүлю-Руоди гэх цолтойгоор их сууринд суув.
 
Үжүлю-руоди шаньюй нь өөрийн [[хүннү]]чүүдийг хятадын эрхшээлээс чөлөөлж, Хань улсын эсрэг тэмцсэн нь уг хүн нь ихэд алдаршсан байна. Үжүлю шаньюйг төр барьж байх үед [[Хань улс|Хан улс]] тал нутгийг улс төрийн хувьд ноёрхож байсан. Энэ шаньюйгийн үед Хүннү улс нь [[хятад]]ын Хан улстай гэрээ байгуулж байсан ба энэхүү гэрээнд ''"...хоёр улс нэгэн гэр бөгөөд бие бие рүүгээ дайрч довтлохгүй. Хэрвээ ингэвэл харилцан бие биедээ мэдээлж, уг үйлдлийг таслан зогсоох ба харийн этгээд халдан дайрвал цэргийн хүчээр туслана. Энэхүү гэрээг түрүүлж зөрчсөн нь тал нь Хөх тэнгэрийн залхаалтыг үзэх болно."'' гэж тохиролцсон байжээ.
 
Үжүлю-руоди шаньюй нь дээрх гэрээг зөрчихгүй байсан боловч [[Ван Ман]] хууль бусаар төрийн эргэлт хийн [[Хань улс|Баруун Хан улсыг]] мөхөөн ахархан оршин тогтносон [[Шинь улс|Шинь улсыг]] байгуулснаар хүчин төгөлдөр бус болжээ. Ван Ман нь 300,000 цэрэг бүхий хүчирхэг [[арми]] байгуулан Хүннүгийн эсрэг [[дайн]]ы ажиллагаа эхэлсэн боловч түүний энэ санаархал бүтэлгүйгээр дууссан байна. Үжүлю шаньюй энэ дайны ажиллагаа дуусахын өмнө МЭНТ 13 онд таалал төгсжээ. Түүнийг Сюйбу овгийн [[Үлэй-руоди шаньюй]] залгамжилсан байна.
 
==Ноён уулын булш==