Аюурбарбад буянт хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 38:
1305 онд 20 настай Аюурбарбадыг [[Төмөр өлзийт хаан]] авга нь 1000 лан алт, 75000 лан мөнгө, 13 түмэн зоосоор шагнаж<ref>''Enkhbold Narkhuu''.[http://sunnson.blogspot.com/2015/11/blog-post_18.html Монголын Юань улсын хаад – Буянт хаан Аюурбалбад]</ref> Дарамбал эцгийнх нь эзэмшил нутгийг захируулахаар [[Хөнань]] явуулсан. Мөн онд Төмөр хааны угсаа залгах Даш ханхүү таалал төгсч, Аюурбарбадын ах [[Алтайн нуруу|Алтайд]] нутагласан [[Хайсан]] ханхүү болжээ.{{citation needed}}
 
1307 оны 1 сард Төмөр хаан таалал төгсч, бэлэвсэн хатан [[Булган хатан|Булган]], зүүн этгээдийн Ахуудай чинсан, Булагсаг нарын ноёд хуйвалдан Мангалын хүү [[Ананд (Ань Си ван)|Ананд ван]]г хаан болгоё хэмээв. Харин баруун этгээдийн [[Хархасун]] чинсан Дарамбалын хөвүүдийг хаан сууринаа дэмжин Хуайжоуд сууж асан Аюурбарбадад элч довтолгон эл хэргийг дуулгажээ.
 
Аюурбарбад, эх Таж хатан нар Дайдуд ирж Хайсаныг хаан болгоё хэмээн зөрчил хурцдаж, Хархасуны удирдлаган доорх нийслэл хотыг сахих цэргийг хөдөлгөн ордныг эзэлж Ананд ноёны талынхныг баривчлан хорьсны дараа Хөхчү, Яхуд нар Аюурбарбадыг хаан бол хэмээн ятгахад Аюурбарбад «Би энд самуун үүсгэх гэснийг баривчилж, төрийн цаазыг чангатгах гэснээс өөрөө хаан суух гэсэн юм биш. Хайсан ахыг залж сууринд өргөмжилье» хэмээжээ.<ref>Ч. Содбилэг. 154-155-р тал.</ref>