Дагуур ястан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
 
Мөр 25:
Дагуурчууд 17-р зуунд [[:en:Agin-Buryat Okrug|Агийн Буриадын тойргоос]] Амар мөрний 2 эргийн дагуу түүний дунд урсгал хүртэл нутаглаж байв. Нутгийнх нь зүүн зах нь Амар мөрөнд хойд талаас нь цутгадаг [[:en:Zeya River|Зея]], [[:ru:Бурея (река)|Бурея]] гэсэн 2 голын дунд урсгалд хүрч байжээ. Орос 17-р зууны эхээр Буриадыг довтолсоны дараа дагуурын нутгийг эзэлж эхэлжээ. Цөөхөн хүнтэй дагуурчууд Оростой удаа дараа хүч тэнцвэргүй тулалдаан хийн энгийн номхон олон иргэнээ алдан урагш Амар мөрөн гатлан Ноон мөрний дагуух Өвөр Монголын нутагт нүүн ирж манжийн захиргаанд оржээ. Амар мөрний хойд эрэг дээрх [[:ru:Албазино|Албазин]] бол дагуурчуудын хот байсан ба 1651 онд Орост эзлэгджээ. Орос тэднийг алба төлөхийг шаардахад бид хэдийнэ манжийн албат болсон тул өөр улсад алба төлөхгүй гэж мэдэгджээ. Тэд 20-р зуун хүртэл уламжлалт соёл ахуйгаа сайтар хадгалсан хэвээр байжээ.
 
[[Бөөгийн шашинБөө|Бөөгийн]] болон [[Буддын шашин]] шүтдэг. Саяхан Дагуурыг өвөг Монгол хэлт [[Кидан]]ы хамгийн ойр угсааны хойчис гэж үзэх генетикийн судалгаа хийгджээ.<ref>Li Jinhui (08/02/2001). "DNA Match Solves Ancient Mystery". china.org.cn</ref> Монгол угсаатантай хамгаас ойр төрөл, Монголын дотор багтах учиртай гэдгээс бас '''Дагуур Монгол''' гэж нэрлэгддэг.
 
[[Хорлоогийн Чойбалсан]] гуайн эцгийг Дагуурын Монгол хүн байсан гэсэн нутгийн цуу яриа байдаг. Манж Чингийн сүүлчийн хаан [[Айсингиоро]] [[Пүи]]-гийн их хатан нь [[Гобула Ванрон]] гэгч Дагуур Монголын гүнж байсан ба аав нь Чин гүрний дотоодын хэрэг эрхлэх сайд байжээ.