Хожуу Түрэгийн хаант улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 30:
682 оны 7-р сард Юньчжуний түрэгийн Шэли-тули овгийн тэргүүн Гудолу үймээн дэгдээж Ланьчжоу ([[Шэньси|Шаньси]], Ланьсянь) тойргийн Ван Дэмаотай байлдаж алаад Иньшань руу гарав. 683 оны 1-р сараас Кутлук Хэйшачэн хотод суух болов. Кутлукийн толгойлсон түрэг босогчид Тан улстай 682-689 оны хооронд 24 удаа их бага хэмжээгээр зэвсэг зөрүүлсэнээс 685 оны Синьчжоу, 686 оны Лянцзин, 687 оны хоёр ч тулалдаанд тус бүр олон тооны цэргээр байлджээ. Үүнээс 687 оны 7-р сард Хуанхуадуй-д Тангийн цэрэг түрэгийг ялсан бол Говийн ард 687.11.17-нд болсон тулалдаанд түрэгүүд Тангийн шилдэг 13 мянган цэргийг хиар цохьжээ. 689-690 оны үед түрэгүүд Огузыг довтолж Монголын төв хэсгийг буцаан эзлэв. Кутлук төрийн голомтоо [[Монгол Улс|Монгол]]д авчирчээ.
 
== Дараагийн түүх ==
[[File:Turk soldier, Sorchuk, Xinjiang, 8th century CE.jpg|thumb|upright|Хуягт турк цэрэг, Шорчук, [[Шинжаан]], МЭ 8-р зуун.<ref>{{cite book |last1=G |first1=Reza Karamian |last2=Farrokh |first2=Kaveh |last3=Syvänne |first3=Ilkka |last4=Kubik |first4=Adam |last5=Czerwieniec-Ivasyk |first5=Marta |last6=Maksymiuk |first6=Katarzyna |title=Crowns, hats, turbans and helmets The headgear in Iranian history volume I: Pre-Islamic Period Edited by Katarzyna Maksymiuk & Gholamreza Karamian Siedlce-Tehran 2017 |page=1252 |url=https://www.academia.edu/35308142 |language=en}}</ref>]]
 
== Дараагийн түүх ==
Луу жилийн долоон сард (692.8.18-9.15) Капаган 27 насандаа хаан суув. Тэр өрнө, дорно, умар зүгт [[Түргэш]], [[Согд]], [[Киданчууд|Кидан]], Кумоси, Байырку, Чик, Аз, [[Киргизүүд|Киргиз]]ийн эсрэг удаа дараа цэрэг мордуулж, Тангийн хилийн хэд хэдэн мужийг олонтоо уулгалан довтолжээ. Үүний үр дүнд Түрэгийн хожуу хаант улсын газар нутаг 711-714 оны үед хамгийн их тэлсэн байна. Түрэгийн хожуу хаант улс Капаган Бэгчор хааны (693-716 он) үед дорно зүгт Шар Ус голын эхээс өрнө зүгт Төмөр Хаалга хүртэл, өмнө зүгийн Яшил өгүз, Шантунгийн талаас умар зүгийн Көгмэн уул, Киргиз хүртэлх уудам нутгийг эзэрхийлэн захирч байв. Капаган үхсэний дараа түүний ургийг Билгэ, Күлтегин хоёр хядаж төрийн эрхийг авав. Билгэ хаан суусны дараа Тан улс Түрэгийг мөхөөхийг оролдож, Басмил, [[Харлуг|Карлук]] аймгуудтай нийлж хэдэн удаа довтолсон ч түрэгүүд тусгаар тогтнолоо хамгаалжээ. Хоёр тал хүч тэнцсэн тул гэрээ байгуулж 734 оныг хүртэл хоорондоо нэг их дайтсангүй.