Хожуу Түрэгийн хаант улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 33:
Луу жилийн долоон сард (692.8.18-9.15) Капаган 27 насандаа хаан суув. Тэр өрнө, дорно, умар зүгт [[Түргэш]], [[Согд]], [[Киданчууд|Кидан]], Кумоси, Байырку, Чик, Аз, [[Киргизүүд|Киргиз]]ийн эсрэг удаа дараа цэрэг мордуулж, Тангийн хилийн хэд хэдэн мужийг олонтоо уулгалан довтолжээ. Үүний үр дүнд Түрэгийн хожуу хаант улсын газар нутаг 711-714 оны үед хамгийн их тэлсэн байна. Түрэгийн хожуу хаант улс Капаган Бэгчор хааны (693-716 он) үед дорно зүгт Шар Ус голын эхээс өрнө зүгт Төмөр Хаалга хүртэл, өмнө зүгийн Яшил өгүз, Шантунгийн талаас умар зүгийн Көгмэн уул, Киргиз хүртэлх уудам нутгийг эзэрхийлэн захирч байв. Капаган үхсэний дараа түүний ургийг Билгэ, Күлтегин хоёр хядаж төрийн эрхийг авав. Билгэ хаан суусны дараа Тан улс Түрэгийг мөхөөхийг оролдож, Басмил, [[Харлуг|Карлук]] аймгуудтай нийлж хэдэн удаа довтолсон ч түрэгүүд тусгаар тогтнолоо хамгаалжээ. Хоёр тал хүч тэнцсэн тул гэрээ байгуулж 734 оныг хүртэл хоорондоо нэг их дайтсангүй.
 
[[File:Turk soldier, Sorchuk, Xinjiang, 8th century CE.jpg|thumb|upright|Хуягт турк цэрэг, Шорчук, [[Шинжаан]], МЭ 8-р зуун.<ref>{{cite book |last1=G |first1=Reza Karamian |last2=Farrokh |first2=Kaveh |last3=Syvänne |first3=Ilkka |last4=Kubik |first4=Adam |last5=Czerwieniec-Ivasyk |first5=Marta |last6=Maksymiuk |first6=Katarzyna |title=Crowns, hats, turbans and helmets The headgear in Iranian history volume I: Pre-Islamic Period Edited by Katarzyna Maksymiuk & Gholamreza Karamian Siedlce-Tehran 2017 |page=1252 |url=https://www.academia.edu/35308142 |language=en}}</ref>]]
Энэ үед [[Билгэ хаан]] Кумоси, Кидан, Карлукыг дайлж түшмэг улсаа болгов. Капаган хааныг залгамжилсан [[Билгэ хааны тахилын онгон|Билгэ хааны (716-734 он) үед Түрэгийн хожуу хаант улсад түүх-соёлын асар их үнэ цэнэтэй гэрэлт хөшөөдийг ихээр босгох болов]]. 732 онд Күлтегин, 734 онд Билгэ хаан үхсэний дараа 739 он хүртэл Түрэгийн төрд элдэв үймээн, самуун дэгдсэнгүй. Гэвч Дэнли хаан авга ахаа алсанаас болж Түрэгийн төр хямарч эхэлсэн ба хямрал, тэмцлийг Уйгур, Басмил, Карлукийн холбоо улам дэвэргэж, түрэгүүдийг довтлох болжээ. 745 онд Түрэгийн сүүлчийн [[Кулунбек Баймэй хаан|Баймэй хаан]]ыг [[уйгурууд]] довтолж хөнөөгөөд төрийг нь мөхөөв. 742 онд нийт 5 мянга орчим өрх айл түрэгүүд зугтаж Тан улсад очиж Шаньси, Ордосоор гол төлөв нутаглаж байгаад аажмаар нэг хэсэг тэндээ уусч, шингэж нөгөө хэсэг нь бослого үймээн дэгдээсэн хэргээр устгагджээ. Маш цөөн хэд нь л Уйгур улсад буцаж нүүж ирж өндөр тэрэгтэн аймгууд дунд шингэжээ. VIII зууны үеийн Түвэдийн нэг сурвалжид Капаган хааны түрэгүүд бүгд зургаан мянган өрхтэй гэж тодорхой бичсэн байдаг.