Уйгурууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 31:
{{Гол|Уйгурын үеийн археологийн дурсгалууд}}
[[Файл:Manicheans.jpg|thumb|Манихей тахилч нар 8-9-р зууны орчим Таримын сав газар дахь Кочо хотод Согдын гар бичмэл бичдэг]]
[[Токуз Огуз|Токуз огузын]] гол аймгуудын нэг. Тэдний угсаа гарвалын тухай домог, түүхүүд хятад, перс хэлний сурвалжид үлдсэн байдаг. Ертөнцийг байлдан дагуулагчийн түүхдээ [[Ата малик Жувейни|Жувейн]], уйгурууд [[Хархорум|Хархорумын]] [[Орхон гол|Орхон голын]] хөвөөнд эртнээс нутаглаж [[Буку хан|Буку ханыг]] хүртэл таван зуун оныг үдсэн, [[Туул]], [[Сэлэнгэ мөрөн|Сэлэнгийн]] завсарт байдаг довноос шидтэй хүүхдүүд төрсөн, тэднийг нэг Буку-г хан сууринд залсан домгийг дурдсан. Ж.Маркварт 1912 онд Уйгурын домгийн Буку-г бодит хүн, Харбалгасын бичээст гардаг хаан мөн гэсэн. П.Пеллио 1930 онд Buku бол Bügü нэрийн хувилбар юм гэжээ. Уйгурын түүхэнд Бөгү (Бёгю) нэртэй хаан тус улсыг 759 оноос эхлэн хорин жил захирсан гэж гардаг. [[Судрын чуулган|Судрын чуулганд]] бас Уйгурын түүх бий. Уйгур улсад байдаг нэг том уулын хажууд нэг газар 10, нөгөө газарт 9 гол байдаг. Арван голоор нутаглагчдыг '''Он-уйгур''', есөн голоор нутаглагчдыг '''Токуз-уйгур''' гэдэг, тэдний ураг зуугаад жил хаанчилсан гэжээ. [[Вэй улсын судар|Вэй улсын судрын]] 103-р бүлэгт [[Хүннү|Хүннүгийн]] [[шаньюй]] үзэсгэлэнт хоёр охиноо нутгийнхаа хойд хэсэгт хүн амьтангүй газарт суулгасан. Нэг охин нь чонотой гэрлэж хүү төрүүлсэн ба хожим түүний ураг олширсон. Энэ улсын хүн ард чоно улихтай адил урт үргэлжилсэн дуу дуулах дуртай гэж бий. Зарим нь уйгур хаадын эмэг эх Хүннүгийн шаньюйн охиноос гаралтай гэж ярилцдаг тухай дурджээ. Уйгур аймаг эртнээс [[Токуз Огуз]] аймгууд дунд тэргүүлэх байр суурьтай явж ирсэн. [[Нирун улс|Жужаны]] үед холбогдох эртний хятад бичгийн сурвалжид [[Өндөр тэрэгтэн|өндөр тэрэгтэнд]] '''Юаньхэ''' (Юаньгэ, 袁紇 < *wən-γət) овог байгаа нь Уйгурын тухай анх дурдсан хэрэг. Хятадын [[Сүй улс|Сүй улсын]] (581-618) үед '''Вэйхэ''' (韋紇 < wuj-γət эсвэл *ui-γət) гэж нэрлэх болжээ. [[Тан улс|Тангийн]] үед (618-906) '''Хуйхэ''' (迴紇 < γuɑi-γət) гэж нэрлэх болжээ. Дуло (Туул) голын ард [[Пугу]], [[Тунло]], [[Уйгур|Вэйгэ]] (Уйгур), [[Баегу]], [[Фуло]], [[Мэнчэнь]], [[Туругэ]], [[Сызе]], [[Хунь]], [[Хусэ]] зэрэг овог, аймаг нутагладаг, нийт бараг хоёр түм цэрэгтэй гэж [[Сүй улсын судар|Сүй улсын түүхэнд]] дурдсан байдаг. [[Тан улсын хуучин судар|Тан улсын хуучин сударт]] [[Тан Гаозу|Удэ]] (618-626)-гийн эхэн хүрэхэд [[Сеяньто]], [[Циби]], [[Хуйхэ]], [[Дубо]], [[Гулигань]], [[Доланьгэ]], Пугу, Баегу, Тунло, Хунь, Сызе, Хусэ, [[Кумоси|Си]] (Кумоси), [[Аде]], [[Байси]] аймгууд говийн араар тархжээ гэж тэмдэглэжээ.
 
VIII зууны үеийн уйгурын гэрэлт хөшөөний бичээст '''“Он Уйгур, Секиз Огуз”''' гэж бий. [[Секиз Огуз|Секиз огуз]] гэдэг нь [[Уйгур улс|Уйгурын хожуу хаант улс]] байгуулагдсаны дараа Огузын бүрэлдэхүүнээс уйгурууд тусгаарлаж дангаар Он Уйгур гэж нэрлэгдэх болсонтой холбоотой. Түүх сурвалжид өгүүлснээр Уйгур аймаг 9 овгоос бүрэлдэнэ. Тан улсын хуучин сударт: Уйгурыг [[Тан улс|Тан улсын]] [[Тан Сюаньзун|Кайюаний үед]] (713-741 он) аажмаар хүчирхэгжсэн, [[Өтүкэн уул|Өтүкэн ууланд]] хоргоддог, өмнө зүг Сичэн (Хань улсын үеийн Гаоцюэ бэхлэлт юм, одоогийн Хангин хойд хошууны нутаг дэвсгэр) хүртэл 1700 ли зайтай.