Уйгурууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 50:
 
[[File:Battle at Awabat-chuang.jpg|thumb|left|Дорнод Туркестаны босогчдыг Чин улс цэрэглэн дарж буй нь (1828 он)]]
839 оны үед хурцадсан дотоодын хямралын улмаас Уйгурын сайд Гюелоу (Цзюэлоу) 839 онд [[Шато]] аймгийн цэргийг дагуулж Са тегин хааныг алж Хэса тегинийг хаан болгов. [[Эдиз]] аймгийн эзэн [[Гюйлу мохэ]] (Цзюйлу мохэ) [[Киргизүүд|Киргизтэй]] нэгдэж 1 буман цэрэг дагуулж Гюелоу, хаан нарыг довтолж алаад ордонг шатаав. Хааны ургийн Пан тегинийг Сачжи сайд авч 15 овог дагуулан Куча руу нүүв. Эзний гол Алаша руу хэсэг уйгур нарыг Яглакар овгийн яззгууртан толгойлж нүүж очжээ. Үлдсэн 13 овог, зуугаад мянган хүн Уцзе (Өгэ) хааныг дагаж [[Цагаан хэрэм|Цагаан хэрмийн]] ард [[Хөх хот]], [[Цахар]] хавиар суух болжээ. Энэ уйгуруудыг 848 он хүртэл [[Үже хаан|Өгэ хаан]] захирч байв. Түүнийг үхсэний дараа эл бүлэг уйгурууд [[Жанъе|Ганьчжоу]] руу зугтаж очжээ. Хожим эдгээр уйгурууд 860-900 оны үед Ганьжоугийн Уйгурын хант улс байгуулж 1028-1036 онд [[Тангуд|Тангудад]] эзлэгдэх хүртэл оршин тогтнож байжээ. 840 оны орчим [[Куча]] руу нүүсэн [[Энянь хаан|Пан тегиний]] зуугаад мянган хүнтэй уйгурууд бараг тэр даруй бэсрэг хант улс байгуулжээ. Кучагийн хант улсыг 866 оны орчим Турфан, Бешбалыкт нүүж ирсэн 200-аад мянган хүнтэй Буку Чиний токуз огузууд эзлэн авсан гэдэг.<ref>[https://mongoltoli.mn/history/h/797 Уйгур] Монголын түүхийн тайлбар толь</ref>
 
Уйгуруудыг [[Хар Хидан]]ууд эзлэн авч, мөн [[Их Монгол Улс]] мандан бадарсны дараа [[Чингис хаан]]д дагаар оржээ. [[Цагаадайн Улс]]ын хожуу үед Уйгур, [[Моголистан]]ын ноёд язгууртнуудыг хамтад нь исламжуулж, улмаар 1514-1705 онд [[Яркендын хант улс]]ыг байгуулжээ. Манжийн үед "цагаан малгайтны бослого" дарагдсаны дараа 1884 онд Уйгуруудыг Шинжаан мужид оруулсан оруулсан.