Монголд Бурханы шашин дэлгэрсэн түүх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
алдаа засав
No edit summary
Мөр 1:
'''Миний сургаал умраас умарт уламжлан дэлгэрнэ''' хэмээх бурхан багшийнбагш өөрөө айлдсан гэдэг. Умар зүгийн дэлгэрэлт нь дундад азийн орнууд, [[Балба]], [[Төвд]], [[Монгол]], [[Буриад]] монгол, [[Хятад]], [[Солонгос]], [[Япон]] гэсэн орнуудыг хамарч байжээ. ЛаларИйнхүү Их хөлгөний сургаал дунд,төв, зүүн, зүүнхойд Азийг хамарсан өргөн уудам нутагт дэлгэрсэн түүхтэй. Харин Энэтхэг орноо эрт үеийн нэгэн уламжлалт шүтлэг болох [[хиндү шашин]] газар аван нийтэд дэлгэрч, түүний хажуугаар [[ислам шашин]] зарим газар нөлөөлснөөр бурхны шашин эх нутагтаа 1600 гаруй жил түгэн хөгжсөний эцэст XI –XII зууны үед үндсэндээ шахагдан арилжээ.
 
Ийнхүү Их хөлгөний сургаал дунд,төв, зүүн, зүүнхойд Азийг хамарсан өргөн уудам нутагт дэлгэрсэн. Харин Энэтхэг орноо эрт үеийн нэгэн уламжлалт шүтлэг болох хиндү шашин газар аван нийтэд дэлгэрч, түүний хажуугаар ислам шашин зарим газар нөлөөлснөөр бурхны шашин эх нутагтаа 1600 гаруй жил түгэн хөгжсөний эцэст XI –XII зууны үед үндсэндээ шахагдан арилжээ.
Бурханы шашин түүний дотор Их хөлгөний сургаалийн онол эрдэм, соёлын их өв санг өвлөн хадгалж, хөгжүүлэх талаар үлэмжийн их үүрэг гүйцэтгэсэн орон бол Монгол, Төвөд хоёр юм. Ер буддизм нь дан гагц шашин бус, Энэтхэг болон Азийн янз бүрийн улс орны соёлын өв сан, мэдлэг ухааны үнэт зүйлийг буддизм гэдэг нэгэн нэрний дор нэгтгэж байсан бөгөөд [[Ганжуур Данжуур]] үүний нэг нотолгоо болно.
 
Ер буддизм нь дан гагц шашин бус, Энэтхэг болон Азийн янз бүрийн улс орны соёлын өв сан, мэдлэг ухааны үнэт зүйлийг буддизм гэдэг нэгэн нэрний дор нэгтгэж байсан бөгөөд [[Ганжуур Данжуур]] үүний нэг нотолгоо болно.
Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүхийг тоймлон өгүүлсэн бүтээлийг Хорчойнжүн буюу Дээдийн ном Монгол орноо дэлгэрч гарсан ёс хэмээдэг. Энэ талаар Сүмбэ хамба Ишбалжир, [[Цахар гэвш Лувсанчүлтэм]], [[Зава Дамдин]] гавж зэрэг олон мэргэд бүтээлээ туурвиж байжээ. Үүнд, Дамдин гавшийн “Умар зүгийн их Монгол улс орны домгийн их шастир ухааныг баясгагч гайхамшигт Алтан дэвтэр”, Сүмбэ хамба Ишбалжирын “Энэтхэг, Хятад, Төвд, Монгол орноо дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёс Галбарвас модон”, Дармадала гүүшийн “Их Монголын оронд дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёсыг тодорхой өгүүлэгч Цагаан лянхуан эрхис” зэрэг Монгол орноо бурханы шашин дэлгэрсэн түүхийн тухай зохиолыг нэрлэж болох юм. Тэд Монгол оронд бурханы шашин гурван удаа дэлгэрсэн хэмээн өгүүлддэг.
Ийнхүү Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн түүх нь:
Мөр 11:
 
== Төвөдийн шарын шашны Монгол дахь бодлого ==
1642 он гэхэд Хошуудын Гүүш хаан Төвөдийг бүрэн илбэн тохинуулж, захиргаандаа оруулснаар хаан ширээнд нь заларчээ. Улмаар түүхэн дэх хамгийн авьяаслаг Далай лам гэгдэх [[V Далай лам]] Лувсанжамцыг (1617-1682) Төвөдийн шашны тэргүүнд өргөмжилснөөр Төвөд болон Монгол оронд шарын шашин хэмээх Төвөдийн буддизмын нэгэн урсгал бүрэн ноёрхож эхлэв. Гэвч Гүүш[[Гүш хаан]] буюу Төрбайх хашир хүний хувьд Төвөдийн зарим том хийдийн лам нарыг Богд цолоор өргөмжлөн Далай ламыг “хэмжээнд нь барих” арга хэмжээ авч байсан байна. Тэд дотоод асуудлаа шийдсэн болохоор гадаад асуудалдаа зав гаргав. Тэр үед мандан хүчирхэгжиж байсан Манж дай чин гүрэнд уулаасаа хүчтэнийг дагадаг уламжлал ёсоороо сээтэн хаяж, мөн өглөгийн эзэн болсон Монгол оронд төвөдүүд “хараа” тавьж байлаа. Учир нь шарын шашныхны бичдэгээр өглөг буяны эзэн болсон монголчууд нь тэдний орлогын хамгийн том эх булаг, цэрэг улс төрийн хамгаалалт нь байсан билээ. Баяжиж хүчирхэгжсэн шарын шашин 1645 оноос алдарт Потала[[Будала ордон]] (Потала) мэтийн том төслүүдийг хэрэгжүүлж V Далай ламыг нас барснаас арваад жилийн хойно дуусгажээ. Ер нь Төвөдийн буддизм баяжиж хүчирхэгжсэн нь монголчууд энэ шашинд орсонтой салшгүй холбоотой. Харин Монгол орноос өргөл барьц нэртэй асар их баялаг гадагшаа урсаж эхэлснээр монголчуудын ядуурал, доройтлын голнэгэн эх үүсвэрүүдийн нэгүүсвэр болсон юм.
 
=== Өвөр Монголд шажин дэлгэрсэн нь ===
Монгол орны гадаад байдал нэн хүндэрсэн энэ үед Далай лам тэргүүтэй шарын шашныхан шинээр гарч ирж буй хүчирхэг энэхүү улсад тал засан улмаар 1642 онд Манжийн хааныг Манзшури бурханы хувилгаан гэж өргөмжилсөн нь Монголын тусгаар тогтнол эрх чөлөөний тэмцэлд оюун санааны маш том цохилт өгсөн юм. Ер нь [[Алтан хааныгхан|Алтан хаан]]<nowiki/>ыг нас бармагц тэд өөр нэг хүчтэн [[Мин гүрэнтэйгүрэн]]<nowiki/>тэй холбоо тогтоохыг эрмэлзэж байсан байна.Тийм учраас Далай лам болон түүний дагалдан баясагч нарыг номхотгон ариутгахыг Лигдэн хаан нь зорьсон боловч харамсалтайгаар замдаа таалал төгсжээ. Шашны түүхчид Монголын сүүлчийн албан ёсны их хаан Лигдэнийг шашны дайсан гэж бичдэг авч Лигдэн хаан нь шашныг алагчилж үздэггүй байв.
 
Мөн Монголчуудыг оюун санааны хувьд нэгдэх замын хааж Монголын том аймаг, улс болгонд шашны тэргүүнүүдийг залжээ. Жишээ татваас: Эзэл, хуваа буюу хуваа, эзэл гэсэн бодлого баримтлан Халхад Жавзундамба, Ойрадад Галдан (1643-1697), өвөр Монголд Жанжаа хутагтуудыг шашны тэргүүнүүд болгон тусад нь өргөмжилсөн нь монгол орны бутралыг оюун санааныхан хүрээнд бататгав. Манжийн хаад Жанжаа хутагтыг эрхэмлэж байсан бол, Түвдүүд Ойрадыг илүүд үзэж байсан байна. Баримт дурдвал Манжийн түүхэнд ганцхан удаа л улсын багш хэмээх хүндэтгэлийг Далай ламд ч, Банчин богдод ч өгч байгаагүй мөртлөө Энх-Амгалан хааны үед Жанжаа хутагт өгч байж. Түвдүүд болохоор Галданг илт дэмжиж, түүнийг дайтахаар сахилаа өгч шар шувтлахад нь зөвшөөрч, хожим амьтаны амийг нигүүлсэн тэвчигч бурханы номт Далай ламын хүсэлтээр Зүүн Туркестаны лалын шашны тэмцэлдэгч нэг талыг дэмжиж дайтахыг хүсэж бичиг илгээж байлаа. Мөн Зүүнгарынхан Халх руу түрэмгийлэн довтлох нэг шалтагаа болгон Өндөр гэгээнийг Далай ламын элч төлөөлөгчөөс өндөр суудалд заларсан хэмээн яллаж байв. Хэдий тиймч Буддын шашин хүчтэй дэлгэрснээр дэвшилтэд үзэгдэл гарч соёл иргэншлийн тулгуур хот, суурин үүсэх бодит хөрс болсон. Жишээ нь: Богдын Хүрээ -Улаанбаатар, Хошуудын Авлай хийд- Казахстаны Семиплатиск, Цорсын гулзын (угалзын) хийд – Шинжааны Кульж, Өвөр Монголын Хөх хот зэрэг Монголын нутаг асан дээрхи эдгээр олон хотууд шарын шашны суурин хийдүүдээс үүсэлтэй.
Мөр 21:
Алтанг шашны нөлөөгөөр нэр сүр олж байгааг дуулсан Монголын барьцамхай том ноёдууд юунд зүгээр сууж тэсэхэв. Түмэн засагт хаан болон Халхын толгой феодал Автай (1554-1588) зэрэг эрхэмүүд шашин дэлгэрүүлэхээр хөөцөлдөж эхлэв. Нэн ялангуяа хожмийн Монголын хамгийн том үндэстэн болсон өнөөгийн тусгаар Монгол улсын гол түшэг тулгуур, ноён багана Халхад Гэрсэнз хунтайжийн III хүү Онохуй үйзэний хүү Автай ноёны явуулсан шашны үйл явдалууд их анхаарал татах нь зайлшгүй билээ.
 
[[Автай сайн ноён]] Халхад шашин залсан тухай олон домог байдаг бөгөөд хоорондоо зөрөөтэй байдаг юм. Ямар ч байсан Түмдийн Алтан хаан шашинд орон нэр сүр нь нилээн бадарч байгааг сонссон Автай ноён бусдын жишгээр лам залахаар шийджээ. Эсвэл Автай нь тодорхой хэмжээнд тэр үеийн бүс нутгийн хамгийн хүчирхэг хүн Алтангаас хараат байсан учраас түүний улс төрийн бодлогыг дагахаас өөр замгүй байсан байж магадгүй. Халхын түүхчид Автайг Түвдэд очиж шашин залсан гэдэг боловч үнэн хэрэгтээ Түмдийн Хөх хотод очин Далай ламтай уулзаж шашин залсан бололтой. Энэ үед Далай лам түүнд Очирваний хувилгаан, Очир сайн хан цол өгснөөр Халхад анхны хан цолтой хүн буй болжээ. Ирээдүйд өөртэй нь өрсөлдөж магадгүй хан цолтой хүн бий болоход Далай лам Содномжамцыг ивээлдээ авсан Алтан хаан дуртай байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ түүний ивээлд орсон Далай лам халхын ноёнд энэ цолыг өгөхөөс өөр аргагүй байсныг бодоход Халх Монгол тэр үес тун хүчирхэг болж Монголын түүхийн тавцанд ноёлох аймаг болох замаа тавьжээ гэдгийг гэрчилдэг. Тэгэхлээр Далай ламтай Автай ноён нь Алтан хааныг өнгөрсөнөөс хойш 1587 онд очиж уулзсан гэдэг нь үнэн болов уу? Ийнхүү Халхад хан цолтой хүн бий болж Буддын шашин залснаар Автай сайн хааны нэр сүр алдаршиж Халхыг нэг үе бараг ганцаараа мэдэх шахаж Түшээт хааны өвөг дээдэс болжээ. Уламжлал ёсоор Хувилай хааны үеэс ирсэн шашныг хамгаалагч догшин дүртэй Махагал бурхан Монголын буддын шашны гол шүтээн болсон.
 
Халхад Автай хаан нь түүний нэг хувилбар Гомбогүр бурханыг залав. Бас зарим мэдээгээр бол [[Очирвань бурханыгбурхан]]<nowiki/>ыг хамт залжээ. Монголын хамгийн хатуу ширүүн, уур амьсгал бүхий бүс нутаг говь цөл ихтэй Халхаас ирсэн тул хамгийн хэрэгтэй зүйл нь болох ертөнцийг үүсгэгч хоёр дахь бурхан, бороо, хур үүл, аянга цахилгааныг эзэмшигч Очирваань бурханыг бэлэгдэж өгсөн байх. Эхэн үедээ Монгол оронд улаан болон шарын шашны урсгал нь падлийгүй байлаа. Жишээлбэл: Түмэн засагт хаанаас авахуулаад Лигдэн хаан хүртэл улааны лам нарыг шүтэж байсан. Автай сайн хаан Эрдэнэ зууг байгуулахдаа улааны лам Лодойнямбуугаар аравнайлуулж [18, 27х] байснаас шалтгаалан Халхын Богдууд Эрдэнэ зуугаас дайжин Их хүрээгээ нүүлгэж байсан бололтой. Гэтэл дорно зүгт Зүрчидийн Нурхайч (1575-1626) хэмээхээр толгойлуулсан Умард Алтан улс гэгч бий болон зальхай арга хэрэглэн, Монгол аймгуудын хагарал дээр тоглож эхэлсэн нь улаан шараар талцаж Монголчууд хядалцахад нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Цахарын Лигдэн хаан (1592-1634) нь бүх Монголын хаан нэртэйгээс цаашгүй болж бусад аймгууд нь хэзээнээс Монголын албат байсан Зүрчидийн овд автан тэдний холбоотон болж эхлэв.
 
Монгол хэл дээр Буддын ном судруудыг орчуулуулж байсан. Ганжуур судрыг хүртэл бүрэн орчуулуулжээ. Хэдий Монголын сүүлчийн албан ёсны хаан [[Лигдэн хаан|Лигдэн]] таалал төгссөн боловч сүүлд түүний үр, ач хүү Бүрнээ ван Монголын их хааны угсаа гэдгээ нотлон хэзээ ч мартахгүй байж эгзэгтэй цаг үед Манжийн эсрэг бослого гарган байлдаж байгаад ах дүү нарынхаа хамт алуулжээ. Ингэж Монголын хаан ширээг албан ёсоор залгамжлагч нарыг Манж нар устгасан байна. Хэдий монголын олон ноёдууд харийнханы арга мэхэнд автан тэдний талд зүтгэх, эсвэл энэ хүнд үед идэвхгүй байр суурь баримталж байсан авч Халхын томоохон ноён, соён гэгээрүүлэгч Цогт тайж (1580-1637) Лигдэн хааны бодлогыг илт дэмжин Монгол хэл дээр ном судар орчуулуулах төдийгүй улс төрийн амьдралд идэвхитэй оролцон түүнийг дэмжихээр Хөх нуур руу хөдөлсөн. Шашны түүхчдийн үздэгээр бол нутаг орондоо хавчигдан нүүсэн ч гэлцдэг. Дашрамд өгүүлэхэд хожмийн нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, эх оронч, үндэсний үзэлтэн Бямбын Ренчин гуай эхийн талаасаа Цогт хун тайжийн дайн, тулааны хөл үймээнээр Орост дүрвэж гарсан үр садынх нь удам билээ.
 
[[Цогт тайжхунтайж]] Хөх нуурт ирэх үед Лигдэн хаан нас барж хүү Эжээ хонгор нь эхийн хамт Манжид олзлогдсон хүнд үе байлаа. Цогт хунтайж уулаасаа ухаалаг шийдэмгий хүний хувьд Хөх нуурт ноёрхож байсан Түмдийн Хулачи ноёныг эрхэндээ оруулан улмаар Түвдийн улааны шашныхан болон хаад, ноёдыг өөртөө татан хүч хуримтлуулан шарын шашныг дарахаар шийджээ. Шашны талаас улааны шашныхан нь шарын шашин нь Монголчуудын цэргийн болон эдийн засгийн дэмжлэгээр (өргөл барьцаар) хүчирхэгжиж ноёрхож байгаад, Түвдийн хаад, ноёдууд нь болохоор шарын шашныхан улс төрийн эрх мэдлийн булаалцалдах болсонд дургүйцэн тэдний эсрэг тэмцэх болсноор Хөх нуурын Цогт хаан хэмээн алдаршиж эхэлсэн түүнийг дагах болжээ. Ингээд Ахмад рүү Арслан тайжид 10,000 цэрэг өгөн Түвд рүү “энхийг сахиулахаар” Түвдийн хаад, ноёд, улааны урсгалын хүсэлтээр илгээжээ.
 
Далай лам тэргүүтэй шарын шашныхан Монгол цэргийн сэтгэл, санаа, оюун ухааныг мохоох элдэв шашны дэг ёслолуудыг үйлдсэн боловч цогтой, золбоотой Халх Монголын дайчин цэргүүдээс мянган бурхадаараа хүрээлүүлээд ч хувь тавилангаасаа зайлах аргагүйг ойлгон тэр үеийн Монголын бас нэгэн хүчирхэг аймаг асан Дөрвөн Ойрадын холбооноос тусламж эрэлхийлсэн байна.
Мөр 37:
Монгол орныхоо тусгаар тогтнолд ихэд санаа зовж байсан нь илэрхий. Тухайлбал: Лигдэн хутагт хааны хатан болон хүү Эжээ хонгорыг Манжуудад олзлогдохоос аврах гэж Халхад ирүүлэх гэсэн боловч бүтэлгүйтжээ. Өвөр Монголын Сөнид, Авга зэрэг аймгуудыг өөртөө дагаар оруулан тэр үеийн Манжийн хааны цолтой адилхан Гэгээн цэцэн хан гэж өргөмжлүүлснээрээ Манжийн эсрэг ямар нэгэн байдлаар сөрж байв. Сөнид аймгийг хатган Манжийн эсрэг босгон улмаар Халхын хангуудтайгаа хамтран Манжийн эсрэг Сөнидийн Тэнгис ванг өмгөөлөн байлдсан байна. Чухам иймээс өрсөлдөгч феодал Түшээт ханд буулт хийн түүнийг дэмжин Халхын улс төрийн нэгдлийг хадгалахыг илүүд үзсэн аж. Тэр үед Засагт ханыхан аль хэдийнээ Халхад хамгийн анхны хувилгаан Жалханзыг 1634 онд тодруулчихсан байлаа. Мөн тэд өөрсдийгөө Гэрсэнз хунтайжийн ахмад хөвгүүний удмын хувьд Халхыг захирах ёстой гэсэн үзэлтэй байсныг сөрж төв Халхын Түшээт ханыг дэмжсэнээрээ Шолой сэцэн хан алсыг харсан ажээ. Тэд өөр зуураа үйл ажиллагаагаа нэгтгээд зогсоогүй Ойрадуудтай холбоо тогтоон 1640 онд Ойрадын нутагт Халх, Зүүнгар, Халимаг ноёдуудын чуулган зохион байгуулав.
 
[[I Пётр|Петр хааныхаан]]<nowiki/>ы шинэчлэлээр Орос оронд барууныхныг ашиглан хөгжиж байсны дагуу 1719 онд Хятадад элчээр нь очиж байсан Европын тэргүүн гүрний иргэн Скот угсаатай [[Жон Белл]] (1691-1780) Монгол орноор дайран Бээжин орох замдаа “ … Эдгээр хүмүүс эрх чөлөөнд их дуртай… “[20, 22 х] хэмээн өөрийн хэвлүүлсэн тэмдэглэлдээ онцолж байсан бол ХХ зууны эхээр Монгол орноор заншилан тэнүүчилж байсан Европын хамгийн хоцрогдмол гүрэн Оросын тагнуул, туршуулуудын аль ч бүтээлд мохож, мөхөж байгаа ноомой хүлцэнгүй Монголын ард түмнийг дүрслэн, эзгүй шахуу болж байгаа ар Монголын газар нутагт санаархах Оросын империализмийн сувдаг шунал тачаалыг өдөөж байсан түүхтэй. Хэдийгээр Түвдийн буддизм Монгол оронд хүчтэй нэвтэрч эхэлсэн авч их гүрнээсээ өвлөсөн соёлын том тогооны шавхруу болж үлдсэн шашны нэр томьёогоо хэрэглэж, Түвд нэр томьёог тэр болгон хэрэглэлгүй, Самгард хэлээс авсан үгнүүдээрээ ашиглан хуучны орчуулгынхаа уламжлалыг хадгалж байсан байна.
 
== Манжийн шашны Монгол дахь бодлого ==
Манжууд нь 1635 он хүртэл Зүрчидүүд хэмээгдэн улсаа Хожуу Жин (Алтан гэсэн үг) гэж нэрлэж байсан ажээ. Харин Нурхачийг[[Нурхач|Нурхачи]]<nowiki/>йг залгамжилсан дунд хүү Хун тайж нь 1635 оноос өөрийн ард түмний нэрийг Манж гэж улсаа Дай (их) Чин (ариун) гэж нэршүүлжээ. Манж гэдэг нэрийн талаар янз бүрийн таамаг байдаг бөгөөд одоо хүртэл яагаад Манж гэж өөрсдийгөө нэрлэх болсон тухай яг нарийн тодорхой батлагдсан баримт байдаггүй байна.
 
Жин улс нь Монголчуудыг өөрсдийн харьяалалдаа авч холбоотон болгож эхэлснээр Монголчуудын дайсан байгаад эцэстээ эзлэгдэж албат нь болсон Зүрчидийн Алтан улс гэж нэрлэгдэх нь тохиромжгүй байсан байх. Манж нар нь Зүрчидийн шууд удам бус түүний төрөл нь байсан бөгөөд бүрэлдэхүүндээ Монгол, Хятад угсаатныг шууд болон хошуу цэргийн зохион байгуулалтай нэгтгэснээр үнэндээ шинэ үндэстэн угсаатан болсон Монгол ноёд, хатадын байр суурь эхэн үед нь их хүчтэй нөлөөтэй байсан тул Буддын шашны нөлөөгөөр цэцэн мэргэний бэлэгдэл [[Манзушири бурханыбурхан]]<nowiki/>ы нэрнээс Манж гэдэг үгээ авсан бололтой. Тухайлбал: Нурхачи өөрийгөө Манжшури бурханы хуваилгаан гэж байв. Хун тайжийн хаан цол нь Сэцэн/дээд эрдэмт хаан гэгдэж байсан.
 
=== Манж болон Түвд эв санааны нэгдэл ===
Мөр 64:
Манжуудад ч, Түвдүүдэд ч, Оросуудад ч Халх Монголчууд нь хамгийн найдваргүй, үл итгэж болох Монголчуудын бүлэг байсаар ирсэн түүхтэй. Уг шалтгаан нь Халхууд:Монгол орныхоо төв хэсэгт оршин гадны нөлөөнд бага автагдсан Монгол төрийн уламжлалдаа оюун санааны хувьд үнэнч байсанд оршдог. Иймд Манжууд Өвөр Монголыг дотночилон холбоотны ёсоор үздэг ахул Түвдүүд Хошууд тэргүүтэй Ойрадуудад илүү дотносож, хожим Оросууд Дөрвөд тэргүүтэй Увсын Ойрадуудаар Монгол орны удирдлагыг зонхилуулж байсан нь тохиолдол биш ээ.Хэдий тийм ч оюун санааы тусгаар байдлын ач холбогдлыг ухааран 1718 онд Ойрадын цэрэг Түвд болон Хөх нуурыг хяналтандаа оруулав.
 
Зүүнгарын нэрт жанжин [[Их Цэрэндондов]] нь Түвдийн асар өндөр уулсуудыг даван гэнэдүүлэн довтлож цэргийн урлагт дахин давтагдаагүй үзүүлбрээр Түвдийн хаан ширээнд заларч байсан Хошуудын хааныг нийт Монголын эрх ашигтай зөрчилдөж эхэлсний улмаас түлхэн унагажээ. Оюун санааы удирдлагаа хяналтандаа оруулж авахыг эрмэлзсэн Монголчуудын аюулыг олж харсан Манж гүрэн яаралтай арга хэмжээ аван цэргийн хүч явуулсан ч эхний удаадаа Зүүнгарынханы ялалтаар төгссөн. Харамсалтай нь Түвдүүдийн эсэргүүцэл, тэдний ар талд нь явуулсан элч төлөөлөгчдийн алах, зам харилцааг нь хорлон сүйтгэх террорист ажиллагааны улмаас Ойрадын цэрэг Зүүнгар нутагтайгаа холбоо тасарч хангалт болон сэтгэл санааны дэмжлэгээ алдан голдуу Монгол цэрэг дээр суурилсан дайсны хүчинд автан Түвдийг хяналтаасаа алдав. Ингэснээр Манжууд Түвдэд хяналтаа тогтоон Далай лам, Банчин Богдуудын дахин төрөх явцыг хянадаг болсон юм. Нэг жишээ дурдвал: Түвдийн (хошуудын) хааны өргөмжилсөн Далай ламыг хуурамч гэж зарлан Манж Чин улс [[VII Далай ламыглам]]<nowiki/>ыг тавьсан байна.Халхын шарын шашин Манж, Түвдийн Монгол дахь шарын шашны гол тоглоом нь Халхын богдууд нь байлаа. Халхуудын Монгол угсаатны дундах байр суурь нь товойх тусам тэдний оюун санааны удирдагч Богдынх нь нэр нөлөө автоматаар өсөн өнгөрсөн зууны эхэн гэхэд нийт Монголын улс төрийн жүжгийн хамгийн гол дүрд хувирчээ.
 
==Эх сурвалж==