Орос-Японы дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Image:Naval_Ensign_of_Russia.svgImage:Naval_ensign_of_Russia.svg-р сольж байна. Сольсон хэрэглэгч нь CommonsDelinker, шалтгаан нь: File renamed: Criterion 6
No edit summary
Мөр 18:
|casualties2=58,812
}}
'''Орос-Японы дайн''' ({{lang-ja|日露戦争, にちろせんそう}}, {{lang-ru|Русско-японская война}}, 1904 оны 2 сарын 8-нд – 1905эхлээд–1905 оны 9 сарын 5-нд дууссан) нь [[Оросын Хаант Улс]], [[Японы эзэнт гүрэн|Японы эзэнт гүрний]] хоорондох [[Манжуур]], [[Солонгос]] дахь [[Империализм|империалист]] ашиг сонирхлын зөрчилдөөнөөс болж гарсан [[дайн]] юм. [[Англи хэл]]ний зарим эх сурвалжид '''Манжуурын аян дайн''' гэж бичигдсэн байдаг. Дайны гол үйл ажиллагаа нь Өмнөд Манжуур, ялангуяа [[Ляодунгийн хойг]], [[Мүгдэн]]гийн орчим, мөн Солонгос, Японы орчим, [[Шар тэнгис|Шар тэнгисд]]ийн усандявагдсан явагджээбайна.
 
Оросууд тэнгисийн цэрэг, худалдаа наймааны зорилгоо хангахын тулд [[Номхон далай]]д гарах, өвөл хөлддөггүй боомттой болохыг үргэлж хүссээр ирсэн. Тэдний Номхон далайд гарах гол гарц [[Владивосток]] нь зөвхөн зун л ашиглах боломжтой байсан бол [[Порт-Артур]] (өнөөгийн хятадын Дайлянь хот) жилийн турш ашиглагддаг боомт байлаа. [[Япон-Манжийн нэгдүгээр дайн]]ы дараа 1903 оноос Оросын хаант засаг, Японы талууд үр дүнгүй хэлэлцээрүүд хийж байв. Япончууд өөрсдийн Солонгос дахь нөлөөгөө хадгалахын тулд дайныг сонгосон. Оросууд ч дотоодод нь хэд хэдэн удаа томоохон хэмжээний ажил хаялт гараад байсан тул дайн нь засгийн газрын эсрэг хандлагыг эх оронч үзэл рүү чиглүүлж чадна гэж бодож байжээ.<ref>{{Cite book | last=Tolf | first=Robert W. | authorlink= | coauthors= | title=The Russian Rockefellers: the saga of the Nobel family and the Russian oil industry | date=1976 | publisher=Hoover Institution Press, Stanford University | location=Stanford, Calif. | isbn=978-0-8179-6581-5 | page=156}}</ref>
 
Дэлхий дахины таамаглаагүй явдал болж, өсч өндийж буй Япончууд Оросын хүчний эсрэг дараалсан ялалтууд байгуулсан юм. Тэдгээр ялалт нь Зүүн Ази дахь хүчний харьцааг эрс өөрчилж, Японыг дэлхийн тавцанд мөр зэрэгцэн алхах болсныг илтгэсэн явдал байлаа. Дайнд ялагдсан явдал нь Хаант Орос Улсын ялзарсан засгийнЗасгийн газрын эсрэг өргөн олныг хамарсан тэмцэл өрнөхөд хүргэж, [[Оросын 1905 оны хувьсгал]] гарсан билээ.
 
'''Орос'''. Оросын [[II Николай]] хаан дипломат болон цэргийн бэлтгэл хийж их зүйл амжуулжээ. Үүнд: [[Австри]]<nowiki/>тай хийсэн хэлэлцээр, Германтай харилцаагаа сайжруулах нь Оросын ар талыг баттай хангаж өгсөн; Сибирийн замыг барьж, флотыг бэхжүүлэх нь түүнд материаллаг боломж олгосон байна. Мөн Оросын засгийн газрын удирдлагын хүрээнд Оросын том хүчнээс Япон эмээж шууд дайралт хийхээс татгалзана гэсэн итгэл бат оршиж байсан.
 
'''Япон.''' 1868 онд Японы Мэйжийн сэргээн босголт шинэчлэлийн дараа улс орны эдийн засгийг томоохон хэмжээний шинэчлэл хийж 1890-ээд оны дунд үеэс Япон улс газар нутгийн гадаад тэлэлтийн бодлого хэрэгжүүлсэн бөгөөд юуны түрүүнд газарзүйн хувьд ойрхон Солонгост санаархаж байв. Хятадын эсэргүүцэлтэй тулгарсан Япон "Хятад-Японы дайн"-аар (1894-1895) Хятадыг бут ниргэж [[Симоносекийн Гэрээ]] байгуулаад байсан үе юм.
 
== Дайны явц ==
1903 онд Солонгос, хятадын хил орчим дахь Оросын ойн концессын маргаан, Манжуурын өргөн уудам газар нутгийг оросууд эзэмших сонирхол Орос-Японы харилцааг эрс хурцатгасан юм. Алс Дорнод дахь Оросын цэргийн оролцоо сул байсан ч II Николай буулт хийсэнгүй, учир нь Оросын хувьд нөхцөл байдал нь түүний бодлоор өвөл хөлдөдгүй тэнгисийн эрэг рүү нэвтрэх асуудал давамгайлж байв.
 
1904 оны 1-р сарын 27-ны (2-р сарын 9) шөнө албан ёсоор дайн зарлаагүй Порт-Артурын гадна талын зам дээр Японы флот Оросын флот руу гэнэтийн дайралт хийсэн нь Оросын Номхон далай дахь хамгийн хүчирхэг хөлөг онгоцуудыг устгаж улмаар 1904 оны 2-р сард Японы цэргүүд Солонгост саадгүй буух боломжтой болжээ.
 
5-р сард Оросын командлалын идэвхгүй байдлыг далимдуулан Япончууд Квантунгийн хойгт цэргээ буулгаж, Порт-Артур болон Оросыг холбосон төмөр замыг эзлэв. Үүний дараа Порт-Артур <abbr>1904 оны 12-р сарын 20-нд цайз бууц өгч оросын цэргийн хөлөг онгоцуудыг устгасан юм.</abbr>
 
1905 оны 2-р сард Япончууд [[Мүгдэнгийн ерөнхий тулалдаан]]<nowiki/>д оросууд ялагдан ухарч, 1905 оны 5-р сарын 14-д [[Цушимагийн тулалдаан]]<nowiki/>д Балтийн тэнгисээс Алс Дорнод татаж ирсэн Оросын усан цэргийн эскадрил ялагдсан байна.
 
1905 оны 8-р сарын 23-нд (9-р сарын 5) [[Портсмутийн энх тайвны гэрээ]]<nowiki/>гээр Орос улс [[Сахалин]] арлын өмнөд хэсэг, Ляодун хойг, Өмнөд Манжуурын төмөр зам зэргийг Японд шилжүүлсэнээр дайн дуусав.
 
== Эшлэл ==
Line 30 ⟶ 45:
== Ном зүй ==
* Connaughton, R.M., ''The War of the Rising Sun and the Tumbling Bear—A Military History of the Russo-Japanese War 1904–5'', London, 1988, ISBN 0-415-00906-5.
* Paine, S.C.M., ''The Sino-Japanese War of 1894–1895: Perceptions, Power, and Primacy'', 2003, ISBN 0-521-81714-5
* Corbett, Sir Julian. ''Maritime Operations In The Russo-Japanese War 1904–1905''. (1994) Originally classified, and in two volumnes, ISBN 1-55750-129-7.
* Grant, R., Captain, D.S.O. ''Before Port Arthur In A Destroyer''. (The Personal Diary Of A Japanese Naval Officer – Translated from the Spanish Edition by Captain R. Grant, D.S.O. Rifle Brigade). John Murray, Albemarle St. W. (1907).