Монголд Бурханы шашин дэлгэрсэн түүх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 2:
Ийнхүү Их хөлгөний сургаал дунд,төв, зүүн, зүүнхойд Азийг хамарсан өргөн уудам нутагт дэлгэрсэн. Харин Энэтхэг орноо эрт үеийн нэгэн уламжлалт шүтлэг болох хиндү шашин газар аван нийтэд дэлгэрч, түүний хажуугаар ислам шашин зарим газар нөлөөлснөөр бурхны шашин эх нутагтаа 1600 гаруй жил түгэн хөгжсөний эцэст XI –XII зууны үед үндсэндээ шахагдан арилжээ.
Бурханы шашин түүний дотор Их хөлгөний сургаалийн онол эрдэм, соёлын их өв санг өвлөн хадгалж, хөгжүүлэх талаар үлэмжийн их үүрэг гүйцэтгэсэн орон бол Төвд Монгол хоёр юм.
Ер буддизм нь дан гагц шашин бус, Энэтхэг болон Азийн янз бүрийн улс орны соёлын өв сан, мэдлэг ухааны үнэт зүйлийг буддизм гэдэг нэгэн нэрний дор нэгтгэж байсан бөгөөд [[Ганжуур]], [[Данжуур]] үүний нэг нотолгоо болно.
Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүхийг тоймлон өгүүлсэн бүтээлийг Хорчойнжүн буюу Дээдийн ном Монгол орноо дэлгэрч гарсан ёс хэмээдэг. Энэ талаар Сүмбэ хамба Ишбалжир, [[Цахар гэвш Лувсанчүлтэм]], [[Зава Дамдин]] гавж зэрэг олон мэргэд бүтээлээ туурвиж байжээ. Үүнд, Дамдин гавшийн “Умар зүгийн их Монгол улс орны домгийн их шастир ухааныг баясгагч гайхамшигт Алтан дэвтэр”, Сүмбэ хамба Ишбалжирын “Энэтхэг, Хятад, Төвд, Монгол орноо дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёс Галбарвас модон”, Дармадала гүүшийн “Их Монголын оронд дээдийн ном ямар мэт дэлгэрсэн ёсыг тодорхой өгүүлэгч Цагаан лянхуан эрхис” зэрэг Монгол орноо бурханы шашин дэлгэрсэн түүхийн тухай зохиолыг нэрлэж болох юм. Тэд Монгол оронд бурханы шашин гурван удаа дэлгэрсэн хэмээн өгүүлддэг.
Ийнхүү Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн түүх нь: