Самур гүнж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Самур гүнж''' буюу '''Самар гүнж''' бол [[Хиад|Хиад Боржигин]] овгийн [[Аригбуха хаан|Аригбуха хааны]] удмын [[Элбэг нигүүлсэгч хаан|Элбэг нигүүлсэгч хааны]] Хөвгүүндэй хатнаас<ref>Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.106</ref> төрсөн охин юм. Түүнийг Элбэг хаан, Хуухай даюуг андууран хороосноо хүүгээс нь уучлал гуйх журмаар өөрийн охин Самурыг 1398 юмуу 1399 онд [[Батула чинсан|Батулад]] өгсөн юм. Батула чинсан, Самур гүнж хоёрын дундаас Бахаму буюу [[Тогоон тайш]]<nowiki/>ийг төрүүлсэн. Монголын [[Адай хаан]], Ойрадын [[Батула]] чинсаныг хороож Самар хатныг өөрийн гэргий болгожээ.
 
== Гэрлэлт ==
Түүний эцэг [[Элбэг нигүүлсэгч хаан]], хаан суусныхаа дараа, ''"...Элбэг хаан ав авлаж, алсан туулайн цус цасанд туссаныг үзэж '''цас мэт цагаан өнгөт, цус мэт улаан хацарт гоо эхнэр буй болов уу''' гэж Элбэг хаан зарлиг болов. Ойрадын [[Хуухай Даюу|Хуухай Таюу]] өгүүлсэн нь: '''Энэ мэт өнгөт эм буй за''' хэмээв. '''Тэр хэн бэ''' гэж асуув. '''Үзэж үл болох, үзье гэхүл хэлье.'''''
 
'''''Чиний хөвгүүн Харучог Дүүрэн Төмөр хунтайжийн Өлзийт гоо хун бэхич (авхай) бэр чинь'''''
Мөр 92:
 
== Боржигон овог, Алтан ургийг аварсан түүх ==
Монгол, Ойрадыг нэгтгэхийн тулд Ойрадын охин ургийг халхын ноёдуудад хатан болгон өгч байв. Түүний жишээ нь [[Мандуул хаан]]<nowiki/>д Ойрадын Бэг арслангийн охин [[Их Хамарт Юнгэн хатан]]г хатан болгон өгч, мөн Ойрадын Эсэн тайшийн охин [[Цэцэг хатан]]<nowiki/>г Агваржин жононгийн хүү [[Хархуцаг]] жононтой гэрлүүлсэн бөгөөд Цэцэг хатан 7 сартай жирэмсэн байж байгаад Ойрад нутагт нярайлсныг Боржигон овгийн хойч үр удам хэмээгээд эрхэмлэн Самар тайху /''өндөр настай байжээ''/ хувийн өргөөндөө авчиран “[[Баянмөнх жонон|Баянмөнх]]” хэмээх нэрийг өгч Солонгудын Харагчингаар тойлуулан харуулж өсгүүлж, <blockquote>“Чингисийн алтан ургийн хойч үеийг аварсан хүн тэр ч байтугай, үеийн үедээ монголчуудад дархан өргөмжлөгдөх болно”</blockquote> Баянмөнхийг Зүүн зүгийн нутагт түүний хамаатан ахан дүүсийнх нь хажууд аваачжээ. Самар тайху хатан боржигон овгийн Алтан ургийн угсааг төдийгүй хожимын Монгол улсын их хаан [[Батмөнх даян хаан]]ы эцэг болох Баянмөнхийг авран, Монголын хойчийн эв нэгдэл, улс төрийн хувь заяаг нь аварч, хожмын Монгол улсын түүхэнд үлэмж их гавьяа байгуулсан Батмөнх, Баянмөнх, Мандухай зэрэг хүмүүсийг Монголын түүхэнд тод томруунаар тэмдэглэгдэн үлдэхэд нөөлөөлсөн их үйл хэргийг нь эхлэх эхийг нь тавьсан, эгэлгүй ухаалаг Монголын Хатан байжээ. Самар хатан бол цэцэн цэлмэг доодосд энэрэлтэй, хань ижилдээ халамжтай, Монголын эрэлхэг хатдын нэг байсан бөгөөд тэрбээр өөрийн амьдралаа Монгол орны төлөө Монгол үндэстний төлөө зориулж чадсан билээ. Самар Тайху хатны үед Монголын хаад ноёд эрх мэдэл, эд мөнгөний төлөө хоорондоо алалдан тэмцэлдэж байсан үе юм. Үеийн үед Монголын сайн сайхны төлөө тэмцэж явсан баатарлаг Монгол хатад их байдаг. Самар тайху хатан бол тэдний ухаалаг жишээ яах аргагүй мөн билээ. Хэдийгээр Монголын түүхэн сурвалж бичгүүдэд түүний алдар гавьяа, Монгол орны төлөө хийсэн бүхнийх нь мэдээлэл бага байдаг ч түүний Монгол үндэстний түүхэнд оруулсан хувь нэмэр тэр их эр зориг ухааныг бид олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зайлшгүй хэрэгтэй билээ. Самар тайху хатан бээр хөгшин настай байх үедээ хожмын Монголынхоо хаад ноёд, бичиг судрын хүмүүсийг бэлдэж өсгөж байжээ. Самар хатны аварсан Боржигон овог бол Монгол үндэстний хамгийн гол овог юм. Энэ овгоос алтан ургийн хүмүүс төрөн гарч Монгол орныг удирдан жолоодож явдаг түүхтэй билээ.<ref> [http://miss.mn/7875.html], Монголын төлөө их гавьяа байгуулсан Самар гүнж </ref>
 
==Эх сурвалж==